Хорих байгууллагад явуулах нийгмийн ажлын үйлчилгээ нь хорих байгууллагын зүгээс хоригдолд чиглэсэн нийгмийн ажлын үйлчилгээг үе шаттай, үр дүнтэй явуулснаар тэднийг нийгэмшүүлэх буюу нийгэмд нь эргэн нэгтгэх (resocialization, reintegration into society), суллагдахаас өмнө эрх чөлөөт амьдралд нь бэлтгэх, суллагдаж гараад дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдэн явагддаг.
Үүнийг онолын үүднээс тайлбарлавал тусгайлан боловсруулсан хөтөлбөр, сургалтын дагуу тухайн хоригдлын зан байдал, хувийн онцлог, нас хүйс зэрэг онцлогийг харгалзан ялгамжтай явуулдаг нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээгээр дамжин хэрэгжиж үр дүн нь гардаг байна.
Манай улсын хувьд хорих байгууллага дахь “нийгмийн ажил”, “нийгэмшүүлэх” гэсэн нэр томьёо, ойлголт 2017 онд шинээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /ШШГТХ/ батлагдах хүртэл “салбарын хуульд тусгаагүй” бөгөөд “хорих байгууллага дахь нийгмийн ажил”, “нийгмийн ажилтан” гэсэн бие даасан ажил, мэргэжлийн ойлголт 2003 оноос л манай оронд бүрэлдэн бий болсон байна .
Бусад улсын туршлагад хоригдлыг нийгэмшүүлэх чиглэлээр тодорхой төлөвлөгөө боловсруулж, тэднийг нийгэмшүүлэхэд чиглэсэн олон хууль, эрхийн акт, хөтөлбөр хэрэгжүүлж ихээхэн туршлага хуримтлуулж байна.
Манай улсын хорих байгууллага дахь нийгмийн ажлын агуулга, зохион байгуулалт, эрх зүйн орчин, үйл ажиллагааг олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн бүрэлдүүлэхэд бусад орны энэ талаар хуримтлуулсан арвин туршлага, алдаа онооноос суралцах нь зохистой юм.
Хорих байгууллагад ял эдэлж буй хоригдлуудын 50 орчим хувь өмнө гэмт хэрэг үйлдэн ял эдэлж байсан хүмүүс байгаа ба зөвхөн хугацааны өмнө суллагдаж, хяналт тогтоосон хоригдлуудыг судлан үзвэл 2015 онд 1167 буюу 33,8% , 2016 онд 997 буюу 75,3%, 2017 онд 1115 буюу 38,2%, 2018 онд 1068 буюу 58,9%, 2019 онд 1414 буюу 55,8% нийт-5761 буюу 47,8% нь суллагдсан байна.
Дээрх хугацааны өмнө суллагдсан хоригдлууд нь бүгд засрал хүмүүжлээ олсон, бүрэн нийгэмшсэн гэсэн үндэслэлээр суллагдсан байгаа ба давтан гэмт хэрэг үйлдсэн хоригдлуудын 70 орчим хувь нь дээрх хугацаанд хамаарч байгаа нь нийгэмшүүлэх ажлын үр нөлөөнд эргэлзээтэй байдлыг төрүүлж байна.
Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих байгууллагад явуулж буй нийгэмшүүлэх ажлыг онол, арга зүйн хувьд судлах шаардлага байгааг үндэслэн энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэлээ.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ЭХ СУРВАЛЖИЙН ЖАГСААЛТ
Нэг.Хууль,тогтоомж:
1. Үндсэн хууль.1992
2. Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/. 2015
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/. 2017
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль. 2017
5. Сэжигтэн, яллагдагчийг баривчлах цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай. 1999
6. Нийгмийн ажилтны аргачилсан заавар. 2017
7. Сэтгэл зүйн ажлын заавар. 2017
Хоёр.Ном, сурах бичиг, гарын авлага:
8. Ж.Амарсанаа “”Англи-Орос-Герман-Монгол олон улсын эрх зүйн толь”, УБ. 2004
9. Ж Амарсанаа, Б.Чимэд. Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл. Хоёрдугаар боть. УБ. 2010
10. Т. Амаржаргал, С. Туяа.Нийгмийн ажлын онолын үндэс. УБ. 2008
11. Т Амаржаргал, Т.Цэндсүрэн, Оюунбадам Р. Хорих байгууллага дахь нийгмийн ажил. УБ. 2013
12. М.Ариунцацрал, Л.Сайханцэцэг. Нийгмийн ажлын онол, арга зүйн үндэс. УБ. 2012
13. Б.Алтангэрэл. Хорих ял эдлүүлэх ажиллагаа.УБ.2018
14. Б.Алтангэрэл. Хорих ял эдлүүлэх ажиллагааны хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ.УБ.2019
15. Б.Алтангэрэл. Хорих байгууллагад явуулж буй нийгэмшүүлэх ажилд хийсэн шинжилгээ. УБ., 2020
16. М.Алтан-Очир.Хорих ял эдлүүлэх дэглэм.УБ.,2020
17. Б.Баярмаа, У. Мэргэнбаяр Нийгмийн ажил. УБ., 2006
18. М. Батбаатар. А. Батхишиг. Нийгмийн ажил. УБ. 2017
19. А.Думбарай, А.Лхагва, Л.Чүлтэмсүрэн. БНМАУ-ын Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллагын талаар гарсан хууль, эрхийн баримт бичгийн эмхэтгэл. УБ. 1991
20. А.Лхагва, Д.Даваа-Очир. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхэн замнал. УБ. 2011
21. А.Лхагва. Монгол Улсын Эрүү, иргэний хэрэгт холбогдох шүүхийн шийдвэрийг биелүүлэх хууль тогтоомжийн хөгжилт /1931-2005/. УБ.,2005 он
22. А.Лхагва. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй. УБ., 2012
23. Б.Туяа. Бие хүний сэтгэл зүй, сэтгэц заслын өрнөдийн онол, гол төлөөлөгчид. УБ.2003
24. Дашзэвэг Б. Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн сурган хүмүүжүүлэх зүй. УБ. 1976
25. Г. Түмэннаст. Нийгмийн ажлын түүх. УБ., 2009
26. Г. Түмэннаст. Нийгмийн ажил. УБ. 2019
27. Л.Уранцэцэг, М.Дэлгэржав. Нийгмийн сэтгэл судлал. УБ.,2012
28. Чүлтэмсүрэн Л. Засан хүмүүжүүлэх байгууллагын товч түүх. Уб., 1979. 25 дахь тал.
29. А.Гидденс. Социологи.УБ.,2006
30. Д.Солонго. Хувь хүнтэй ажиллах нийгмийн ажил. УБ., 2010
31. С.А.Лузгин, М.И. Кузнецов, В.Н. Казанцев, Хорих байгууллагын нийгмийн ажил: Сургалтын гарын авлага. Орос хэлнээс орчуулсан Д.Шатарбал. УБ. 2009
32. О.Пүрэвсүрэн. Герман улсын хорих ял эдлүүлэх ажиллагаа. УБ., 2014
33. Ц. Очгэрэл, Д. Дамдинцэрэн, Г.Галбадрах. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үүсэл, хөгжлийн түүхэн товчоон. УБ., 2021
34. Д. Зүмбэрлхам Криминологийн онол. УБ., 2022
35. Ж. Болдбаатар, О. Нямдаваа Криминологи-1. УБ., 2010
36. С. Хандмаа, О.Мөнхбат Нийгмийн ажлын 101 карьер. УБ. 2016
37. Каратис Чех ТББ. Хорих байгууллага дахь нийгмийн ажил. УБ.2015
38. ХЭҮК, Каратис Чех. Хорих байгууллагын ажилтнуудад зориулсан Хүний эрхийн баримт бичиг, зөвлөмж, тогтоол шийдвэрийн эмхэтгэл. УБ., 2014
39. Л.Г. Гуслякова, Е. И. Холостова Нийгмийн ажлын онолын үндэс. УБ., 2001
40. Б. Мөнх-Эрдэнэ. Гэмт хэрэг судлалын онол. УБ., 2021
41. М. Хишиг-Ундрах. Хуулийн сэтгэл судлал. УБ., 2021
Гурав.Судалгааны тайлан, бусад материал:
42. С. Энхтуяа, Д. Олончимэг, Н. Оюун-Эрдэнэ “Монгол Улс дахь Нийгмийн ажлын хөгжил” судалгааны тайлан. УБ., 2008
43. ШШГЕГ.Сүлд инфо сэтгүүл
44. ШШГСудлал сэтгүүл
45. Нийгмийн хамгааллын сүлжээ техник туслалцааны ТА 2978-Мон төсөл. Кэйф Огрборн, Петер Хамфрис. Монголын нийгмийн ажлын хөгжил тайлан. УБ., 2002.
Дөрөв.Цахим хаяг:
46. www.cd.gov.mn
47. www.mojha.gov.mn
48. www.legalinfo.m
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !