Бүтээлийн нэр
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн дүн шинжилгээ /2018 он/
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Иргэний процессын эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй...” гэж заажээ.
Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.3-т “Хууль заавал хэрэгждэг, хүн бүрт эрх тэгш, алагчлалгүй, шударга үйлчилдэг, итгэл хүлээсэн хүний эрхийн мэдрэмжтэй, шударга ёсны засаглалыг бэхжүүлэх зарчмыг баримтлана” гэж, 5.3.4-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Арбитрын тухай хуулийг шинэчлэн, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой маргааныг шийдвэрлэх
эрх зүйн орчинг боловсронгуй болгоно” гэж, 5.4.1-д “Хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, иргэдэд чирэгдэлгүй, ялгаваргүй, тэгш, шударгаар үйлчлэх эрх зүйн орчинг цогцоор нь бүрдүүлнэ” гэж тус тус заасан байна.
Үүний дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалт нь Үндсэн хууль болон дээрх үйл ажиллагааны хөтөлбөрт нийцэж байгаа эсэхийг тогтоох үүднээс хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийхээр тус хүрээлэн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасны дагуу уг үнэлгээг хийв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийх энэхүү үнэлгээний зорилго нь тус хуулийн хэрэгжилтийн явц дахь ололтыг бататгахын зэрэгцээ хуулийг хэрэгжүүлснээр гарч буй хүндрэл, бэрхшээл, нийгэмд үзүүлж буй эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэн, цаашид зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлж, үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөмж боловсруулахад оршино.
Түлхүүр үг
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа,
Бичигдсэн огноо
2018-11-02
Хуудсын тоо
37
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-01-22
Товч мэдээлэл үзсэн
1645
Бүрэн эхээр нь үзсэн
55
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн дүн шинжилгээ /2018 он/” (2018), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1847
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

1 2016 оны 12 сарын 19-ний өдөр зохион байгуулагдсан “ИХШХШтХ-ийн хэрэгжилтэд гарч буй хүндрэл, бэрхшээл” сэдэвт хэлэлцүүлэгт илтгэсэн УДШ-ийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоожын илтгэлээс.

2 2016 оны 12 сарын 19-ний өдөр зохион байгуулагдсан “ИХШХШтХ-ийн хэрэгжилтэд гарч буй
хүндрэл, бэрхшээл” сэдэвт хэлэлцүүлгийн тэмдэглэлээс.

3 Д.Хуяг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай, Хууль дээдлэх ёс сэтгүүл, No2, 2016 он, 68 дахь тал.

4 2016 оны 12 сарын 19-ний өдөр зохион байгуулагдсан “ИХШХШтХ-ийн хэрэгжилтэд гарч буй
хүндрэл, бэрхшээл” сэдэвт хэлэлцүүлэгт УЕПГ-ын хяналтын прокурор, Х.Батчимэг “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцоход гарч буй хүндрэл бэрхшээл” сэдэвт илтгэлээс.

5 Мөн тэнд.

6 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар, УДШ, УБ., 2007 он, 381 дэх тал.

7 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй /ерөнхий анги/, МУИС-ХЗС, УБ., 2011 он, 43 дахь тал.

8 Мөн тэнд, 44 дэх тал.

9 Д.Хуяг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн үндсэн болон тулгамдсан асуудлууд, УБ., 2013 он, 238 дахь тал.

10 Мөн тэнд.

11 Анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах давж заалдах шатны шүүхийн бүрэн эрх, хэмжээ,
хязгаар, УДШ-ийн 2009 оны 11 сарын 30-ны өдрийн 5 дугаар зөвлөмж.

12 Н.Норовсамбуу, Иргэний процессын эрх зүй дэх давж заалдах гомдол гаргагчийн эрх зүйн
байдлыг дордуулахыг хориглох зарчим, Шүүх эрх мэдэл сэтгүүл, ШЕЗ, 2017 он, No3, 86 дахь тал

13 Сум дундын 12 дугаар шүүхийн шүүгч З.Нандинцэцэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцох, Монголын төр, эрх зүй сэтгүүл, 2014 он, No2 (76), 32 дахь тал.

14 Прокурорын байгууллагын тухай хуулийн тайлбар, 2001 он.

15 Сум дундын 12 дугаар шүүхийн шүүгч З.Нандинцэцэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцох, Монголын төр, эрх зүй сэтгүүл, 2014 он, No2 (76), 33 дахь тал.

16 Дэлгэрэнгүйг http://www.supremecourt.mn/act/view/65 үзнэ үү.

17 2016 оны 12 сарын 19-ний өдөр зохион байгуулагдсан “ИХШХШтХ-ийн хэрэгжилтэд гарч буй
хүндрэл, бэрхшээл” сэдэвт хэлэлцүүлэгт УЕПГ-ын хяналтын прокурор, Х.Батчимэгийн хэлэлцүүлсэн “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцоход гарч буй хүндрэл бэрхшээл” сэдэвт илтгэлээс.

18 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар, УДШ, 2007 он, 107 дахь тал.

19 2016 оны 12 сарын 19-ний өдөр зохион байгуулагдсан “ИХШХШтХ-ийн хэрэгжилтэд гарч буй
хүндрэл, бэрхшээл” сэдэвт хэлэлцүүлэгт УЕПГ-ын хяналтын прокурор, Х.Батчимэгийн хэлэлцүүлсэн “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцоход гарч буй хүндрэл бэрхшээл” сэдэвт илтгэлээс.

20 Сум дундын 12 дугаар шүүхийн шүүгч З.Нандинцэцэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцох, Монголын төр, эрх зүй сэтгүүл, 2014 он, No2 (76), 34 дэх тал.

21 2016 оны 12 сарын 19-ний өдөр зохион байгуулагдсан “ИХШХШтХ-ийн хэрэгжилтэд гарч буй
хүндрэл, бэрхшээл” сэдэвт хэлэлцүүлэгт УЕПГ-ын хяналтын прокурор, Х.Батчимэгийн хэлэлцүүлсэн “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцоход гарч буй хүндрэл бэрхшээл” сэдэвт илтгэлээс.

22 Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг, Давж заалдах
шатны шүүхээс шийдвэрийг хянан үзэх хэмжээ хязгаар /гар бичмэлийн эрхтэй/, 2017 он.

23 Мөн тэнд.

24 Мөн тэнд.

25 Д.Хуяг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн үндсэн болон тулгамдсан асуудлууд, УБ., 2013 он, 227 дахь тал.

26 Мөн тэнд, 241 дэх тал.

27 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар, УДШ, УБ., 2007 он, 369 дэх тал.

28 Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг, Давж заалдах
шатны шүүхээс шийдвэрийг хянан үзэх хэмжээ хязгаар /гар бичмэлийн эрхтэй/, 2017 он.

29 Д.Хуяг, Давж заалдах шатны шүүхээс иргэний хэргийг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаар,
Монголын төр эрх зүй сэтгүүл, УБ., 2005 он, No2, 5 дахь тал.

30 Гражданский процессуальный кодекс Российской Федераций от 14.11.2002 N138-ФЗ

31 Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг, Давж заалдах
шатны шүүхээс шийдвэрийг хянан үзэх хэмжээ хязгаар /гар бичмэлийн эрхтэй/, 2017 он.

32 Н.Норовсамбуу, Иргэний процессын эрх зүй дэх давж заалдах гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулахыг хориглох зарчим, Шүүх эрх мэдэл сэтгүүл, ШЕЗ, 2017 он, No3, 84-85 дахь тал.

33 Юпп Ёоахимски, Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тайлбар, Мюнхен хот, 2004 он, 402 дахь тал.

34 2016 оны 12 сарын 19-ний өдөр зохион байгуулагдсан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд гарч буй хүндрэл, бэрхшээл” хэлэлцүүлгийн тэмдэглэлээс.

35 Монгол Улсын Шүүхийн тайлан /2017 он/, ШЕЗ,УБ., 2018 он, 236 дахь тал.

36 Шүүхийн Ерөнхий зөвлөлийн албан ёсны цахим хуудас, Монгол Улсын Шүүхийн 2018 оны 3 дугаар улирлын шүүн таслах ажиллагааны тайлангаас, Дэлгэрэнгүйг http://www.judinstitute.mn/main/233--2018-3-.html үзнэ үү.

37 Мөн тэнд.

38 Монгол Улсын Шүүхийн тайлан /2017 он/, ШЕЗ,УБ., 2018 он, 229 дэх тал.

39 Мөн тэнд, 236 дахь тал.

40 Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг, Давж заалдах
шатны шүүхээс шийдвэрийг хянан үзэх хэмжээ хязгаар /гар бичмэлийн эрхтэй/, 2017 он.

41 Мөн тэнд.

42 Мөн тэнд.