Шударгаар шүүлгэх эрхийн шалгуурт шүүхийн өмнө эрх тэгш байх, бие даасан хараат бус, шударга шүүхээр шүүлгэх, шүүх хуралдаан нээлттэй байх, гэм буруугүйд тооцогдох болон дуугүй байх, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хойшилж сунжралгүйгээр шүүлгэх, өөрийгөө өмгөөлөх, эрх зүйн туслалцаа авах, нотлох баримт гаргаж өгөх, үнэлүүлэх, орчуулагч, хэлмэрч авах, шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны байх зэрэг зарчмууд багтдаг.
Шүүгч хэрэг, эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ гаднын дарамт шахалт, нөлөөллөөс ангид, хэн нэгнээс айдасгүйгээр, төвийг сахиж, зөвхөн нотлох баримтад тулгуурлаж, хууль ёсны хүрээнд шударгаар шийдвэрлэх шаардлагатай бөгөөд тэр ёсоор ажиллаж байгааг нь бусад хүмүүс ойлгохоор байх учиртайг дээрх баримт бичгүүдэд заасан бөгөөд манай улс эдгээрийг дагаж мөрдөх үүрэг хүлээж үндэснийхээ хууль тогтоомжид тусгасан.
Шүүхэд итгэх олон нийтийн итгэл нь аливаа нийгмийн шударга ёсны үнэлэмжийг илэрхийлдэг учраас шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хүндэтгэх, ямар нэгэн хэлбэрээр нөлөөлж алдагдуулахгүй байх нь чухал. Олон нийтийн санаа бодолд улс төрчдийн нөлөө хамгийн өндөр байдаг. Улс төрчдийн зүгээс шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдлыг хүндэтгэх талаар манлайлал үзүүлэх нь иргэдийн шүүхэд итгэх, улмаар нийгмийн шударга ёсыг нийтээр хүлээн зөвшөөрөхөд онцгой ач холбогдолтой.
Энэхүү хөтөч, гарын авлага нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хадгалах, хамгаалах талаар манлайлал үзүүлэхэд нь улс төрчдөд туслах гол зорилготой бөгөөд ардчилсан нийгэмд төрийн эрх мэдлийг хувааж хэрэгжүүлэх соёлыг хэвшүүлэх, шүүх эрх мэдлээр дамжуулан хууль дээдлэх ёсыг нийгэмд төлөвшүүлэх үндсэн агуулгатай болно.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
[1] Монгол Улсын шүүхийн тухай хуулийн §5 дугаар зүйл.
[2] Монгол Улсын шүүхийн тухай хуулийн §3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт.
[3] Монгол Улсын шүүхийн тухай хуулийн §3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт.
[4] Монгол Улсын шүүхийн тухай хуулийн §45 дугаар зүйлийн 45.1 болон 45.8 дахь хэсэг.
[5] Төрийн албаны тухай хуулийн §11 дүгээр зүйл.
[6] Монгол Улсны шүүхийн тухай хуулийн §73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэг.
[7] Монгол Улсын шүүхийн тухай хуулийн §22 дугаар зүйлийн 22.10 дахь хэсэг
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
17 hours ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
2 days ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !