Бүтээлийн нэр
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Бүтээлийн товч
Сонгуулийн тухай хууль /цаашид “СтХ” гэх/ нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, Улсын Их Хурлын сонгууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотой харилцааг нэгдсэн нэг хуулиар зохицуулах болсон. Уг хуульд 2016 онд 4, 2017 онд 2, нийт 6 удаагийн нэмэлт, өөрчлөлт орсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль нь тус тусын зохион байгуулалтын онцлог шинж чанартай үйл ажиллагаа байтал эдгээр харилцааг нэг хуулиар зохицуулснаар хүндрэл үүсэх, улмаар СтХ-ийн зарим зүйл, заалтыг сонгуулийн харилцаанд оролцогчид өөр өөрийнхөөрөө тайлбарлах, оролцогч
талуудын хооронд маргаан үүсэх, сонгогчдод ойлгомжгүй байдал бий болох зэрэг нөхцөл байдал үүсгэж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл /цаашид “төсөл” гэх/-ийн үзэл баримтлалд дурджээ.

Иймд эдгээр үндэслэлийг харгалзан үзэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг тус тусад нь боловсруулсан байна.

Энэхүү үнэлгээний зорилго нь Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан “Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал” /цаашид “аргачлал” гэх/-ыг баримтлан МУЕСтХ-ийн төслийг боловсронгуй болгоход оршино.

Түүнчлэн, судалгаагаар төслийн үр нөлөөг үнэлж, уг төслийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах замаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн эрх зүйн орчинг сайжруулах боломжийг тодорхойлох, мөн хуулийг хэрэглэхэд ойлгомжтой, хэрэгжих боломжтой байдлаар боловсруулахад хууль санаачлагчид дэмжлэг үзүүлэхийг зорилоо.

Төслийн үр нөлөөг үнэлэх ажиллагааг аргачлалд заасны дагуу дараах үе шаттайгаар гүйцэтгэлээ. Үүнд:
1. Шалгуур үзүүлэлтийг сонгох;
2. Хуулийн төслийн үр нөлөө тооцох хэсгээ тогтоох;
3. Урьдчилан сонгосон шалгуур үзүүлэлтэд тохирох шалгах хэрэгслийн дагуу үр нөлөөг тооцох;
4. Үр дүнг үнэлэх, зөвлөмж өгөх зэрэг болно.
Түлхүүр үг
Сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, Улсын Их Хурлын сонгууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль
Бичигдсэн огноо
2019-11-20
Хуудсын тоо
41
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-01-06
Товч мэдээлэл үзсэн
654
Бүрэн эхээр нь үзсэн
17
Эшлэлийн тоо
61
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ” (2019), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1786
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Энэхүү үнэлгээг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн захиалгаар 2019 онд ХЗҮХ-ийн ЭНБД, хууль зүйн доктор П.Амаржаргал удирдан, Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Г.Халиунаа, С.Цэрэндолгор нар хамтран гүйцэтгэв.
  2. Төрийн мэдээлэл эмхэтгэл (2016), No4
  3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, 1-2 дахь тал.
  4. Төрийн мэдээлэл эмхэтгэл (2015), No25
  5. Энэ хуулийг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон.
  6. Төрийн мэдээлэл эмхэтгэл (2006), No5
  7. Төрийн мэдээлэл эмхэтгэл (2011), No48
  8. Нийгмийн Бодлого Хөгжил Судалгааны Хүрээлэн, Сонгуулийн дараах олон нийтийн санал бодлын тандалт судалгаа (УБ, 2016), Center for Insights in Survey Research, 74 дэх тал, https://www.iri.org/sites/default/files/wysiwyg/iri_mongolia_poll_-_august_2016_-_public_deck_mon.pdf (Сүүлд үзсэн: 2019.01.03.)
  9. Мөн тэнд, 76 дахь тал.
  10. Б.Чимид, Сонгуульд суралцахуй (УБ, 2008), “Адмон” хэвлэл, 149 дэх тал.
  11. Мөн тэнд.
  12. Мөн тэнд, 47 дахь тал.
  13. Мөн тэнд, 48 дахь тал.
  14. Д.Өлзийсайхан, Удирдлагын сэхээтэн (УБ, 2008), Бит Пресс, 6 дахь тал.
  15. Б.Чимид, Сонгуульд суралцахуй (УБ, 2008), “Адмон” хэвлэл, 32 дахь тал.
  16. Мөн тэнд, 48 дахь тал.
  17. Монгол Улсын Сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох нь, Олон Улсын бага хурал (УБ, 2002), 31-32 дахь тал.
  18. Төрийн мэдээлэл эмхэтгэл (1992), No1
  19. Хүний эрхийн түгээмэл тунхаглал, НҮБ, 1946,https://www.legalinfo.mn/law/details/1271
  20. Иргэний Болон Улс Төрийн Эрхийн Тухай Олон Улсын Пакт, НҮБ, 1966, https://www.legalinfo.mn/law/details/1257?lawid=1257
  21. Б.Чимид, Сонгуульд суралцахуй (УБ, 2008), “Адмон” хэвлэл, 47 дахь тал.
  22. Улс төрийн намын бүртгэл – Улсын дээд шүүхийн албан ёсны цахим хуудас, http://www.supremecourt.mn/nam (Сүүлд үзсэн: 2019.01.10.)
  23. 1997 оны сонгуульд 2 нам хамтарч, бусад 2 нь тусдаа буюу нийт 4 намаас 3 нэр дэвшигч; 2005 оны сонгуульд 4 намаас 4 нэр дэвшигч нэр дэвшиж байсан байна.
  24. Ч.Энхбаатар нар, Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг: Дүн шинжилгээ, хамтын судалгааны тайлан (УБ, 2015), “Мөнхийн үсэг” ХХК, 37 дахь тал.
  25. Мөн тэнд, 38 дахь тал.
  26. Дэлхийн улс орнуудын сонгуулийн тогтолцооны жагсаалтаас төрийн тэргүүн буюу Ерөнхийлөгчөө ард түмнээс шууд сонгодог тогтолцоотой улс орнуудыг нэг бүрчлэн үзэж, тооцсон болно. - https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/ (Сүүлд үзсэн: 2019.01.04.)
  27. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль - Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны эцсийн тайлан, ЕАБХАБ, АИХЭГ (Варшав, 2017), OSCE, 15 дахь тал.
  28. Мөн тэндээс дам эшлэв.
  29. Б.Чимид, Сонгуульд суралцахуй (УБ, 2008), “Адмон” хэвлэл, 103 дахь тал.
  30. Мөн тэнд.
  31. Мөн тэнд, 104 дэх тал.
  32. СтХ-ийн 31 дүгээр зүйлийн 31.4, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг.
  33. СТБтХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг.
  34. Төрийн мэдээлэл эмхэтгэл (2003), No2
  35. УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2017 оны 1 дүгээр тогтоолын хавсралт “Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын ерөнхий бүтэц, эрхлэх асуудлын хүрээ”, https://www.audit.mn/?page_id=1455 (Сүүлд үзсэн: 2019.01.09.)
  36. Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын аудитор н.Отгонбаяртай хийсэн ярилцлага. (2019.01.09.)
  37. Төрийн мэдээлэл эмхэтгэл (1992), No3
  38. Төрийн мэдээлэл эмхэтгэл (2015), No28
  39. Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн тайлбар, Ханнс-Зайделийн сан (УБ, 2017), МУИС пресс, 87 дахь тал.
  40. Мөн тэнд.
  41. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд өгөх санал, Үндэсний аудитын газар, хүснэгтийн 1 дэх мөр.
  42. Улсын Дээд Шүүхийн 2010 оны 17 дугаар тогтоол (2010.06.22.) “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай”, https://www.legalinfo.mn/law/details/178?lawid=178 (Сүүлд үзсэн: 2018.12.26.)
  43. Энэ талаар 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болон 7 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн талаар ЕАБХАБ-ын АИХЭГ-аас томилогдсон Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны эцсийн тайлангийн 11 дэх талд “Сонгогчийн нэрийн жагсаалтыг сумын засаг захиргааны байранд хадгалах тохиолдлууд гарсан бөгөөд энэ нь сумын төвөөс алслагдмал суудаг орон нутгийн сонгогчдод мэдээллээ шалгахад нь хүндрэлтэй байлаа.” гэж дурджээ. https://www.osce.org/odihr/elections/mongolia/352876?download=true (Сүүлд үзсэн: 2019.01.02).
  44. СЕХ-оос ирүүлсэн урьд онуудад явуулж байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн мэдээллээс үзэхэд 2013 оны тухайд ирцийн мэдээг 11.00, 15.00, 19.00, 22.00 цагаас дөрвөн удаа гаргаж байсан бөгөөд 19.00 цагийн байдлаар ирц улсын хэмжээнд 1,073,118 иргэн санал өгсөн буюу 57.73 хувьтай байсан бол үүнээс 4 цагийн дараа буюу 22.00 цагийн байдлаар 1.234.999 иргэн санал өгсөн буюу 66.46 хувьтай болсон байна.  Үүнээс харахад 19.00-22.00 цаг хүртэл 161.881 иргэн буюу 8.73 хувиар санал өгсөн иргэний тоо нэмэгдсэн байна. Харин 2017 оны тухайд ирцийн мэдээг 12.00, 17.00, 22.00 цагаас гурван удаа гаргаж байсан бөгөөд 17.00 цагийн байдлаар ирц улсын хэмжээнд 762.703 иргэн санал өгсөн буюу 38.44 хувьтай байсан бол үүнээс 6 цагийн дараа буюу 22.00 цагийн байдлаар 1.199.084 иргэн санал өгсөн буюу 60.41 хувьтай болсон байна.  ̄үнээс харахад 17.00-22.00 цаг хүртэл 436.381 иргэн буюу 21.97 хувиар санал өгсөн иргэний тоо нэмэгдсэн байна. Сонгуулийн ирцийн талаар цаг тутмын мэдээлэл байхгүй учраас 20.00 цаг хүртэл ирц ямар байдаг, 20.00-22.00 цагийн хооронд ирц ямар байдаг талаар бодитой тооцон гаргахад хүндрэлтэй байна. Гэсэн хэдий ч дээрх хоёр сонгуулийн 17.00-22.00 цаг, 19.00-22.00 цагийн хоорондох 4-6 цагийн ирцийн мэдээг дундажлан хувааж үзвэл 2013 онд 19.00-22.00 цагийн хооронд цагт дунджаар 40.470 иргэн буюу 2.1 хувиар, 2017 онд 17.00-22.00 цагийн хооронд цагт дунджаар 72.730 иргэн буюу 3.66 хувиар ирц өссөн дүнтэй байжээ. Энэ нь мэдээж хэлбэлзэлтэй дүн юм. Хуулийн төсөлд санал авах цагийг 2 цагийн өмнө дуусгахаар зохицуулсан нь сонгуулийн ирц хүрэхгүй байх эрсдэлийг үүсгэж болзошгүй юм.
  45. Энэ талаар 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болон 7 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн талаар ЕАБХАБ-ын АИХЭГ-аас томилогдсон Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны эцсийн тайлангийн 14 дэх талд “СТХ-иар зөвхөн сонгуулийн анхан шатны санал хураалтын үед сонгуулийн сурталчилгааг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулж өгсөн байна. Харин сонгуулийн хоёр дахь санал хураалтын үеэрх сонгуулийн сурталчилгааны тухайд хуулийн хийдэл байгаа нь ажиглагдав.” гэж дурджээ. https://www.osce.org/odihr/elections/mongolia/352876?download=true (Сүүлд үзсэн: 2019.01.02).
  46. МУҮХЦ-ийн 2005 оны 2 дугаар дүгнэлт “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай”, https://www.legalinfo.mn/law/details/997?lawid=997
  47. Э.Лхагвасүрэн “Хариуцлагын механизмыг сонгуулийн хуулинд нарийн тусгах хэрэгтэй” (2014.12.22), http://vip76.mn/content/28836 (Сүүлд үзсэн: 2019.01.11.)
  48. ЗХШХШтХ-ийн 7 дугаар зүйлд “Шүүх нотлох зарчим”-ыг хуульчилсан.
  49. Төрийн мэдээлэл эмхэтгэл (2016), No9
  50. Д.Ганзориг “Үндсэн хуулийн зөрчил үү, энгийн хуулийнх уу гэдгээс хамаарч маргааныг шийдэх учиртай” (2014.12.26), http://vip76.mn/content/28970 (Сүүлд үзсэн: 2019.01.11.)
  51. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн сонгуулийн маргаан - Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан, http://new.shuukh.mn/zahirgaadavah (Сүүлд үзсэн: 2019.01.14.)
  52. Улсын дээд шүүхийн шийдвэрлэсэн сонгуулийн маргаан – Монгол Улсын шүүхийн шийдвэрийн цахим сан, http://new.shuukh.mn/zahirgaahyanalt (Сүүлд үзсэн: 2019.01.14.)
  53. Төрийн мэдээлэл эмхэтгэл (2001), No43
  54. Төрийн мэдээлэл эмхэтгэл (2018), No01
  55. Төрийн мэдээлэл эмхэтгэл (2017), No24
  56. "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт  ̄ндэсний хорооны 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320.000 /гурван зуун хорин мянга/-н төгрөгөөр тооцов.
  57. СЕХ-оос хийсэн хуулийн төслүүдийн харьцуулалтаас дэлгэрүүлэн үзнэ үү.
  58. Авлигын эсрэг конвенцийн 7 (3) зүйлд “оролцогч улс орон бүр сонгуульт төрийн байгууллагад нэр дэвшүүлэх, улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгохын тулд хууль тогтоох болон захиргааны зохих арга хэмжээ авах
    талаар анхаарч үзэх”-ыг санал болгодог. Улс төрийн намын зохицуулалтын тухай 194 дүгээр зүйлд “сонгогчид нь улс төрийн намуудыг хариуцлагатай байлгахын улс төрийн намуудад өгсөн санхүүгийн дэмжлэгийн талаар холбогдох мэдээлэлтэй байх ёстой” гэжээ.
  59. Энэ талаар 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болон 7 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн талаар ЕАБХАБ-ын АИХЭГ-аас томилогдсон Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны эцсийн тайлангийн 19 дэх талд “... сонгуулиас өмнө намуудын орлого, зардлын тайланг ил болгох тухай ямар нэг заалт байсангүйгээс гадна намуудаас аль нь ч сурталчилгааны зарцуулалтын дэлгэрэнгүй мэдээллийг сайн дураар тайлагнасангүй. Тиймээс сонгуулийн сурталчилгааны үеэрх сурталчилгааны зардлыг шалгаж, сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийн журмыг зөрчсөн эсэхийг илрүүлж, зохих арга хэмжээг шуурхай авах боломжгүй байлаа.
    Түүнчлэн, сонгогчид санал өгөхөөсөө өмнө нэр дэвшигчдийн болон улс төрийн намуудын санхүүгийн байдлын талаар баталгаатай мэдээлэл авах боломжгүй байсан нь хариуцлагатай сонголт хийх болон нэр дэвшигчдэд хариуцлага
    тооцох боломжийг сонгогчдод олгосонгүй.” гэж дурджээ.
    https://www.osce.org/odihr/elections/mongolia/352876?download=true (Сүүлд үзсэн: 2019.01.02).
    Мөн энэ талаар 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
    сонгуулийн тухай хууль, тогтоомжийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгээс хамтран зохион байгуулсан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг”-т оролцсон оролцогчдоос сурталчилгааны зардлын тайланг ил болгох, тухай бүрд нь мэдээлж байх талаар санал гаргаж байсан байна.
  60. "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт  ̄ндэсний хорооны 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320.000 /гурван зуун хорин мянга/-н төгрөгөөр тооцов.
  61. Энэ талаар 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болон 7 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн талаар ЕАБХАБ-ын АИХЭГ-аас томилогдсон Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны эцсийн тайлангийн 20 дахь талд “Ерөнхийдөө сонгуулийн сурталчилгааны зардалтай холбоотой зөрчлүүдэд оногдуулдаг арга хэмжээнүүд нь үр дүн муутай, тохиромжгүй байгаагийн зэрэгцээ сонгууль явуулах олон улсын сайн туршлагад зөвлөсний дагуу нэр дэвшигчдэд ижил тэгш өрсөлдөх боломж, нөхцөлийг хангаж өгөхгүй байна.” гэж дурджээ. https://www.osce.org/odihr/elections/mongolia/352876?download=true (Сүүлд үзсэн: 2019.01.02).