Бүтээлийн нэр
Дээд боловсролын салбарын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан
Тэмдэглэл
Энэхүү судалгааг Хүний эрхийн Үндэсний Комиссын захиалгаар "Оюуны-Инноваци" ТББ гүйцэтгэв
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй, Боловсрол
Бүтээлийн товч
Дээд боловсролын үйл ажиллагаа Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод нийцэж байгаа эсэхэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх хүрээнд оюутан, багш, ажилтнуудын эрхийн хэрэгжилт, нөхцөл байдлыг тодорхойлох эмпирик судалгааг зохион байгуулав.

Энэ хүрээнд оюутнуудын сурч боловсрох, мэдээлэл хайх, хүлээн авах, эрүүл, ая тухтай нөхцөлд суралцах, эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, санал, хүсэлтээ шийдвэрлүүлэх, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх, багш, ажилтнуудын хөдөлмөрлөх, хөдөлмөрийн аятай нөхцөл, нийгмийн баталгаагаар хангагдах эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг тодорхойлов. Судалгааны хүрээнд тоон болон чанарын мэдээллийг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Ховд, Завхан, Дорнод аймгуудын түүвэрт сонгогдсон нийт 20 (нийслэлд 14 орон нутаг 6) их, дээд сургуулиудыг хамруулан анкетын, ярилцлагын болон ажиглалтын аргаар цуглуулав. Анкетын судалгаанд 1826 оюутан, 387 багш, ажилтнууд хамрагдсан бол ярилцлагын судалгаанд 16 оюутан, 5 төгсөгч, 16 багш, ажилтнуудыг хамруулсан.

Их, дээд сургуулийн үйл ажиллагаа болон оюутнуудын сурч боловсрох эрхийн хэрэгжилтийг хүний эрхийн 4А-ийн үзүүлэлт болох 1)хүрэлцээтэй байдал, 2)хүртээмжтэй байдал, 3)хүлээн зөвшөөрөгдсөн байдал, 4)нийцэн зохицсон байдал гэсэн шалгуур үзүүлэлтээр, багш, ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг үндсэн эрх, хөдөлмөрлөх эрхийн суурь зарчмын хэрэгжилт, хөдөлмөрийн бусад эрхийн хэрэгжилт гэсэн үзүүлэлтээр үнэлгээг хийв.
Дээрх 4А-ийн үзүүлэлтийн хүрээнд 4)нийцэн зохицсон байдал гэсэн шалгуур үзүүлэлтэд энэхүү судалгаанд оролцогчдын 60 гаруй хувь нь дунд болон дундаас дээгүүр үнэлгээ өгсөн бол бусад 3 шалгуур үзүүлэлт болох 1)хүрэлцээтэй байдал, 2)хүртээмжтэй байдал, 3)хүлээн зөвшөөрөгдсөн байдал зэрэг нь харьцангуй боломжийн буюу 80 гаруй хувь нь дунд болон дундаас дээгүүр үнэлгээ өгсөн байна.

Багш, ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хүрээнд хөдөлмөрийн бодитой үнэлэмжийг нэмэгдүүлэх буюу хийж гүйцэтгэж буй ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авдаг байх. Мөн нийгмийн зохих хангамж, баталгаагаар хангах асуудлууд болох орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлдэг байх, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангагдах эрхүүд хөндөгдөж байна гэж авч үзжээ.
Түлхүүр үг
дээд боловсрол, хүний эрх, оюутны эрх, сурч боловсрох эрх, их, дээд сургууль, дээд боловсролын тухай хууль
Бичигдсэн огноо
2024-01-01
Хуудсын тоо
90
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-05-28
Товч мэдээлэл үзсэн
969
Бүрэн эхээр нь үзсэн
8
Эшлэлийн тоо
82
Санал болгож буй эшлэлийн загвар
Оюуны Инноваци ТББ “Дээд боловсролын салбарын үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан” (2024), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2015
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] https://www.surveysystem.com/sscalc.htm түүвэр тооцох систем

[2] Мэдээллийн давхардал

[3] https://bmcmedresmethodol.biomedcentral.com/articles/10.1186/s12874-018-0594-7

[4] О.Өнөрцэцэг, “Хүний эрхэд суурилсан боловсролын чиг хандлага,” Улс Төрийн Боловсролын Академи. Шинэ Толь №71, (blog), 2011, https://academy.edu.mn/content/8291-2/.

[5] Т.Булганзаяа (багийн ахлагч), хамтын бүтээл. Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдал: хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан. (УБ, 2023), 28 дахь тал.

[6] Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн. 2023.08.30-ны өдрийн 2/4043 тоот албан бичиг.

[7] “2022 оны Намрын ээлжит чуулганы хуралдааны тэмдэглэл /Баасан гараг 2022.10.07/”

[8] https://www.facebook.com/NLInstitute/videos/266708469521032

[9] Дээд боловсролын 2023-2024 оны хичээлийн жилийн тайлан. https://www.meds.gov.mn/post/134647

[10] “Дээд Боловсролын Салбарт Чанарын Баталгаажуулалт Үнэлгээ Хийх Онол, Арга Зүйн Үндэслэл - Судалгаа,” accessed January 6, 2024 https://sudalgaa.gov.mn

[11] БШУЯ-ны Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамирын оролцсон подкаст https://www.facebook.com/NLInstitute/videos/266708469521032 сүүлд 2023.01.09-ний өдөр хандсан.

[12] Дээд боловсролын 2023-2024 оны хичээлийн жилийн тайлан. https://www.meds.gov.mn/post/134647

[13] Мөн тэнд.

[14] Боловсролын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалт

[15] Боловсролын ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг.

[16] Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 6 дахь хэсэг.

[17] Committee on Economic, Social and Cultural Rights, General comment No. 14 (2000) on the right to the highest attanable standard of health (article 12 of the International Covenant on Economic, Social and Cultural Rights), §4.

[18] “Эерэг хандлага-Эрүүл оюутан” https://moh.gov.mn/news/5793

[19] Эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт 398 оюутан хамрагдсан байна. https://news.num.edu.mn/?p=92135

Тус үзлэгийн хүрээнд биохимийн шинжилгээ, цусны ерөнхий шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, В С вирусын шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг болон цээжний рентген шинжилгээ хийгдсэн байна.

[20] Оюутны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ. https://must.edu.mn/mn/eruul-mendiin-uilchilgee-tuslamj/

[21] Оюутны эрүүл мэндийн даатгал. https://must.edu.mn/mn/eruul-mendiin-daatgal/

[22] Д.Сүнжид, Б.Төрболд, Н.Оюун-Эрдэнэ нар. Захиргааны хуулийн шинэчлэл: Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхийн асуудал. Нээлттэй Нийгэм Форум. УБ., (2022), 14 дэх тал.

[23] Мөн тэнд.

[24] Г.Совд нар, Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар, УБ., (2000), 108 дахь тал

[25] Мөн тэнд.

[26] Ж.Бямбаа “Монгол Улсын Үндсэн хуулийн 2-р бүлгийн арванзургаадугаар зүйлийн 12 дахь заалтад өгөх онолын тайлбар”, Ханнс-Зайделийн сангийн “Эргэцүүлэл”, (2000), №8 , 127 дахь тал

[27] МУИС-ийн Оюутны гарын авлага - https://t.ly/Tr6d7

[28] ОТИС-ийн Оюутны гарын авлага - https://t.ly/TapDZ

[29] Н.Энхтуяа (Орч). Залуучуудын дундах хүчирхийллийг урьдчилан сэргийлэх нь: Нотлох баримтын тойм. Нээлттэй Нийгэм Форум. УБ., (2017), 20 дахь тал. - https://t.ly/BJDA-

[30] Мөн тэнд

[31] Мөн тэнд

[32] Бэлгийн дарамт бол олон хэлбэр шинж агуулдаг. Тухайн хүнийг бэлгийн харьцаанд орохоос өөр зөвшөөрөөгүй үед биед нь хүрэх, болзох, бэлгийн шинжтэй онигоо ярих асуудал нь бэлгийн дарамтын нэг хэлбэр юм.

[33] Оюутнуудын 75 хувь нь бэлгийн дарамтад өртжээ. https://gogo.mn/r/2emgn

[34] Гурван оюутан тутмын хоёр нь бэлгийн дарамтад өртөж байна. https://news.mn/r/2604172/

[35] Боловсролын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6 дахь заалт

[36] Монгол Улс 2009 онд соёрхон баталсан.

[37] Монгол Улс 2014 оны 3 дугаар сард хүлээн авч, соёрхон баталсан.

[38] Судалгааны Зураг II-6, Зураг II-7, Зураг II-8, Зураг II-10, Зураг II-11 үзнэ үү.

[39] Засгийн газрын 2016 оны 178 дугаар тогтоол - https://t.ly/C2Wwt

Хөтөлбөр боловсруулах зорилгоор яамнаас нөхцөл байдлын дүн шинжилгээ хийсэн дүнгээс үзэхэд судалгаанд хамрагдсан 15 мянган оюутан, суралцагчдын 70 хувь буюу 10 оюутан тутмын 7 нь цагийн ажил, хөдөлмөр эрхлэх сонирхол, хэрэгцээтэйгээ илэрхийлсэн, 74.8 хувь нь хичээлийн бус цагаар болон амралтын өдрүүдэд хөдөлмөр эрхэлж орлого олж байжээ.

Хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн зорилго, зорилтуудыг шинээр боловсруулж байгаа “Орлоготой оюутан” хөтөлбөрийн зорилго, зорилттой харьцуулан шинжилж үзэхэд Соёлын үйлдвэрлэл хөтөлбөр, Хүн амын хоол тэжээл хөтөлбөр, Ус хөтөлбөр, Ойн цэвэрлэгээ хөтөлбөр, Монгол мал хөтөлбөр, Түрээсийн орон сууц хөтөлбөр, Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг үндэсний хөтөлбөрт оюутныг цагийн хөдөлмөр эрхлүүлэх, тодорхой цалин, орлоготойгоор ажиллуулах, тодорхой зорилго бүхий бүлэг, бригад байгуулан ажиллуулах, судалгааны ажил хийлгэх, гарааны компани байгуулах, бизнес эрхлэхэд зөвлөх, зуучлах, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх зорилтууд тусгагдан хэрэгжиж байна.

[40] Засгийн газрын 2020 оны 228 дугаар тогтоол - https://t.ly/jb6uo

[41] Хөдөлмөр эрхлэлт - https://t.ly/DobYM

[42] 2017 онд 150 оюутан ажилд зуучлуулахаар бүртгүүлснээс 90 нь ажилтай болсон, 2018 онд 420 орчим оюутан ажил хийхээр бүртгүүлж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагдсанаас 154 нь цагийн ажилд зуучлагдсан байна. 2019-2020 онд НХЭГ-тай бүрэлдэхүүний сургууль бүр дээр ажиллаж буй ОХЭД төвүүдийн ажиллагч оюутнуудыг төлөөлүүлж гэрээ хийлгэн 1-12 дугаар сарын хугацаанд нийт 1100 оюутан ажиллахаар бүртгүүлж, 280 оюутан цагийн ажилд зуучлагдаж, нийтийг хамарсан болон цагийн ажилд 216 оюутан ажиллаж, 318 оюутан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагдаж, ААНБайгууллагуудаас авсан ажлын байранд 616 оюутан хамрагджээ. Ажилласан оюутнууд бүрэлдэхүүн сургууль бүрийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв дээр ажиллан НХГ-аас 200,000 төгрөгөөр цалинжин өөрийн сургуулийнхаа оюутнуудыг цагийн ажилд зуучлах, ажил хийв. https://msue.edu.mn/p/r/6655

[43] Мандах Их Сургуулийн дэргэдэх “ Оюутны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв” https://mandakh.edu.mn/oyutnii-hodolmor-erhleltiig-demjih-tov

[44] Эрэгтэй 56,744, Эмэгтэй 88,601 суралцагч байна.

[45] Дээд боловсролын 2023-2024 оны хичээлийн жилийн тайлан. https://www.meds.gov.mn/post/134647

[46] Дээд боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалт

[47] Дээд боловсролын 2023-2024 оны хичээлийн жилийн тайлан. https://www.meds.gov.mn/post/134647

[48] Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт (1966), 6 дугаар зүйл.

[49] Монгол Улс 1968.01.05-нд гарын үсэг зурж, 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр соёрхон баталсан.

[50] Монгол Улс 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр соёрхон баталсан.

[51] Ц.Адьяахишиг. Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдлууд, тэдгээрийн шийдвэрлэлийн байдалд хийсэн шинжилгээ Магистрын зэрэг горилсон судалгааны ажил. УБ., (2016). Монгол Улсын их сургуулийн номын сан. Эрдэм шинжилгээний фонд. 2 дахь тал.

[52] "жендэр" гэж улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, тэдний нийгэмд эзлэх байр суурийн талаар уламжлагдан тогтсон, түүхэн явцад хувьсан өөрчлөгддөг ойлголт, үзэл, хандлагыг. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4.1.1 дэх заалт.

[53] Дээд боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгээс дэлгэрүүлэн үзнэ үү.

[54] Дээд боловсролын 2023-2024 оны хичээлийн жилийн тайлан. https://www.meds.gov.mn/post/134647

[55] Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2022.2.21-ний өдрийн №07 дугаар.

[56] “Хүний эмзэг мэдээлэл” гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг;

[57] Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, 7(b)

[58] Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн биеэ даасан хуулийн төсөл боловсруулах хууль эрх зүйн үндэслэл нь Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний шинэ хуулийн үндсэн шаардлага болон Монгол Улсын Их Хурлын 1997 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэгдэн орсон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн орчны тухай 155 дугаар Конвенци болон 2006 онд шинээр батлагдсан хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг дэмжих хүрээг бий болгох тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 187 дугаар Конвенцид дэвшүүлсэн хэм хэмжээ болж байна.

Улсын Их Хурлын 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдааны тэмдэглэл. https://www.parliament.mn/nn/5948/

[59] Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн танилцуулга. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл. Улсын Их Хурлын 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдааны тэмдэглэл. https://www.parliament.mn/nn/5948/

[60] 1981 оны 7 дугаар сарын 22-ны өдөр баталж, 1983 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүчин төгөлдөр болсон

[61] С.Мөнгөнчимэг. ХАБЭА-н үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, бүтээлч, оновчтой шийдлийг хэлэлцсэн чуулган болно гэдэгт итгэлтэй байна. (ярилцлага), https://www.mlsp.gov.mn/content/detail/506

[62] О.Мөнхсайхан, Р.Очирбал. Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал: тулгамдсан асуудал, шийдэл (тойм судалгаа). УБ., (2021), 193 дахь тал.

[63] Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний зөвлөмж. 2022.07.04-ний өдрийн 03/21 тоот албан бичиг.

[64] Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10-т Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй хэмээн заасан.

[65] 1991 онд батлагдсан Үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуулиар иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх, түүний баталгаа, үйлдвэрчний эвлэлүүдийн бие даасан байдлыг хангах, үйлдвэрчний эвлэл байгуулах, тарах болон улсын бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах зэрэг харилцааг зохицуулж байна.

[66] 2021 онд шинэчлэн батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулиар Ажилтан болон ажил олгогч аливаа байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрөл авахгүйгээр эрх, хууль ёсны ашиг сонирхлоо төлөөлөн хамгаалах байгууллага байгуулах, чөлөөтэй эвлэлдэн нэгдэх, үйл ажиллагаагаа явуулах, дүрмээ батлах, төлөөлөгчөө сонгох эрхтэй. Ажилтан, үйлдвэрчний эвлэлийн гишүүний эвлэлдэн нэгдэх, төлөөлөгчөө сонгох, хамтын үйл ажиллагаанд оролцох эрхээ эдлэх, үл эдлэхэд нь ажил олгогчоос санхүүгийн болон бусад дэмжлэг авах болзол тавьж хөндлөнгөөс оролцох эрхтэй талаар зохицуулсан.

[67] О.Мөнхсайхан, Р.Очирбал. Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал: тулгамдсан асуудал, шийдэл (тойм судалгаа). УБ., (2021), 181-183 дахь тал.

[68] Улсын Их Хурлын 2003 оны 41 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсад хүнийг эрхийг хангах үндэсний хөтөлбөр, 2 дугаар бүлгийн 2.2.4.2.

[69] Монгол Улсад хүнийг эрхийг хангах үндэсний хөтөлбөр, 2 дугаар бүлгийн 2.2.4.3.

[70] Хөдөлмөрийн тухай хууль (2021), 6 дугаар зүйлийн 6.1.

[71] Хөдөлмөрийн тухай хууль (2021), 9 дүгээр зүйлийн 9.1.

[72] Эвлэлдэн нэгдэх, хамтын хэлэлцээ хийх эрх чөлөө. 2016 оны 6 дугаар сар. - https://t.ly/o07z7

[73] Мөн тэнд.

[74] Мөн тэнд.

[75] “Б.Өнөрмаа: Ялгаварлан Гадуурхалтын ОЙЛГОЛТ, ТӨРӨЛ,” accessed November 17, 2023 www.arslan.mn

[76] Эрүүгийн хуулийн 14.1 дүгээр зүйл. Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2016.02.19-ний өдрийн №07 дугаарт нийтлэгдсэн.

[77] Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 13 дугаар зүйл, Арьс үндсээр ялгаварлан гадуурхах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай конвенцын 7 дугаар зүйл, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын 10 дугаар зүйл, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын 10 дугаар зүйл, Хүүхдийн эрхийн тухай конвенцын 10 дугаар зүйл, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын 4, 8 дугаар зүйл, Венийн тунхаглал ба үйл ажиллагааны хөтөлбөрийн 1 дүгээр хэсгийн 33-34 дүгээр бүлэг, 2 дугаар хэсгийн 78-82 дугаар бүлэгт заасан байна.

[78] Удирдлагын академи. Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны хэрэгжилт, төлөв байдалд хийсэн шинжилгээ. Судалгааны тайлан. УБ., (2022), 6 дахь тал.

[79] Мөн тэнд.

[80] О.Мөнхсайхан, Р.Очирбал. Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал: тулгамдсан асуудал, шийдэл (тойм судалгаа). УБ., (2021), 101 дэх тал.

[81] Мөн тэнд.

[82] Дээд боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт