Бүтээлийн нэр
Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
Зохиогч
Тэмдэглэл
“Шүүхийн шийдвэрийн судалгаа” цуврал 12-т иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийгдсэн судалгаа болно. https://forum.mn/ сайтаас үнэ төлбөргүй татах боломжтой.
Хэлбэр
Эрх зүйн шүүмж
Салбар
Иргэний эрх зүй
Бүтээлийн товч
Манай Улсын ИХ-ийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д “Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн” бол бэлэглэлийг хүчингүй болгохоор хуульч илжээ. Харин шүүхийн хувьд хэргийн үйл баримт, бэлэг хүлээн авагчийн үйлдлийн хэр хэмжээ болон гэм буруугийн хэлбэр, бэлэглэгчид учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан гомдоосон ноцтой үйлдэл хийсэн эсэхийг тогтоож шийдвэрлэж байна. Гэтэл ИХ-д ямар
үйлдлийг ноцтой гэж үзэх, гомдоосон ноцтой үйлдэл гэдэгт ямар үйлдлүүдийг хамааруулах вэ? гэдэг нь тодорхой бус байна. Түүнчлэн шүүх аливаа тохиолдлыг шийдвэрлэхэд субъектив шалгуурыг бус харин объектив шалгуурыг харгалзан шийдэх
ёстой. Мөн бэлэглэлийн гэрээний онцгой төрөл болох тусгай зориулалттай бэлэглэлийн гэрээнд заасан болзол, зорилгыг биелүүлээгүй бол бэлгийг буцаан шаардах эрхтэй.
Тусгай зориулалттай бэлэглэлийн гэрээнд заасан болзол, зорилгыг биелүүлээгүйгээс бэлэглэгч гомдох тохиолдолд ИХ-ийн 279 дүгээр зүйлийг хэрэглэх үү, эсхүл 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсгийн зохицуу лалтыг хэрэглэх үү? гэдэг хууль хэрэглээний асуудал үүсдэг. Иймд тус хууль хэрэглээний асуудлыг судалж, дүн шинжилгээ хийх хэрэгцээ, шаардлага тулгарч байна. Мөн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндэслэл ИХ-ийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8 дугаар зүйлд тусгагджээ. Тус тохиолдлууд нь практикт ихээхэн гардаг тул шүүхээс дээрх хуулийн зохицуулалтыг хэрхэн хэрэглэж байгаад дүн шинжилгээ хийхийг зорилоо.
Иймээс энэхүү судалгааны зорилго нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус байхтай холбоотой шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх, хууль хэрэглээний асуудлыг судлах, харьцуулсан судалгаа хийх, дүгнэлт, санал өгөхөд оршино.
Энэхүү судалгааны хүрээнд ИХ-ийн 280 дугаар зүйлийн 280.1-д заасны дагуу гэрээг хүчингүй болгох болон ИХ-ийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр гэрээ хүчин төгөлдөр бус байхтай холбоотой шүүхийн шийдвэрүүдийг
шинжилж дүгнэнэ. Уг судалгааг гүйцэтгэхдээ анализ-синтез, индукц-дидукц, түүвэр, харьцуу лах зэрэг нийтлэг аргуудыг; шүүхийн шийдвэрүүдийг сонгон авах зорилгоор шүүхийн цахим мэдээллийн www.shuukh.mn санд шүүлт хийсэн ба ингэхдээ мэдээлэл цуглуулах, түүвэрлэх, харьцуулах зэрэг аргыг ашиглалаа. Сонгон авсан шүүхийн шийдвэрийг анализ-синтез, индукц-дидукцын аргаар шинжилж дүгнэв.
Манай улсын бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохтой холбоотой эрх зүйн зохицуу лалтыг бусад улс орны эрх зүйн зохицуулалттай харьцуулан судлахдаа нэг бүлийн улс эсэх, газар зүйн байрлал, эрх зүйн уламжлалын онцлог зэргийг харгалзан харьцуулалтын аргыг ашиглалаа.
Түлхүүр үг
бэлэглэл, бэлэглэлийн гэрээ, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ, иргэний хууль, бэлэг хүлээн авагч, бэлэглэгч
Бичигдсэн огноо
2023-12-20
Хуудсын тоо
95
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2023-12-26
Товч мэдээлэл үзсэн
5552
Бүрэн эхээр нь үзсэн
263
Эшлэлийн тоо
34
Санал болгож буй эшлэлийн загвар
Э.Золзаяа
А.Түвшинтөгс
“Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ” (2023), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1792
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
1 day ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
6 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !