Бүтээлийн нэр
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хяналт, оролцоог хэрхэн хэрэгжүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн үнэлгээ
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Нийгмийн хамгаалал
Бүтээлийн товч
Авлигатай тэмцэх газар нь Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн 2.1.7-д “авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт, иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэн, идэвх санаачилгыг дэмжих” зорилт, АТ ̄Х-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 4.1.7.1-д “Төрийн бодлого боловсруулах, хэлэлцэх, батлах зэрэг шийдвэр гаргах бүх шатанд тухайн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагыг татан оролцуулах замаар
авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэхэд иргэний нийгмийн байгууллагын оролцоог дэмжих” үйл ажиллагааны хүрээнд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны хяналт, оролцоог хэрхэн хэрэгжүүлсэн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийхээр зорьсон.
Энэхүү ажлын хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэн нь иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор өрх, иргэнд дэмжлэг туслалцаа, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны талаар зохицуулсан эрх зүйн зохицуулалтыг түүвэрлэн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудлыг тодорхойлон, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог хэрэгжүүлсэн ажлын талаарх тайлан мэдээ, нотлох баримтад тулгуурлан үнэлгээг Хууль
тогтоомжийн тухай хуулийн 50 дугаар зүйл, 51 дүгээр зүйл болон Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийх аргачлал”, 6 дугаар хавсралтаар батлагдсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу гүйцэтгэнэ.
Судалгааг баримт бичиг судлах, задлан шинжлэх ба нэгтгэн дүгнэх, статистик судалгаа авах, ганцаарчилсан болон фокус бүлгийн ярилцлага авах зэрэг аргыг хэрэглэж, хараат бус бие даасан байдлаар, шинжлэх ухааны арга зүйг баримтлан, үнэлгээг бодит мэдээлэлд тулгуурлан, дүгнэлтийг зөвхөн үнэлгээгээр тогтоогдсон үр дүнд үндэслэн гаргах зарчмыг баримтална.
Ийнхүү олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог тодорхойлох, оролцоог хэрэгжүүлсэн ажлын талаарх тайлан мэдээ, нотлох баримтыг шинжлэх, эрх зүйн зохицуулалтын үр дагавар, хэрэгжилтийг үнэлэн, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хяналт, оролцоог хэрхэн хэрэгжүүлсэн тухай дүгнэлт гаргахад чиглэх
бөгөөд авлигатай тэмцэх, авлигаас урьдчилан сэргийлэхэд иргэний нийгмийн байгууллагын оролцоог дэмжих үйл ажиллагааны хүрээнд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хяналт, оролцоог хэрхэн хэрэгжүүлсэн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэн, боломжит хувилбарыг дэвшүүлэх юм.
Түлхүүр үг
Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны хяналт, оролцоог хэрхэн хэрэгжүүлсэн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилт
Бичигдсэн огноо
2020-12-20
Хуудсын тоо
58
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-12-15
Товч мэдээлэл үзсэн
1182
Бүрэн эхээр нь үзсэн
7
Эшлэлийн тоо
22
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хяналт, оролцоог хэрхэн хэрэгжүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн үнэлгээ” (2020), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1774
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Энэхүү хяналт шинжилгээ, үнэлгээг АТГ-ын захиалгаар 2020 онд ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор П.Амаржаргал удирдан, Эрдэм шинжилгээний ажилтан Э.Уянга, Б.Ариунжаргал, О.Төрболд, Ерөнхий нягтлан бодогч Д.Дэлгэрмаа нар хамтран гүйцэтгэв.
  2. Авлигатай тэмцэх /хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдал-2018, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт/ (2016-2018) Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалын илтгэлийн хэсгээс. Уб., 2019 он /8 дахь тал
  3. Удирдахуйн онол практикийн асуудлууд. Эрдэм шинжилгээний бичиг No9, Доктор (Ph.D) Л.Отгонтуяа “Нийгмийн халамжийн бодлогын үр нөлөө” сэдэвт судалгааны зарим үр дүн. Уб.,2009 он. /15 дахь тал/
  4. Удирдахуйн онол практикийн асуудлууд. Эрдэм шинжилгээний бичиг No9, Доктор (Ph.D) Л.Отгонтуяа “Нийгмийн халамжийн бодлогын үр нөлөө” сэдэвт судалгааны зарим үр дүн. Уб.,2009 он. /15 дахь тал/
  5. Нийгмийн халамжийн тухай хууль, Төрийн мэдээлэл эмхэтгэл, No 8, 2012.
  6. Олон_нийтийн_оролцоонд_түшиглэсэн_халамжийн_үйлчилгээ_2017.pdf судалгаа /нөлөөллийн шинжилгээ/ http://rilsp.gov.mn/tasudalgaa.php?count=50 сүүлд үзсэн 2020.5.25
  7. https://medee.mn/single/147218 сүүлд үзсэн 2020.5.25
  8. Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан https://updown.mn/104555.html Сүүлд үзсэн 2020.5.25
  9. Г.Загдаа эмзэг бүлгийн иргэдийн 600 гаруй саяыг завшжээ. https://www.urug.mn/news/1048
  10. БЗД-ийн хяналтын албаны мэргэжилтэн Ч.Гүндсамбуу /ярилцлагын хэсгээс/
  11. Public and Private Welfare Activity in England http://sticerd.lse.ac.uk/dps/case/cp/casepaper193.pdf June 2016
  12. Origins of the State and Federal Public Welfare Programs By John E. Hansan, Ph.D. https://socialwelfare.library.vcu.edu/public-welfare/origins-of-the-state-federal-public-welfare-programs/
  13. How to improve participation in social assistance programs https://wol.iza.org/uploads/articles/104/pdfs/how-to-improve-participation-in-social-assistance-programs.pdf
  14. Understanding welfare and wellbeing https://www.aihw.gov.au/reports/australias-welfare/understanding-welfare-and-wellbeing Release Date: 11 Sep 2019
  15. Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл http://mlsp.gov.mn/nnews/431 сүүлд үзсэн 2020.5.25
  16. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем дэх эрх зүйн акт. http://legalinfo.mn/ сүүлд үзсэн 2020.5.25.
  17. Нийгмийн халамжийн тухай хууль, Төрийн мэдээлэл эмхэтгэл No, (2012)
  18. Нийгмийн халамжийн тухай хууль /2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/, (2005)
  19. Нийгмийн халамжийн зарим хөтөлбөрийн нөлөөллийн шинжилгээ ”Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ”, 2017 он, 29 дэх тал.
  20. Баянзүрх дүүргийн халамжийн албаны дарга Ш.Ганцэцэг /ярилцлагаас/
  21. “Нийгмийн халамжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/”-ийн төсөл http://www.mlsp.gov.mn/nnews/431 сүүлд үзсэн 2020.05.26
  22. Нийгмийн халамжийн зарим хөтөлбөрийн нөлөөллийн шинжилгээ ”Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ”, 2017 он, 6 дахь тал.