Монгол Улс нь ардчилалын замд тууштай орж, улс төр, нийгэм , эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлийг хийж байгаа ч нийгмийн хөгжил тодорхой түвшинд хүрээгүй, эдийн засаг хямралтай байна. Монгол Улсын Үндсэн Хуулиар төрийн эдийн засгийн бодлогыг тодорхойлсон ч хэт ерөнхий, тодорхой бус, төрийн эрх баригчдын шийдвэр гаргах дүрэм, процедурыг тогтоогоогүй, эрх мэдэл дур зоргын хязгаарлалт байхгүй байна. Мөн төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний зэрэг эдийн засгийн бодлогыг тодорхойлох эрхийг Улсын Их Хурал, Засгийн газарт ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олгосон нь улс төрчдийн дураараа авирлах бололцоог олгожээ. Энэ бүхэн өнөөгийн эдийн засгийн хямралын үндсийг бий болгож байгаа бөгөөд үүний гол буруутан нь хууль, ялангуяа Үндсэн Хууль болохыг судалгааны үр дүн харуулж байна.
Иймд Монгол Улсын Үндсэн Хуулийн эдийн засгийн зохицуулалтанд онол – арга зүйн үүднээс дүн шинжилгээ хийх шаардлагатай юм.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
[1] Монгол Улсын Үндсэн Хууль. УБ. 1992. 5 дугаар зүйлийн 1
[2] Монгол Улсын Үндсэн Хууль. УБ. 1992. 5 дугаар зүйлийн 2
[3] Монгол Улсын Үндсэн Хууль. УБ. 1992. 16 дугаар зүйлийн 3
[4] Академич Ш. Нацагдорж “...монголд газар нь дорно зүгийн орон лугаа адил гол төлөв улсын өмч байжээ” гэж тэмдэглэжээ. Нацагдорж. Ш. “Сум, хамжлага, шавь ард” УБ. 1972. Хуудас 53
[5] Монгол Улсын Үндсэн Хууль. УБ. 1992. 6 дугаар зүйлийн 3
[6] БНМАУ –ын Үндсэн хууль. 1924 он. Гуравдугаар зүйлийн 1.
[7] БНМАУ –ын Үндсэн хууль. 1960 он. 10 дугаар зүйл.
[8] Лүндэндорж. Н. Шилжилтийн үе: Улс төр, эрх зүйн асуудал. УБ. 2010. Хуудас 280
[9] Монгол Улсын Үндсэн Хууль. УБ. 1992. 5 дугаар зүйлийн 4
[10] Монгол Улсад нийгмийн харилцааг зохицуулж байгаа 598 хуулийн 56 хууль нь эдийн засаг, бизнесийн харилцааг зохицуулж байна.
[11] 2010 оны 6 –р сарын 24 –ны өдөр батлагдсан “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийн 6.1.4 –д: “Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байх” гэсэн заалтын хувь хэмжээг 2015 онд 55 хувь, 2016 онд 60 хувиас хэтрэхгүй байхаар өөрчилсэн байна.
[12] “Та Монголын эдийн засгийн хямралд юу буруутай гэж үзэж байна вэ? Гэсэн олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнг харвал 46.3 хувь нь тогтворгүй хууль тогтоомж, 44.8 хувь нь популист улс төрчид, үлдсэн 8.9 хувь нь туйлшрал, түүхий эдийн үнийн бууралт гэж үзсэн байна. www.news.mn
[13] Үндсэн Хуулийн 25.1.7-д “Улсын Их Хурал... төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах” онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ” гэжээ.
[14] Тайлбар: Орчин үеийн эдийн засгийн хөгжлийн нэг гол онол бол “Тоглоомын онол” юм. Тоглоомын онол нь дэлхийн олон улсын зах зээлийн эдийн засгийн харилцаанд хэрэглэгдэж байгаа билээ.
[15] James M Buchanan, How can constitutions be designed so that politicians who seek to serve “public interest” can survive and prosper?, Constitutional Political Economy Winter 1993, Volume 4, Issue 1, pp 1-6
[16] Гегель. Философия права. с 263-264
[17] Үндсэн хуулийн эдийн засаг гэсэн нэр томъёо, ойлголтыг 1982 онд Вашингтоны эрдэм шинжилгээний хуралд Америкийн эдийн засагч Ричард МакКинзи (Richard McKenzie) анх удаа гаргаж тавьсан бөгөөд энэхүү Үндсэн Хуулийн эдийн засгийн онолын санааг Америкийн эдийн засагч Жеймс Бьюкенен (James McGill Buchanan Jr) хөгжүүлсэн. Үндсэн хуулийн эдийн засгийн онолын чиг хандлага нь эдийн засагчдийн төдийгүй эрх зүйн шинжлэх ухааны эрдэмтэн судлаачдын дэмжлэгийг ихээхэн авсан юм. Йелийн их сургуулийн профессор Брюс Акерман (Bruce Ackerman) эдийн засаг, эрх зүйн харилцан хамааралын тухай шинжлэх ухаан, сургалтын чиг хандлагын үүсэл нь “эрх зүйн шинжлэх ухаанд сүүлийн 100 жилийн хамгийн чухал амжилт болсон” гэж дүгнэн тэмдэглэжээ. Энэхүү онол нь хувь хүмүүсийн шийдвэр гаргах үедээ тулгардаг асуудлуудыг зохицуулах зарим хязгаарлалтын хувилбарыг ухаалаг сонголтын тогтолцоонд судалдаг судалгааны салбар болно. (Niclas Berggren, (1997) Essays in Constitutional Economics,p 2)
[18] Сайнхишиг. Ж. Монгол Улсын Үндсэн Хууль дахь эдийн засгийн зохицуулалт. УБ. 2013. Хуудас 42-44
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !