Бүтээлийн нэр
Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал
Зохиогч
Тэмдэглэл
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлээс хэсэгчлэн оруулав
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь өргөн хүрээний асуудал бөгөөд энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд төрөөс наад захын болон зайлшгүй шаардлагатай нөхцөлийг бүрдүүлж, үүний үр дүнд иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхээ эдлэх боломжтой болдог.
Хүн эрүүл аюулгүй орчинд амьдрахад байгалийн болон нийгмийн сөрөг нөлөөллөөс хамгаалагдах хэрэгцээтэй, тэр утгаараа байгалийн гамшиг, агаар, ус, хөрс, орчны бохирдол, барилга байгууламж, авто зам, хот суурин газрын аюулгүй байдал, стандарт цаашилбал химийн хорт болон аюултай хог хаягдлын менежментийн асуудлыг зохистой түвшинд шийдвэрлэх шаардлагатай нь зүй ёсны асуудал болно.
Хүрээлэн буй орчны асуудлаар 180 улсыг хамруулсан 2022 оны индексийн үзүүлэлтээр Монгол Улс 155 дугаар байранд байгаа бөгөөд, агаарын, хөрсний, усны бохирдол нь үндэсний болон олон улсын стандартын үзүүлэлтээр ноцтой түвшинд байгаа тул орчны чанарыг зохистой түвшинд хүргэх, аюулгүй орчны стандартын хэрэгжилтийг хангах асуудал нэн тулгамдсан болохыг илэрхийлж байна.
Агаар, орчны бохирдлын улмаас хүн амын эрүүл мэндэд тодорхой өвчлөл, хүндрэл ихсэх үр дагавар, хүрээлэн буй орчинд усыг бохирдуулах, дэлхийн дулаарал, биологийн олон янз байдлыг устгах, хүчлийн бороо үүсгэх зэрэг нөлөөлөл үзүүлдэг бол, эдийн засгийн хувьд эрүүл мэндийн зардал, бүтээмжийн алдагдсан зардал, газар тариалан, ургацад нөлөөлдөг түүнчлэн нийгмийн үр нөлөө нь эрүүл мэндийн хувьд эмзэг бүлгийнхний тэгш бус байдлыг ихэсгэх төдийгүй, хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд ч сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Энэ бүлгийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг нарийвчлан зохицуулсан байгаль орчны салбарын хууль тогтоомж, эрх зүйн актын дүн шинжилгээний үр дүнд давхардал 16, зөрчил 29, хийдэл 71 байгааг тодорхойлсон. Түүнчлэн агаар, хөрс болон усны бохирдол, Улаанбаатар хотын стандартын асуудал, уул уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч байгаа орон нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдалд хийсэн хяналт шалгалт, судалгааны үр дүнг тусгалаа.

Түлхүүр үг
хүний эрх, хөрсний бохирдол, хог хаягдал, барилга байгууламж, амьдрах орчин, цэвэр агаар, агаарын бохирдол, агаарын чанар, ус, усны хүртээмж, усны бохирдол, орчны бохирдол, уул уурхай, явган хүний зам
Бичигдсэн огноо
2024-03-31
Хуудсын тоо
62
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2024-08-06
Товч мэдээлэл үзсэн
3285
Бүрэн эхээр нь үзсэн
135
Эшлэлийн тоо
162
Санал болгож буй эшлэлийн загвар
Хүний эрхийн Үндэсний комисс
“Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал” (2024), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2064
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
14 hours ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !