Бүтээлийн нэр
ХМХ | Тавин сая төгрөгөөс дээш төлбөрийн үүрэгтэй л бол гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үү?
Зохиогч
Тэмдэглэл
ХМХ | Хэргийн мэдээллийн хуудас нь шүүхээр шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон, хууль хэрэглээний нэгдмэл байдлын хангах, эрх зүйг хөгжүүлэхэд ач холбогдолтой маргаануудын товч дүн шинжилгээний цуврал
Хэлбэр
Мэдээллийн хуудас
Салбар
Шүүхийн шийдвэр гүйцэтгэл
Бүтээлийн товч
Нэхэмжлэгч нар нь 2015 онд шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 400 сая төгрөг төлөх үүрэгтэй, мөн шүүхийн шийдвэрээр 2018 онд 1 тэрбум төгрөгийг 2018.10.24-ний өдрийн дотор төлж барагдуулах үүргийг тус тус хүлээжээ. 2015 оны шүүхийн шийдвэрийн дагуух 400 сая төгрөгийн үүргээ 2022 онд бүрэн төлж барагдуулсан, 2018.10.24-ний өдөр төлж барагдуулах ёстой байсан төлбөрөөс 2022 он гэхэд 80 гаруй сая төгрөгийн төлбөр тус тус үлдсэн байна.
2020 оны ШШГтХ-ийн нэмэлт өөрчлөлтөөр дараах заалт батлагдсан. Үүнд:
59.1.Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно:
59.1.1.эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн;
59.1.2.хөрөнгөө нуун дарагдуулсан;
59.1.3.төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй.
ШШГЕГ-ын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр дээрх заалтыг баримтлан Нэхэмжлэгч нарыг 50 сая төгрөгөөс дээш төлбөртэй тул гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлжээ.
Нэхэмжлэгч нар ШШГтХ-ийн 59.1.1-59.1.3-т заасан үндэслэл үүсээгүй байхад, зөвхөн 50 сая төгрөгөөс дээш төлбөртэй гэсэн үндэслэлээр гадаадад зорчих эрхийг хязгаарласан тул тус шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс ШШГтХ-ийн 59.1.1-59.1.3-т заасан үндэслэл нь зөвхөн тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчид хамаарна, харин 50 сая төгрөгөөс дээш төлбөртэй төлбөр төлөгчид ШШГтХ-ийн 59.1.1-59.1.3-т заасан үндэслэл хамаарахгүй гэж маргав.

Түлхүүр үг
Шүүхийн шийдвэр гүйцэтгэл, гадаадад зорчих эрх хязгаарлах, гадаад явах, төлбөрийн үүрэг, тавин сая төгрөгөөс дээш төлбөрийн үүрэг
Бичигдсэн огноо
2024-05-13
Хуудсын тоо
2
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2024-05-13
Товч мэдээлэл үзсэн
1879
Бүрэн эхээр нь үзсэн
30
Санал болгож буй эшлэлийн загвар
Judilogy
“ХМХ | Тавин сая төгрөгөөс дээш төлбөрийн үүрэгтэй л бол гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үү?” (2024), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2000
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
11 hours ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !