Бүтээлийн нэр
ХМХ | Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ба байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ
Зохиогч
Тэмдэглэл
ХМХ | Хэргийн мэдээллийн хуудас нь шүүхээр шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон, хууль хэрэглээний нэгдмэл байдлын хангах, эрх зүйг хөгжүүлэхэд ач холбогдолтой маргаануудын товч дүн шинжилгээний цуврал
Хэлбэр
Мэдээллийн хуудас
Салбар
Иргэний эрх зүй,
Ашигт малтмал,
Нутгийн удирдлага,
Хөрөнгө оруулалт
Бүтээлийн товч
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... 2020.01.22-ны өдрийн [***] дугаартай Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээний дагуу 2018 онд холбогдох 250,000,000 төгрөг, 2019 онд холбогдох 250,000,000 төгрөг, 2020 онд холбогдох 400,000 ам.доллартой тэнцэх 1,269,748,000 төгрөгийг сумын орон нутгийн хөгжлийн санд оруулах, тус гэрээний 2.1.12, 2.1.13-т зааснаар гэрээний үнийн дүнгийн 10 хувиар торгуулийн хариуцлага хүлээнэ. 2021, 2022 оны Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээгээ тус тус байгуулах үүрэгтэй” гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “компани нь гэрээ байгуулсны дараа гэрээнд заасны дагуу сумын Засаг даргын тамгын газарт 50,000 ам.долларыг шилжүүлсэн. 2020 оны эхэн үеэс дэлхий даяар шинэ төрлийн корона вирусийн тархалт гарснаар гэрээнд заасан бүтээн байгуулалтын ажлыг явуулахад саад бэрхшээл учирснаар ИХ-ийн 221.2-т заасан нөхцөл байдал үүссэн. Сумаас тавьж буй гэрээний үнийн дүн хэт өндөр, 2018-2020 онд байгуулсан гэрээ нь бэлэглэлийн гэрээнд хамаарах тул төслийн барилгын ажлыг орон нутагт шилжүүлснээр байгуулагдсанд тооцогдож, нотариатаар гэрчлүүлснээр шаардах эрх үүснэ. Эдгээр шаардлагыг хангаагүй. Төсөл хэрэгжээгүйд сум, орон нутаг хариуцлага хүлээнэ. Гэрээнд ямар дансанд мөнгө шилжүүлэх талаар заагаагүй. Нэхэмжлэгч бэлэн мөнгө шаардах бус, төсөв тодорхойлон ажил хийхийг л шаардах эрхтэй. Нэхэмжлэгч тодорхой төсөв бүхий төсөл зохиож ирүүлээгүй. Анз ба торгуулийг давхардуулан шаардсан нь буруу. 2021 оны “Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ”-ний тухайд талуудын харилцан эрх тэгш, сайн дурын үндсэн дээр Сумтай яриа хэлэлцээр хийж уг гэрээг байгуулна” гэж маргасан байна.

Түлхүүр үг
Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ, орон нутгийн хөгжлийн сан, торгууль, хариуцлага, гэрээ байгуулах үүрэг, нэхэмжлэлийн шаардлага, гэрээний үнийн дүн, бэлэглэлийн гэрээ
Бичигдсэн огноо
2024-04-15
Хуудсын тоо
3
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2024-04-16
Товч мэдээлэл үзсэн
1312
Бүрэн эхээр нь үзсэн
34
Санал болгож буй эшлэлийн загвар
Judilogy
“ХМХ | Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ба байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ” (2024), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1957
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
6 hours ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !