Эдгээр иргэдийнхээ эрх зүйн ухамсар, боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх үүднээс төрөөс энэхүү “Бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөр” хэмээх бодлогын баримт бичгийг батлан хэрэгжүүлэхээр зорьж байна. Хөтөлбөрийн төслийг Монгол Улсын Засгийн газрын 2016 онд баталсан 249 дүгээр тогтоол “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-д
нийцүүлэн боловсруулсан байна. Иймээс “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-д зааснаар түүний 4 дүгээр хавсралтын дагуу баримт бичигт нөлөөллийн урьдчилсан үнэлгээг хийж байна. Нөлөөллийн урьдчилсан үнэлгээг бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засаг,
нийгмийн хөгжил, байгаль орчин, аливаа байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эрх
зүйн орчинд үзүүлэх нөлөөллийн талаарх судалгааг өмнө хийсэн судалгаа, үнэлгээ, албан ёсны тоон болон чанарын мэдээлэлд үндэслэн хийдэг учраас бид 2017 онд ХЗҮХ-ээс хийсэн “Эрх зүйн боловсрол олгох, мэдээлэл түгээх үр нөлөөтэй арга хэлбэр” сэдэвт судалгааны ажлыг үндэслэн хийлээ.
Уг судалгааны ажилд тусгасан гол анхаарах хэсгүүдийг товчлон авч үзье. Монгол Улс улс төр, нийгэм, эдийн засгийн шилжилтийн үедээ байгаа орны нэг юм. Энэ нь иргэдийн эрх зүйн ухамсар, соёл төдийлөн төлөвшөөгүй, хууль тогтоомжийн талаарх мэдлэг, ойлголт муу байгаад шууд нөлөөлдөг. Иймээс төрөөс иргэдийн эрх зүйн ерөнхий мэдлэг, ухамсрыг нэмэгдүүлэх үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь нийгэмд шударга ёсыг тогтооход төдийгүй хууль тогтоомжийн хэрэгжилтийг үр дүнтэй хангахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Монгол Улсын тухайд эрх зүйн мэдээлэл, сурталчилгаа, сургалтын ажлыг ХЗДХЯ, түүний харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэн зохион байгуулж байна. Тус хүрээлэн нь өөрийн чиг үүргийн хүрээнд эрх зүйн мэдээлэл, сурталчилгаа, сургалтын ажлыг өрнүүлдэг боловч өнөөгийн байдлаар эрх зүйн мэдээлэл сурталчилгаа болон сургалт хариуцсан тус бүр нэг мэргэжилтэнтэй. Иймд тус
хүрээлэнгээс улсын хэмжээнд иргэдийн эрх зүйн мэдлэг, ухамсрыг дээшлүүлэхэд чиглэсэн ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх боломжгүй байдалд хүргэж байна.
Мөн 2015 онд батлагдсан, 2017 оноос хэрэгжиж эхэлсэн “Хууль тогтоомжийн тухай” хуулийн дагуу хууль тогтоомжийг олон нийтэд таниулах ажлыг нийт төрийн байгууллагууд, засаг дарга нар өөрийн бүрэн эрх, чиг үүргийн дагуу харьяалах салбар, нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулахаар зохицуулжээ. Ийнхүү хууль тогтоомжийг сурталчлах ажлыг төвлөрсөн бус байдлаар бүхий л төрийн байгууллагуудад даалгасан нь сайшаалтай юм. Гэсэн хэдий ч иргэдийн эрх зүйн
мэдлэг, ухамсрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлыг зохион байгуулахыг бүх шатны төрийн байгууллагуудад хариуцуулаагүй нь учир дутагдалтай байна.
Түүнчлэн төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх Хууль зүйн туслалцааны төв нь өнөөгийн байдлаар зөвхөн эрүүгийн хэрэгт холбогдсон төлбөрийн чадваргүй иргэдэд туслалцаа үзүүлж байгаа учраас төрөөс хүний эрхийг хангах үүргээ зүй ёсоор биелүүлэхийн тулд бусад салбар эрх зүйн асуудлаар төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөлөл, зөвлөгөө авах боломжоор
хангах асуудал шийдвэрлэгдээгүй хэвээр байна.
Хөгжилтэй улс оронд иргэдийн эрх зүйн ухамсар, мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг ерөнхийд нь:
- иргэдийн эрх зүйн боловсрол (public legal education)-ыг дээшлүүлэх
- иргэдэд эрх зүйн мэдээлэл түгээх (public legal information) хэмээн ангилдаг байна.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
1 “Эрх зүйн боловсрол олгох, мэдээлэл түгээх үр нөлөөтэй арга хэлбэр” сэдэвт судалгааны тайлангаас дэлгэрүүлэн үзнэ үү.
2 “Эрх зүйн мэдээлэл, сурталчилгаа, сургалт: үр нөлөөтэй арга зам” сэдэвт судалгааны тайлан, /УБ: ХЗҮХ, 2017/.
3 Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан
4 Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан
5 https://www.nso.mn/content/1687#.WhTEXzRx3IU (сүүлд 2017.11.22).
6 “Эрх зүйн мэдээлэл, сурталчилгаа, сургалт: үр нөлөөтэй арга зам” сэдэвт судалгааны тайлан, /УБ:ХЗҮХ, 2017/.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !