Бүтээлийн нэр
Монгол, Xятад улс дахь гэмт хэргийн дагалдах үр дагаварт хийсэн харьцуулсан судалгаа
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Эрүүгийн эрх зүй
Бүтээлийн товч
Гэмт хэргийн дагалдах үр дагавар гэдэг нь аливаа этгээд эрүүгийн хариуцлага хүлээсэнтэй холбогдон гарах Эрүүгийн хуульд заагаагүй боловч бусад хууль тогтоомж, олон нийтийн хэвшмэл ойлголтын хүрээнд түгээмэл хэрэглэгдэх гэмт хэрэг үйлдсэн этгээдийн тодорхой эрхийг хязгаарлах, хасах, хориглох, татгалзах зэрэг хэлбэрээр хэрэгждэг эрүүгийн хариуцлага хүлээсэн этгээдийн эрх зүйн байдлыг нь дордуулсан, шийтгэлийн шинжтэй арга хэмжээнүүд юм. Тухайн субъектийг гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэдгийг нотлох боломжтой нөхцөлд холбогдох этгээдээс шийтгэлийн шинжтэй гэмт хэргийн дагалдах үр дагаврын арга хэмжээг шууд хэрэгжүүлэх боломжтой. Гэмт хэргийн дагалдах үр дагавар нь мөн чанарын хувьд шийтгэлийн шинжтэй бөгөөд гэмт хэрэг үйлдэж хуульд заасан эрүүгийн хариуцлага нэгэнт хүлээсэн этгээд нийгэмшихэд сөрөг нөлөөтэй.
Монгол улсын Эрүүгийн хуулийн 1.3-д “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.” хэмээн заасан бөгөөд эрүүгийн хариуцлагыг гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэр бүл, түүнтэй хамаарал бүхий бусад хүмүүст халдаан хэрэглэхийг хориглосон зохицуулалт нь манай улсын хүний эрхийг хамгаалах талаарх сайн туршлага гэж үзэж болно. Мөн хуулийн 1.3-д заасан шударга ёсны зарчмын дагуу гэмт хэргийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Гэвч гэмт хэргийн дагалдах үр дагавар буюу Эрүүгийн хуулиас бусад Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гэх мэт бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, хэм хэмжээний акт болон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд гэмт хэрэгтэй холбогдох шийтгэлийн шинжтэй арга хэмжээг “шударга ёсны зарчим”-ын дагуу тухайн субъектийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, ялгаатай байдлаар хэрэглэх зохицуулалт хийх шаардлагатай.
БНХАУ-ын шүүхийн практикт гэмт хэрэг үйлдсэн этгээд болон түүний гэр бүлийн гишүүдэд үйлдсэн гэмт хэрэгтэй нь холбоотой шийтгэлийн шинжтэй янз үр дагавар гардаг. Эрүүгийн хариуцлага хүлээсэнтэй холбогдох үр дагавар нь эрүүгийн хуульд заагаагүй төрөл бүрийн шууд бус үр дагавар байх бөгөөд эрүүгийн хуулиар тусгайлан журамлагдаагүй, гэмт хэрэг үйлдсэн этгээд болон түүний гэр бүлийн гишүүд, төрөл садны хүмүүст үйлчлэх янз бүрийн эрх, ашиг сонирхлын хязгаарлалт юм. Тухайн субъект гэмт хэрэг үйлдсэн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэр бүлийн гишүүн мөн гэдэг нь тогтоогдож байгаа нөхцөлд түүнд шийтгэлийн шинжтэй гэмт хэргийн дагалдах үр дагаврын арга хэмжээг шууд хэрэгжүүлэх боломжтой. Ийнхүү гэмт хэргийн дагалдах үр дагаврын дур зоргын хэрэглээ нь Хятад улсын “Эрүүгийн эрх зүйн шинэ үеийн хөнгөн гэмт хэргийн менежмент”-ийн бодлогод нийцэхгүй тул түүнд зарим талаар өөрчлөлт хийх шаардлагатай.
Түлхүүр үг
хүнд гэмт хэрэг, хөнгөн гэмт хэрэг, гэмт хэргийг дагалдах үр дагавар, гэмт хэргийг дагалдах шууд үр дагавар, гэмт хэргийг дагалдах шууд бус үр дагавар, эрүүгийн хариуцлага халдаан хэрэглэх.
Бичигдсэн огноо
2023-11-20
Хуудсын тоо
12
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-01-24
Товч мэдээлэл үзсэн
1208
Бүрэн эхээр нь үзсэн
14
Эшлэлийн тоо
9
Санал болгож буй эшлэлийн загвар
DO.BADAMKHAND “Монгол, Xятад улс дахь гэмт хэргийн дагалдах үр дагаварт хийсэн харьцуулсан судалгаа” (2023), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1867
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Consequences of Committing a Crime—https://study.com/academy/lesson/consequences-of-committing-a-crime.html

[2] American bar association: Collateral Sanctions and Discretionary Disqualification of Convicted Persons, https://www.americanbar.org/groups/criminal_justice/publications/criminal_justice_section_archive/crimjust_standards_collateral_blk/#1.1

[3] Article 37(I): Whoever is given a penalty due to a crime committed by taking advantage of his or her profession or a crime committed in violation of the specific obligations required by his or her profession may be prohibited by the people's court from engaging in the relevant profession for three to five years from the date when the penalty ends or the date when the person is released on parole in light of the circumstances of the crime committed and the need for preventing the commission of any other crime.

第三十七条之一 【禁业规定】因利用职业便利实施犯罪,或者实施违背职业要求的特定义务的犯罪被判处刑罚的,人民法院可以根据犯罪情况和预防再犯罪的需要,禁止其自刑罚执行完毕之日或者假释之日起从事相关职业,期限为三年至五年。

[4]人民民主專政(英語:People's Democratic Dictatorship)即“对占全国人口绝大多数的人民实行民主,对极少数敌对分子实施专政”,一般被认为是无产阶级专政形式的一种,在中国社会主义制度中“具有根本性意义”普通高中课程标准实验教科书 思想政治 必修二 政治生活. 人民教育出版社. 2014: 第5页. ISBN 978-7-107-28182-2.

[5] People's democratic dictatorship _Resolution of the CPC Central Committee on the Major Achievements and Historical Experience of the Party over the Past Century, 2021.11.16 https://english.www.gov.cn/policies/latestreleases/202111/16/content_WS6193a935c6d0df57f98e50b0.html

[6] public surveillance,张静:中华人民共和国刑法,中国民主法制出版社,2023.03.23

[7] criminal detention,张静:中华人民共和国刑法,中国民主法制出版社,2023.03.23

[8] 时延安:惩罚目的选择对刑事法制模式的影响,2022.04.22

The Supreme People’s of Procuratorate of The People’s Republic of China

https://www.spp.gov.cn/spp/llyj/202104/t20210422_516339.shtml

[9] 韩旭:《我国刑事犯罪结构发生显著变化,轻罪案件占比大幅上升,轻罪治理成为一项亟待研究的重要课题—轻罪治理与司法路径选择》,2022-11-02,TheSupreme People’s of Procuratorate of The People’s Republic of China, https://www.spp.gov.cn/spp/llyj/202211/t20221102_591534.shtml