Бүтээлийн нэр
ХМХ | Цар тахлын улмаас орон сууцны барилгын төсөвт өртөг нэмэгдсэн тохиолдолд талууд эрсдэлийг хариуцах асуудал
Зохиогч
Тэмдэглэл
ХМХ | Хэргийн мэдээллийн хуудас нь шүүхээр шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон, хууль хэрэглээний нэгдмэл байдлын хангах, эрх зүйг хөгжүүлэхэд ач холбогдолтой маргаануудын товч дүн шинжилгээний цуврал
Хэлбэр
Мэдээллийн хуудас
Салбар
Иргэний эрх зүй, Өмчийн эрх зүй, Арилжаа & Бизнесийн эрх зүй, Барилга & Дэд бүтэц
Бүтээлийн товч
Маргааны үйл баримт, талуудын тайлбар үндэслэл
Нэхэмжлэгч:
• 2020.09.22-ны өдөр хариуцагчтай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, байрны төлбөр болох 69,355,000 төгрөгийг 100 хувь барагдуулсан. Орон сууц ашиглалтад орсон 2022.06.20-ны өдөр очтол үнэ нэмэгдсэн учир нэмж 24,450,000 төгрөг төлөх шаардлага тавьсан. Гэрээний 4-р зүйлийн 4.1-т орон сууцыг 2021 оны 2-р улиралд багтаан ашиглалтад оруулна, 4.2-т барилгыг ашиглалтад хүлээн авсан тохиолдолд акт үйлдэн орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгнө гэж заасан ба заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй тул 294 хоногийн алданги (0,01 хувь), орон сууц түрээс, хохирол нийт 10,091,000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.
Хариуцагч:
• Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний хугацаа хэтрэхэд ковид цар тахлын нөлөөлж, улс орон даяар хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан, хил, гааль хаагдаж эхэлсэн, бараа материал хомсодсон, үнэ огцом нэмэгдсэн зэргээр барилгын ажлын төсөвт өртөг илт нэмэгдсэн. Ийнхүү анх гэрээ байгуулж байх үеийн нөхцөл байдал илт өөрчлөгдөж, хохиролтой нөхцөл байдал үүссэн тул үүнд нийцүүлэн нэмэгдсэн зардлыг талуудад хуваарилж, нэхэмжлэгчид 2021.08.09-ний өдөр 1 м.кв талбайн үнийг 200,000 төгрөгөөр нэмж, нийт 1,500,000 төгрөг болгох санал хүргүүлсэн гэжээ.
• Сөрөг нэхэмжлэлийн тухайд, гэрээний 3.2-т заасны дагуу энэхүү орон сууцны захиалгын үнэ нь барилгын өртөг зардал багтсан үнэ ба барилгын өртгийн дийлэнх хувийг материалын зардал эзэлдэгтэй холбогдуулан төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь гэрээ хийж байх үеийн ханшнаас 10-аас дээш хувиар өссөн тохиолдолд орон сууцны захиалгын үнэд өөрчлөлт орж болно. Энэ тохиолдолд захиалагчид албан ёсоор бичгээр мэдэгдэнэ гэж заасны дагуу мэдэгдсэн ба тус санал хүчин төгөлдөр байгаа тул зөрүү үнийг гаргуулна гэжээ.
Нэхэмжлэгч:
• Сөрөг нэхэмжлэлийн тухайд, үнэ нэмэх талаар мэдэгдэл өгсөн гэх боловч хэрэгт мэдэгдлийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн, авсан баримт байхгүй. Гэрээний 3.2-т гадаад валюттай харьцах ханш нь гэрээ хийж байх үеийн ханшаас 10-аас дээш хувиар өссөн тохиолдолд орон сууц захиалгын үнэд өөрчлөлт орж болно, энэ тохиолдолд захиалагчид албан ёсоор бичгээр мэдэгдэнэ гэж заасан боловч ханшийн өсөлт нь гэрээ хийж байх үеэс барилгыг барьж байх үед 10-аас дээш хувиар өссөн гэдэг баримт байхгүй. Гэрээний 8 дугаар зүйлд талууд харилцан тохиролцож бичгээр үйлдэж нэмэлт өөрчлөлт оруулж болно гэж заасан. Үнийн нэмэлт, өөрчлөлт оруулах талаар зохицуулсан ч харилцан тохиролцоод бичгээр нэмэлт гэрээ хийсэн зүйл байхгүй. Төсвөөс хамаараад гэрээнд өөрчлөлт оруулна гэсэн заалт гэрээнд байхгүй гэжээ.
Түлхүүр үг
өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ, өөрчлөгдсөн нөхцөл байдал, pacta sunt servanda, гэрээ заавал хэрэгжих зарчим, гэрээний тохиролцоог өөрчлөхийг санал болгох, шаардах эрх бүхий этгээд, шаардах эрхийн бодитой, үндэслэл бүхий байдал, эрсдэлийг хариуцах, аж ахуй эрхлэгч, аж ахуй эрхлэгч бус иргэн, аж ахуй үйл ажиллагааны зарчим, итгэл, эрсдэл хүлээх, гадаад валютын ханш, орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах шаардлага, эрхийн өмчлөгчөөр тогтоох шаардлага, эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл
Бичигдсэн огноо
2024-03-25
Хуудсын тоо
4
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-03-25
Товч мэдээлэл үзсэн
1342
Бүрэн эхээр нь үзсэн
45
Санал болгож буй эшлэлийн загвар
Judilogy “ХМХ | Цар тахлын улмаас орон сууцны барилгын төсөвт өртөг нэмэгдсэн тохиолдолд талууд эрсдэлийг хариуцах асуудал” (2024), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1939
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх