Гэм хорын эрх зүй нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг эрх зүйн, сахилгын, ёс суртахууны түвшинд бүхэлд нь хамрах онцлогтой, нийгмийн хөгжлийн шууд тусгал болсоор хөгжих, уян хатан байх учиртай салбар мөн. Улс орны түүхэн хөгжил, эрх зүйн өв уламжлалын онцлогоос шалтгаалан гэм хорын эрх зүйгээр санал болгож буй хамгаалалтын тогтолцоо харилцан адилгүй байх ба зарим улсад гэм хорын хэм хэмжээгээр хамгаалагдах зүйлийн хүрээг тодорхой тогтоож, учрах хор уршгийг хэрхэн арилгах шүүхийн практик нь харьцангуй хязгаарлагдмал хандлагыг баримталсан бол зарим улсад хамгаалагдах эрх ашгийг нээлттэй үлдээж, хор хохирлын хэмжээг энэ агуулгаар төдийлөн хязгаарлахгүй байх шинж байдал ажиглагдаж байна. Өөрийн улсын түүхэн хөгжил, онцлог, эрх зүйн бүлийн чиг баримжааг харгалзан хууль хэрэглээний нэгдмэл чиг хандлагыг төлөвшүүлэх нь нэг талаас хууль тодорхой байх зарчмыг дэмжих бол нөгөө талаас иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг тэнцвэртэй хангах хүчин зүйл юм.
Тус судалгааны ажил нь үндсэн гурван хэсэг болон дүгнэлтээс бүрдэх бөгөөд гэм хорын эрх зүйн бүтэц гэх нэгдүгээр хэсэгт иргэнлэг ба нийтлэг эрх зүйн орнуудын гэм хорын эрх зүйн ерөнхий бүтцийн төстэй ба ялгаатай талыг хөндөхийн зэрэгцээ Монгол Улсын эрх зүй дэх гэм хорын эрх зүйн түүхэн хөгжлийг цухас авч үзсэн болно. Иргэнлэг эрх зүйн орнуудын гэм хорын эрх зүйн бүтцийг энэ бүлийн томоохон төлөөлөл болох Герман болон Франц улсын хууль зүйн зохицуулалт, шүүхийн практикт шийдвэрлэгдсэн онцлог хэрэг маргааны жишээнд тулгуурлан хөндлөө.
Судалгааны ажлын хоёр дахь хэсэгт гэм хорын бүрэлдэхүүн, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс үүдсэн эдийн ба эдийн бус хохирлыг арилгуулах онцлог, эдийн бус хохирлыг мөнгөөр тооцон арилгах жишээ, аргачлалын загварууд, Монгол Улсын гэм хорын эрх зүйд нэвтэрсэн сэтгэцийн гэм хорын асуудлыг хөндөхийг зорилоо. Түүнчлэн эдийн хохирлыг арилгаж буй улс орнуудын ялгаатай байдал, түүний шалтгаан нөхцлийг авч үзсэн бөгөөд гэм хорын эрх зүйгээр хамгаалагдах зүйлийг тодорхойлсон байдал нь эдийн хохирлын агуулгыг тогтооход нөлөөлж болзошгүй гэх зарим харьцуулсан эрх зүй судлаачийн үзэл санааг хуваалцлаа.
Монгол Улсын шүүхээс 2023 онд хянан шийдвэрлэсэн анхаарал татахуйц зарим хэрэг маргааны шийдвэр, эрхийн актын агуулгыг товч хөндөн, тухайн шийдвэрт дурдагдсан үндсэн дүгнэлт болон уг дүгнэлт суурилсан байж болзошгүй онолын үндэслэлийг хураангуйлан хүргэв.
Тус өгүүллийн хэсэг тус бүрт явцын дүгнэлт өгч, мэдээллийг тухай бүр хураангуйлахыг эрмэлзсэн бөгөөд эдгээр болон тус ажлын нэгдсэн дүгнэлт нь Монгол Улсын дахь гэм хорын эрх зүйн бүтэц, хөгжлийн хандлагыг танин мэдэх судлаачийн зорилгод чиглэсэн.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
[1] James Gordley, Hao Jiang, Arthur Taylor von Mehren, An Introduction to the Comparative study of Private law: Readings, cases, materials, 2021, Cambridge University Press,
[2] Кристиан Шварц, Манфред Вандт, Хуульд зааснаар үүсэх үүргийн эрх зүй: зөрчлийн улмаас үүсэх үүрэг буюу гэм хорын эрх зүй, орч Л.Эрдэнэ-Очир, 3 дахь хэвлэл, орчуулга хийгдсэн 2017 он
[3] Ч.С-ын нэхэмжлэлтэй, Т, Э, Сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал нарт холбогдох иргэний хэрэг, 2024.05.07-ны өдөр, 001/ХТ2024/00098 дугаар тогтоол, https://shuukh.mn/single_case/10488?daterange=2024/01/01%20-%202024/06/07%20&id=3&court_cat=1&bb=1
[4] Reinhard Zimmermann The law of Obligations: Roman Foundations of the Civilian Tradition (1990), 1065-66
[5] Ред Ц.Зориг, Ж.Наранпүрэв, Ч.Нямсүрэн, Монголын шүүх- эмхэтгэл 1,
[6] George L. Clark, The Law of Torts 10, 1926
[7] Warren Seavy, “Principles of Torts”, Harvard Law review 56 (1942), 72
[8] Дам ишлэв. R. von Jhering, “Culpa in contrhendo oder Schadensersatz bei nichtigen oder nicht zur Perfektion gelangten Vertragen,” Jherings Jahrburcher 4 (1861), 12-13.
[9] Paulius Jurcys, Mark Fenwick, Aidas Liaudanskas, Voice cloning in an age of generative AI: Mapping the limits of the law and Principles for a new social contract with technology, ssrn-4850866.pdf
[10] Хууль зүйн судалгааны төв, Гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцох аргачлал, гадаадын зарим улсын туршлага /харьцуулсан судалгаа/, 2021, 16-р тал, Улаанбаатар.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !