Монгол Улс нэг нам дангаар ноёрхсон тогтолцоог халж, шинэ ардчилсан Үндсэн хуульдаа Монгол Улсын иргэд “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” [...] болохыг тунхаглан баталгаажуулснаас хойш одоогийн байдлаар Улсын Дээд Шүүхэд 37 нам албан ёсоор бүртгүүлжээ. Гэсэн хэдий ч судлаачдын дүгнэснээр өнөөг хүртэл Монгол Улсад үнэт зүйл, үзэл санааны хувьд нийтэд танигдан хүлээн зөвшөөрөгдөж, нийгэмд эзлэх байр суурь нь тогтворжсон, сонгогчидтой байнгын харилцаатай, байгууллагын зохион байгуулалт, процесс, төлөвшлийн хувьд институтчлэгдсэн нам тун цөөн байна (Касал Бертоа & А.Бат-Оргил, 2021). Өнгөрсөн хэд хэдэн парламентын сонгуульд эрх баригч нам парламентын үнэмлэхүй олонх болж нийт суудлын тавиас дээш хувийг бүрдүүлж ирсэн билээ.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
[1] Улс төрийн нам нь сонгуулиар дамжуулж төрийн эрх барих мандат олж авдаг онцгой үүрэг бүхий институци мөн боловч, нөгөө талаар иргэдийн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн байгууллага болно. Тиймээс Венецийн комиссоос гаргасан Улс төрийн намын тухай хууль тогтоомжийг боловсруулах удирдамжид улс төрийн намын тухай хуульд намын дотоод асуудалд хэт гүнзгий оролцсон зохицуулалт байх нь зохимжгүй болохыг дурдсан байдаг.
[2] Хүснэгтэд байгаа шаардлагуудаас гадна нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирлын ажил, албан тушаал эрхэлж байгаа бол сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхыг хуулиар шаарддаг /МУИХСтХ 29.4/. Сонгуульд эвсэл болж нэгдэн оролцож байгаа намуудын хувьд хуулийн 27.2.-д зааснаар “Эвсэлд нэгдэж байгаа намын Их хурал, эсхүл төлөөллийн төв байгууллага нь нэр дэвшүүлэх асуудлыг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ” гэжээ.
[3] Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 1-р сарын 17-ны дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ.
[4] МАН-ын Бага хурлын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан
[5] Цогц хөгжлийн үндэсний төв ТББ-аас 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа парламентад суудалтай намын гишүүдтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлээс (2021 он https://www.uih.mn/sudalgaa/s/72 )
[6] Таван гишүүнтэй хороонд дор хаяж нэг эмэгтэй, 30-с доош насны нэг хүн байх ёстой.
[7] Шинэ Зеландын сонгуулийн хорооны цахим хуудаснаас тус улсын намуудын нэр дэвшигч тодруулах, жагсаалтын эрэмбэ тогтоох (Candidate selection and list ranking procedures) дүрмүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.
https://elections.nz/assets/party-files/AJPANZ-Candidate-Selection-List-Ranking-Procedures.docx-1.pdf
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !