Бүтээлийн нэр
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ: УИХ э. Х. Доржпалам (1999); Analysis of the judgment of tne constitutional Tsets (constitutional court) of Mongolia: The State Great Khural v Dorjpalam. Kh (1999)
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улсын Үндсэн Хуулиар төр нь хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль зүйн баталгааг бүрдүүлэн, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэний өмнө хүлээсэн боловч энэхүү үүргээ төдийлэн сайн хэрэгжүүлж чадахгүй байна. Ялангуяа хууль тогтоох явцад Үндсэн хуулийн үзэл баримтлал, үндсэн хэм хэмжээг зөрчсөн хуулийг батлан хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөх боломжийг хуулиар олгож байна. Мөн Үндсэн хуулийг хамгаалан, хүний эрх эрх чөлөөг хэрэгжүүлэх механизмын нэг хэсэг болох Үндсэн Хуулийн Цэц нь Үндсэн хуультай зөрчилдсөн хууль тогтоомжийг хүчингүй болгож, Үндсэн хуулийг хамгаалан, түүнийг үзэл баримтлал, агуулга, хэм хэмжээний үүднээс хөгжүүлэх, улмаар Үндсэн Хуулиар хамгаалагдсан үндсэн эрхийг үр нөлөөтэй хамгаалах чиг үүргээ төдийлэн сайн хэрэгжүүлэхгүй байна.
Хэдийгээр Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулан хэрэгжүүлээд 25 жил өнгөрсөн ч УИХ –ын хууль тогтоох, Үндсэн Хуулийн Цэцийн Үндсэн хуулийг хамгаалах, эрх зүйн шинжлэх ухааны судалгаа, хууль зүйн практик үйл ажиллагааны аль ч хүрээнд хүний халдашгүй эрхийг хамгаалан хэрэгжүүлэх, ялангуяа иргэний орон байрны халдашгүй эрхийг хамгаалан хэрэгжүүлэх ойлголт хуучинсаг, хүний эрхийн хууль зүйн хязгаарлалтын явц дахь зайлшгүй процессын ойлголт, хэрэгжилт сул байхаас гадна дэлхийн эрх зүйн шинжлэх ухаанд тогтсон хууль зүйн нэр томёъо, ойлголтууд Монгол Улсын эрх зүйн шинжлэх ухаанд нэг мөр болоогүй байна.
Иймд Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэрт шүүмжлэлт дүн шинжилгээ хийхээс гадна, хүний халдашгүй эрх, ялангуяа иргэний орон байрны халдашгүй эрхийг бүхий л хүрээнд хамгаалан хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор онол – арга зүйн асуудлыг авч үзсэн болно.
Түлхүүр үг
халдашгүй чөлөөтэй байх, гүйцэтгэх ажил, тагнуул, орон байр, захидал харилцаа, үзлэг, нэгжлэг
Бичигдсэн огноо
2022-11-24
Хуудсын тоо
16
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-03-05
Товч мэдээлэл үзсэн
1103
Бүрэн эхээр нь үзсэн
21
Эшлэлийн тоо
38
Санал болгож буй эшлэлийн загвар
Х.Сэлэнгэ “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ: УИХ э. Х. Доржпалам (1999); Analysis of the judgment of tne constitutional Tsets (constitutional court) of Mongolia: The State Great Khural v Dorjpalam. Kh (1999)” (2022), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1920
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Тайлбар: Орчин үд улс үндэстэн бүр эрх зүйн үнэт зүйлийг тодорхойлон Үндсэн хуулийнхаа оршил хэсэгт үндсэн хэм хэмжээ хэмээн хүлээн зөвшөөрч, тусгадаг билээ.

[2] 19.1 –д: “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” Үндсэн хууль. УБ.1992 

[3] www.legalinfo.mn Үндсэн Хуулийн Цэц Гүйцэтгэх ажлын тухай Монгол Улсын хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаархи маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Дүгнэлт № 01 /1999-04-21/ үзнэ үү

[4] Мөн тэнд

[5] Мөн тэнд

[6] Мөн тэнд

[7] Мөн тэнд

[8] Мөн тэнд

[9] Мөн тэнд

[10] Тайлбар: Хүн байгалийн амьтан болохын хувьд Бенедикта Спинозагийн хэлсэнчлэн “байгалийн дээд хууль болох амьд байх, амьдрах гэсэн ахуйд өөрийгаа хадгалах хуулинд захирагдаж байдаг” /История политических и правовых учений. Под ред. В.С.Нерсесянца. М. 1998.с 207/ аж.  Байгалийн хууль нь хүний хүсэл зоригоос ангид зайлшгүй шинжтэй хууль байдаг билээ. Байгалийн ахуйд өөрийгөө хадгалах хуулинд үндэслэн хүн амьд байх, амьдрах хүсэл зоригтой байдаг бөгөөд энэхүү хүсэл зоригийн шинж нь эрх чөлөө/ Сэлэнгэ Х. “Эрх чөлөө – эрх зүйн үнэт зүйл болох нь” Хууль дээдлэх ёс. УБ. 2008. № 2(21) х 25/юм. Хүсэл зоригоос эрх чөлөөг салгаж, чөлөөт бус хүсэл зоригийн тухай ярих боломжгүй учраас эрх чөлөөг хүний мөн чанараас үүдэлтэй, төрөлхийн эрх буюу жам ёсны эрх хэмээн үздэг. Ийнхүү хүний эрх чөлөө нь төрөлхийн бөгөөд төрөөс тогтоогддоггүй, хууль тогтоогчийн хүсэл зориг, дур зоргоос ангид байдаг учраас хүний эрх чөлөө нь хувь хүний халдашгүй эрх билээ.

[11] Тайлбар: Орон байрны (“home”, “domicile”, “жилище”) ойлголт нь их өргөн хүрээтэй ойлголт. Орон байр гэдэгт ашиглаж байгаа эсэхийг харгалзахгүйгээр хувийн байшин, орон сууц,  зуслангийн байр, мөн түр хугацаагаар оршин байгаа галт тэрэгний тусгай өрөө, зочид буудлын өрөө, мөн албаны орон байр (ХБНГУ –ын иргэн, өмгөөлөгч  М. Нимитцийн /Niemietz/ өмгөөлөгчийн албаны байранд  Клаус  Вегнерийн хэргээр хийсэн нэгжлэгийг хууль бус хэмээн зарга үүсгэсэн  М. Нимитцийн /Niemietz/ хэрэг ХБНГУ –ын иргэн М. Нимитцийн хэрэг)  гэх мэт хамаарна. Иймд орон байрны ойлголтод:

      Орон байр нь орон сууцны фондод хамаарах эсэхийг шаарддаггүй

      Орон байр нь хүний амьдрах орон байр эсэх нь мөн хамааралгүй байдаг

      Орон байранд өмчийн хэлбэрийг харгалздаггүй,

      Орон байранд байнгын болон түр хугацаагаар оршин байгаа нь хамаарахгүй юм.

[12] Тайлбар: Эрх зүйн зайлшгүй процесс нь хүний салшгүй эрхийг хөндөх тохиолдолд бий болох үр дагаврыг хамгийн бага түвшингээр хязгаарлахад чиглэнэ. Өөрөөр хэлбэл, нэгэнт хүний салшгүй эрхийг хөндөх нь эрх зүйн үр дагаврыг бий болгох нь гарцаагүй тул дур зорго, төрийн эрх мэдлийг хязгаарлах баталгаа нь болж байдаг гэсэн үг юм. Төр хүний эрх чөлөөг хөндөх, хязгаарлах  эрх зүйн зайлшгүй процессын үүднээс агуулгын (substantive) болон журамласан (procedural) хоёр шаардлагыг тавьдаг. Билгүүн. С. Эрх зүйн зайлшгүй процесс, түүнийг төлөвшүүлэх  зарим асуудал. УБ. 2013. 19 дэх тал үзнэ үү

[13] Тайлбар: Үндсэн хуулиар хамгаалсан орон байрны халдашгүй эрхийг хоёр нөхцөлд хязгаарлах боломжтой. Үүнд:

1.      Хувийн болон нийтийн аюулгүй байдалд заналхийлэл учирсан. Тухайлбал, байгалийн гамшиг, осол аваар, нийгмийн үймээн самууны улмаас хувийн болон нийтийн аюулгүй байдалд заналхийлэл учирсан

2.      Гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах зорилгоор гүйцэтгэх ажлын болон мөрдөн байцаалтын явцад шүүхийн шийдвэрээр, хэрвээ хойшлуулшгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шүүхийн шийдвэргүй орон байранд үзлэг нэгжлэг хийх боловч 24 цагийн дотор шүүхэд мэдэгдэх үүрэгтэй

Зайлшгүй процессын үүднээс хуулиар иргэний орон байрны халдашгүй эрхийг хөндөх орон байрны үзлэг, нэгжлэг, орон байрнаас эд зүйл хураан авах, орон байранд холбоо харилцааны техник хэрэгсэл суурилуулан ажиглалт хийх гэсэн хэлбэрүүд байдаг байна.

[14] Тайлбар: Олон улс орны иргэний орон байрны халдашгүй эрхийг хязгаарласан зохицуулалттай хуулиудыг судлан үзвэл, орон байрны үзлэг гэсэн нэр томъёо бага байгаа бөгөөд илүүтэй орон байрны нэгжлэг гэсэн нэр томъёог хэрэглэж байна.

[15] Harvey Bines. “Remedying  lneffective Representation in Criminal Cases: Departures from Habeas Corpus’, 59 Virginia Law Review 927 (1973)

[16] Joel M. Gora, (1985) Due Process of law, p 23

[17] Билгүүн. С. Эрх зүйн зайлшгүй процесс, түүнийг төлөвшүүлэх  зарим асуудал. УБ. 2013. 31 дэх тал үзнэ үү.

[18] www.gesetze-im-internet.de ХБНГУ –ын Эрүүгийн процессын хууль нь 1877 оны 2-р сарын 1 –нд тогтоогдож, 1879 оны 10 –р сарын 1 –нд хүчин төгөлдөр болсон Германы эзэнт улсын эрүүгийн процессын хуулинд үндэслэгдсэн. Германы эзэнт улсын эрүүгийн процессын хуулийн хэсэг нь БНАГУ –д 1952 он хүртэл үйлчилж байсан. Хоёр Герман нэгдсэнээс хойш ХБНГУ –д 1990 онд батлагдсан эрүүгийн процессын хууль үйлчилж байна.

[19] www.law.e-gov.go.jp Тайлбар: Японы эрүүгийн процессын хууль нь 1948 онд батлагдсан.

[20] www.ris.bka.gv.at  Австрийн эрүүгийн процессын хуулийг үзнэ үү.

[21] Мөнхсайхан О. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд гөх шүүмж. Нээлттэй нийгэм форум.  Хуулийн шүүмж. № 14.  2 дахь тал

[22] www.consultant.ru ФЕДЕРАЛЬНЫЙ ЗАКОН Об оперативно-розыскной деятельности (с изменениями на 6 июля 2016 года)

[23]  www.consultant.ru  Уголовно – процессуальный кодекс Российской Федерации от 18.12.2001 (ред. От 17.04.2017)

[24] Закон Украйны от 18 февраля 1992 года N2135-XII Об оперативно-розыскной деятельности (по состоянию на 1 июля 2010 года)

[25] www.legalinfo.mn Үндсэн Хуулийн Цэц Гүйцэтгэх ажлын тухай Монгол Улсын хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаархи маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Дүгнэлт № 01 /1999-04-21/ үзнэ үү

[26]  Тайлбар: Монгол Улсын Үндсэн хуулинд “хүний эрх, эрх чөлөө, шударга ёс...ыг эрхэмлэн дээдлэх” –ээр заасан.

[27] Мөнхсайхан О. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд гөх шүүмж. Нээлттэй нийгэм форум.  Хуулийн шүүмж. № 14. 2 дахь тал

[28] Мөнхсайхан О. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд гөх шүүмж. Нээлттэй нийгэм форум.  Хуулийн шүүмж. № 14.  2 дахь тал

[29] Мөнхсайхан О. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд гөх шүүмж. Нээлттэй нийгэм форум.  Хуулийн шүүмж. № 14. 2 дахь тал

[30] Мөнхсайхан О. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд гөх шүүмж. Нээлттэй нийгэм форум.  Хуулийн шүүмж. № 14. 4 дэх тал

[31] Мөнхсайхан О. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд гөх шүүмж. Нээлттэй нийгэм форум.  Хуулийн шүүмж. № 14.  4 дэх тал

[32] Сэлэнгэ Х. “Эрх чөлөө – эрх зүйн үнэт зүйл болох нь” Хууль дээдлэх ёс. УБ. 2008. № 2(21)  25- 26 дахь тал

[33] Монтескье. Ш. Избранные произведения. М. 1955. стр- 288

[34] Гегель.Г.В. Философия права. М.1990. стр- 44

[35] Сэлэнгэ Х, Агар – Эрдэнэ Г, Банзрагч Л. Эрх зүйн философи. УБ. 2013.  61 дэх тал

[36] Локк.Дж.Сочинения в трех томах. М.1988.т-3.Два трактата о правлении.стр.293  

[37] Чезаре Беккариа. Гэмт хэрэг ба ялын тухай. Г. Эрдэнэбатын орчуулга. УБ. 2009.  8 дахь тал

[38] Тайлбар: Энэхүү судалгааны ажлын явцад гүйцэтгэх ажлын явцад хүний эрхийг зөрчсөн, ялангуяа орон байрны халдашгүй эрх зөрчигдсөн байж болох сүүлийн 5 жилийн мэдээлэлийг эрэн хайсан боловч үнэн зөв мэдээлэлийг олох боломж байсангүй. Учир нь гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй Прокурорын байгууллагад үзлэг, нэгжлэг хийсэн гэх ерөнхий тоон мэдээлэл байдаг бөгөөд орон байрны үзлэг, нэгжлэгийн талаар ямар ч мэдээлэл, судалгаа  байдаггүй юм байна. Мөн орон байрны халдашгүй эрх зөрчигдсөн гэх мэдээлэл Хүний Эрхийн Үндэсний Комисст ирээгүй байна. Шинжлэх ухааны хангалттай судалгаа үгүйлэгдэж байгаа нөхцөлд гүйцэтгэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө хөндөгдөн зөрчигддөггүй юм байна гэж үзэх боломжгүй гэж судлаачийн хувьд үзэж байна.