Бүтээлийн нэр
Хагас болон бүтэн өнчин хүүхэд, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудал
Зохиогч
Тэмдэглэл
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлээс хэсэгчлэн оруулав
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Хүүхдийн эрх
Бүтээлийн товч
Монгол Улс хүүхдийн эрхийн чиглэлээр дотоодын хууль тогтоомжийг 1992 онд баталсан шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал болон олон улсын гэрээ конвенцод нийцүүлэх, хүүхэд хамгааллын тогтолцоо, үйлчилгээг шинэчлэн сайжруулах ажлыг эрчимжүүлэн, тодорхой ахиц гаргаж байгаа хэдий ч шийдэгдээгүй зарим асуудлууд байсаар байна. Ялангуяа эмзэг, эрсдэлтэй бүлэгт хамаарах хагас болон бүтэн өнчин хүүхэд, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудал орхигдож байгаа нь төрийн болон төрийн бус байгууллагуудын тайлан мэдээ, судалгаа, ХЭҮК-т ирж буй гомдол, мэдээлэл, түүний мөрөөр хийсэн хяналт шалгалтын үр дүн илтгэж байна.
Монгол Улсад 2022 оны байдлаар 1282373 хүүхэд бүртгэгдсэнээс хагас өнчин 36363, бүтэн өнчин 2911, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 12882 хүүхэд байна. Бүтэн өнчин хүүхдийн тоо сүүлийн 5 жилийн хугацаанд буурсан, харин хагас өнчин хүүхдийн тоо болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн тоо өссөн байна.
Төрөлжсөн асрамж халамжийн газарт амьдардаг байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьд очих болон хүлээн авах газар байхгүйгээс 18 насанд хүрсэн хэдий ч үргэлжлүүлэн амьдарсаар байна. Асрамж халамжийн төвүүдээс байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагад санал хүргүүлсэн боловч шийдвэрлээгүй өнөөдрийг хүрсэн байна.
Бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй эсхүл оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрх зөрчигдсөөр байгаад төрийн зүгээс анхаарал хандуулж, нарийвчилсан судалгаа, дүн шинжилгээ хийж, үр дүнг үндэслэн бодлого, хөтөлбөр, эрх зүйн орчныг тодорхойлох нь чухал байна.
Иймээс энэ бүлэгт хагас болон бүтэн өнчин, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо, бүртгэл, нөхцөл байдал, төрөөс үзүүлж буй халамж, үйлчилгээ, тулгамдаж буй асуудлыг онцоллоо.

Түлхүүр үг
хүүхэд, хүүхдийн эрх, асрамж, халамжийн төв, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд үрчлэлт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, байнгын асаргаа, нийгмийн халамжийн үйлчилгээ
Бичигдсэн огноо
2024-03-31
Хуудсын тоо
54
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2024-08-08
Товч мэдээлэл үзсэн
1741
Бүрэн эхээр нь үзсэн
36
Эшлэлийн тоо
93
Санал болгож буй эшлэлийн загвар
Хүний эрхийн Үндэсний комисс
“Хагас болон бүтэн өнчин хүүхэд, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудал” (2024), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2067
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
13 hours ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !