Бүтээлийн нэр
Энтимема чөлөөт хуудас, 2004, №6
Зохиогч
Хэлбэр
Мэдээллийн хуудас
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй,
Захиргааны процессын эрх зүй,
Ашигт малтмал
Бүтээлийн товч
Агуулга:
1) Д.Батболд-"Сумын ердийн ашигт малтмал эзэмших, ашиглах эрх"
2) Мэргэдийн ертөнц-Мэдэхэд илүүдэхгүй онч үгс
3) Ж.Булгантамир-"Захиргааны маргааны явцад хүний эрхийг хамгаалах асуудал" (нийтлэл)
4) Хүний эрхийн олон улсын нэр томъёоны тайлбараас
"Энтимема чөлөөт хуудас" сэтгүүлийн шинэ дугаарын эх миний өмнө байна. Түүний агуулгыг хараад сэтгэл хөдөлж талархлын үг бичихэд хүрэв.
Үндэсний хуульчдын ууган уурхай, эрдмийн тулах цэг нь болсон МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн өнөөгийн хэсэг оюутан "Энтимема" клуб байгуулан сурах, судлах, туурвин бүтээх үйлсэд оюутан охид хөвгүүдийн сэтгэлийг гижигдэн, зүтгэлийг нэгтгэн эрдмийн замд хөтөлж буйд ахмад багш бивээр баясаж ханашгүй.
Эрдэмтэн багш нараасаа зуларч эрээн зах бараадан хэдэн "бор юм" хөөцөлдөөгүй "эдийн ашиг эхэндээ, эрдмийн ашиг эцэстээ" гэдэг онч мэргэн үгээр жигүүрлэж номын мөр хөөж яваад тань гүнээ талархана. Оюутан гэдэг алдрыг орь залуу насныхаа оройн чимэг болгон аз жаргалтай амьдралынхаа урт замд нөөц бэлтгэл болгон ном судар хурааж мэдлэг цуглуулан байгааг тань үнэхээр магтууштай.
Энэ ялдамд "Оюунтан" гэдэг алдрыг оноож өгсөн өвөг дээдсийнхээ ухааны ундрагыг бишрэн явдгаа онцлон хэлмээр санагдана. Ахмад үе маань тухайн үеийнхээ хууль тогтоомжийн дээж нь болсон 1940 оны Үндсэн хуульд Монгол орноо малчин, үйлдвэрчин, оюунтаны улс мөн гэж анхлан тодорхойлсон нь нэгэнтэйгүүр залуу үеийнхний охь болсон шинэ сэхээтнийг онож бэлгэджээ гэлтэй байдаг. Үе үеийн оюутан бол оргилж буй галт уул мэт эрч хүчтэй эрдэм номын мөр хөөгч мөн билээ. Өнөөдөр бэсрэг судалгаа хийж, бичиж орчуулж, бас нийтлүүлж буй нь эрдэм төгс болсных хараахан биш шүү! Харин оргил нь нүүгэлтэх өндөр оргил өөд мацаж, ёроол нь харанхуйлах гүн далайд шумбан эрднийн эс ширхэгийг чадан ядан цуглуулж буй эрэлчин гэдгээ гүнээ мэдэрч номхон даруу, нөр хичээнгүй байж, шантралгүй зүтгэвээс эцэстээ арвин шимийг нь хүргэж ард олонд тустай үйлсийг бүтээлцэнэ гэдгийг захья. "Номноос салахгүй хүний мэдлэг их, нойрноос салахгүй хүний зүүд их" гэдэг шүү. Нойроо хасч номоо үз, хоолоо хасаж онолыг бясалга, чөмгөө дундартал амьдралыг судалж, нүдээ чилж, мөрөө хөштөл бичиж туурви, хүчин хавсарч дүү нараа дагуул хэмээн танай клубынхэн хийгээд сэтгүүл эрхлэн гаргаж буй Зөвлөлийн гишүүн дүү нартаа ерөөж мэхийн ёсолсон эгэл багш Хариадынханы Бяраагийн ЧИМИД.

Түлхүүр үг
энтимема, оюутны клуб, эрдэм шинжилгээний клуб, чөлөөт хуудас, ашигт малтмал, маргааны явцад хүний эрхийг хамгаалах, захиргаа
Бичигдсэн огноо
2004-01-30
Хуудсын тоо
12
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2024-09-10
Товч мэдээлэл үзсэн
922
Бүрэн эхээр нь үзсэн
9
Санал болгож буй эшлэлийн загвар
Энтимема эрдэм шинжилгээний клуб
“Энтимема чөлөөт хуудас, 2004, №6” (2004), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2088
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !