Бүтээлийн нэр
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Захиргааны эрх зүй
Бүтээлийн товч
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.22-д “Хууль зүйн судалгааны чанарыг шинэ түвшинд гаргаж, хууль тогтоомжийн боловсруулалт, хэрэгжилтийг судалгаанд суурилан хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ” гэж, мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулах, түүнд олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийн төсөлд тавих шаардлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх замаар хууль дээдлэх ёсыг бэхжүүлнэ” гэж тус тус заасан.

Энэхүү үнэлгээний зорилго нь Засгийн газраас баталсан “Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал”-ыг баримтлан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг /цаашид “төсөл” гэх/ боловсронгуй болгоход оршино.

Түүнчлэн судалгаагаар төслийн үр нөлөөг үнэлж, уг төслийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах замаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн эрх зүйн орчныг сайжруулах боломжийг тодорхойлох, мөн хуулийг хэрэглэхэд ойлгомжтой, хэрэгжих боломжтой байдлаар боловсруулахад хууль санаачлагчид дэмжлэг үзүүлэхийг зорилоо.

Хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх ажиллагааг Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал” /цаашид “аргачлал” гэх/-д заасны дагуу дараах үе шаттайгаар гүйцэтгэлээ. Үүнд:
1. Шалгуур үзүүлэлтийг сонгох;
2. Хуулийн төслийн үр нөлөө тооцох хэсгээ тогтоох;
3. Урьдчилан сонгосон шалгуур үзүүлэлтэд тохирох шалгах хэрэгслийн дагуу үр нөлөөг тооцох;
4. Үр дүнг үнэлэх, зөвлөмж өгөх.
Түлхүүр үг
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хууль тогтоомжийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл
Бичигдсэн огноо
2019-11-20
Хуудсын тоо
30
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-01-05
Товч мэдээлэл үзсэн
901
Бүрэн эхээр нь үзсэн
8
Эшлэлийн тоо
16
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ” (2019), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1784
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Энэхүү үнэлгээг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн захиалгаар 2019 онд ХЗҮХ-ийн ЭНБД, хууль зүйн доктор П.Амаржаргал удирдан, Эрдэм шинжилгээний ажилтан Э.Уянга, Д.Цэцэгдарь нар хамтран гүйцэтгэв.
  2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалд туссан зорилгыг аргачлалын дагуу шалгав.
  3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалд туссан зорилгыг аргачлалын дагуу шалгаж үзлээ.
  4. “Монгол Улсын сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох нь” олон улсын бага хурлын эмхэтгэл. Эмхэтгэсэн, Ж.Ядамсүрэн. Уб., 2002 он.
  5. Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлэг. Уб., 2018 он.
  6. Монгол Улсын Үндсэн хууль. Төрийн мэдээлэл эмхэтгэл 1992 оны No1.
  7. Олон улсын сонгуулийг ажиглах хороо Монгол Улс – Ерөнхийлөгчийн сонгууль, 2017 оны 6-р сарын 26 https://www.osce.org/mn/odihr/327166?download=true сүүлд үзсэн 2019.1.10.
  8. Мөн тэнд. /2009 оноос хойш Монгол Улс нь НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид (ХБХЭтК) нэгдэн орсон. Үндсэн хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үл ялгаварлан гадуурхахыг зөвхөн ерөнхий зарчмаар хангаж, харин баталгаатай арга хэмжээгээр зааварчлаагүй байдаг. 2016 оны Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиар болон бусад холбогдох хуулийн заалтуудаар улс төрийн оролцоонд хамаарах зохих хамгаалалт, нөхцөлөөр ханган өгсөн./
  9. Мөн тэнд.
  10. Мөн тэнд. /Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагаас барагцаалж байгаагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 90 хүртэлх хувь нь санал авах байранд очиж санал өгснөөс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөхийг хүсжээ. ХБХЭтК-ийн 29-р зүйлд улс орнуудад “хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн үйл хэргийг хэрэгжүүлэхэд ялгаварлан гадуурхалгүйгээр бусадтай адил тэгш нөхцөлд үр ашигтай, бүрэн оролцох орчин нөхцөлийг идэвхтэйгээр сурталчилж, нийтийн үйл хэрэгт тэдний оролцоог урамшуулах”- ыг зөвлөсөн байдаг./
  11. Монгол Улс Хуудас: 25 Ерөнхийлөгчийн сонгууль, 2017 оны 6-р сарын 26 болон 7-р сарын 7-ны өдрүүд ЕАБХАБ/АИХЭГ-ын САХХ-ны Тайлан. https://www.osce.org/mn/odihr/elections/mongolia/366136?download=true сүүлд үзсэн 2019.1.10.
  12. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль. Төрийн мэдээлэл эмхэтгэл. 2016 он, No9
  13. ЕАБХАБ-ын АИХЭГ-ын Сонгууль Ажиглах Хязгаарлагдмал Хороо Хуудас 13, Монгол Улс, Ерөнхийлөгч сонгууль, 2017 оны 6-р сарын 26-ны өдөр, Урьдчилсан тайлан (2017 оны 5-р сарын 23-ны өдөр)
  14. Улсын Дээд Шүүхийн 2010 оны 17 дугаар тогтоол (2010.06.22.) “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай”, https://www.legalinfo.mn/law/details/178?lawid=178 (сүүлд үзсэн: 2018.12.26.)
  15. Төрийн мэдээлэл эмхэтгэл 2015 он, No25
  16. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуулийн төслийн хэлэлцүүлгээс. Уб., 2018 он.