Хүн төрөлхтөний төрт ёс, хууль, эрх зүй түүхэнд үндсэн 5 төрлийн эх сурвалж бүрэлдэн тогтсон байдаг. Үүнд: 1. Эрх зүйн хэм хэмжээний акт /төрийн эрх бүхий байгууллага буюу бүх нийтийн санал асуулгаар хууль эрх зүйн дээд хүчинтэйгээр батлан гаргасан хууль ба хуулийн актууд/
2. Зан заншлын ба шашны эх сурвалжууд /хүмүүсийн урт хугацааны амьдралын хэв маягаар тогтоогдсон хэм хэмжээнүүд/ Зан заншил нь өөртөө мөн ёс зүй, шашны зан үйлийг багтаасан байдаг. Зан заншил нь төрөөс зөвшөөрөгдсөн, төрийн албадлагаар хамгаалагдсан үед эрх зүйн зан заншил болно.
3. Шүүхийн прецедент /шүүхийн ба захиргааны шийдвэрүүдийг дараагийн шийдвэр гаргахдаа “хэв загвар” болгох хэвшүүлэх замаар хэм хэмжээ тогтоож байгаа үйл ажиллагаа/
4. Эрх зүйн шинжтэй гэрээ. Олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмууд ба тухайн улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээр
5. Эрх зүйн нийтлэг зарчмууд /олон улсын эрх зүйн болон үндэсний эрх зүйн хянан шийдвэрлэж буй салбаруудад өргөн хэрэглэгдэж байгаа бичмэл ба бичмэл бус зарчмууд/
Уламжлалт ойлголтоор авч үзвэл эрх зүйн эх сурвалжийг ангилахдаа түүний хуульчлагдсан байдал буюу норматив нөхцлийг гол шалгуур үзүүлэлтийг дэс дараалалд оруулж ангилдаг. Энэ хандлага нь зонхилох гол чиглэл болдог бөгөөд эх газрын эрх зүйн тогтолцоонд ихээхэн тархсан байх ажээ. Уг шалгуур үзүүлэлтээр эрх зүйн эх сурвалжийг эрх зүйн хэм хэмжээний акт, эрх зүйн гэрээ, шүүхийн прецедент, эрх зүйн ёс заншил гэсэн дарааллаар ангилжээ . Дээрхи хандлага нь аливаа улсын эрх зүйн эх сурвалжийг ангилах шалгуур үзүүлэлт, төрлийг тодорхойлоход нөлөөлдөг. Манай улсад үйлчилж буй олон хууль тогтоомжуудад хууль, хуульчилсан акт, олон улсын гэрээ, Монгол Улсын олон улсын гэрээ гэх мэт олон янзын нэршлээр эрх зүйн эх сурвалжуудыг оноон томьёолсон байх ажээ. Эндээс харахад Монгол Улсын эрх зүйн эх сурвалжууд нь хууль зүйн норматив түвшинд ялгагдаж төрөлжсөн болох нь харагдаж байна. Эрдэмтэн судлаачид эрх зүйн хэлбэр буюу эрх сурвалжийн мөн чанарыг онолын хувьд эрх зүйн ердийн эх сурвалжийг Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээний акт, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон гэрээ, эрх зүйн ерөнхий зарчим, шүүхийн прецедент, эрх зүйн заншил, үзэл, номлол, шашны хэм хэмжээ гэх мэтээр ангилан үзэж иржээ .
Захиргааны эрх зүйн хэм хэмжээний актууд нийлж захиргааны эрх зүйн эх сурвалжийн тогтолцоог бий болгоно. Бүрэлдэхүүн хэсэг бүр нь өөрийн хэлбэр хууль зүйн ач холбогдлоороо ялгаатай байна. Иймд тэдгээрийг ойролцоо шинжээр нь ангилах буюу зохих төрөлд хувааж үздэг. Захиргааны эрх зүйн эх сурвалжуудыг төрөлжүүлэн ангилах нь тухайн эх сурвалжуудын эрэмбийг тогтоох, тэдгээрийн эрх зүйн нөлөөллийг тодорхойлоход чухал ач холбогдолтой бөгөөд ингэснээр тухайн тохиолдолд ямар эрх зүйн зарчмыг баримтлах болон ямар эрх зүйн хэм хэмжээг ашиглах вэ? гэдгийг гаргаж ирэхэд дөхөм болгодог. Захиргааны эрх зүйн эх сурвалжийн төрлийн талаар гадаадын зарим орны захиргааны эрх зүйн сурах бичигт авч үзсэн байдаг. Тухайлбал, ОХУ-д захиргааны эрх зүйн эх сурвалжид Үндсэн хууль, бусад холбогдох хууль тогтоомжууд, Ерөнхийлөгчийн хэм хэмжээ тогтоосон акт, Засгийн газар болон яамдуудын эрх зүйн акт, Холбооны гүйцэтгэх захиргааны байгууллагуудын эрх зүйн акт зэргийг хамааруулан үздэг байна. Харин Германд Улсад захиргааны эрх зүйн эх сурвалжид Үндсэн хууль, бусад хуулиуд /Парламентын хууль /эрх зүйн журам/ өөрөөр хэлбэл, Засгийн газар, сайд захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон акт /болон дүрэм/ муж тойрог, их сургууль, аж үйлдвэрийн болон худалдааны танхмын гэх мэт/ түүнчилэн багагүй үүрэг гүйцэтгэдэг заншлын хэм хэмжээ хамаарна.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
[1] Ч.Нямсүрэн. Эрх зүй төрийн ерөнхий онол.УБ., 2004. 141 дэх тал
[2] А.Я. Сухарева. Большой юридический словарь. М. 1999г.С.265
[3] М.Овсянко. Административное право. М.1997г.23 дахь тал
[4] Ч.Нямсүрэн. Эрх зүй төрийн ерөнхий онол.УБ., 2004. 141 дэх тал
[5] А.Я. Сухарева. Большой юридический словарь. М. 1999г.С.265
[6] М.Овсянко. Административное право. М.1997г.23 дахь тал
[7] Д.Дашцэрэн. Монгол Улсын захиргааны эрх зүй. УБ., 2002. 66 дахь тал
[8] П.Одгэрэл. Захиргааны эрх зүйн ерөнхий анги. УБ., 2004. 44 дэх тал
[9] П.Одгэрэл. Захиргааны эрх зүйн ерөнхий анги. УБ., 2004. 43 дахь тал
[10] П.Одгэрэл. Захиргааны эрх зүйн ерөнхий анги. УБ., 2004. 42 дахь тал
[11] Д.Дашцэдэн. Монгол Улсын захиргааны эрх зүй. УБ., 2002. 69 дэх тал
[12] Д.Дашцэдэн. Монгол Улсын захиргааны эрх зүй. УБ., 2002. 72-73 дахь тал
[13] Д.Одгэрэл. Захиргааны эрх зүйн ерөнхий анги.УБ., 2004. 46-47 дахь тал
[14] С.Нарангэрэл. Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо. УБ., 2001. 113 дахь тал
[15] Д.Одгэрэл. Захиргааны эрх зүйн ерөнхий анги.УБ., 2004. 149 дэх тал
[16] Ж.Долгорсүрэн. Монгол Улсын захиргааны эрх зүй ба захиргааны процессын ажиллагаа. УБ., 2001. 38 дахь тал
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
18 hours ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
2 days ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !