Бүтээлийн нэр
ХМХ | Банк хадгаламжийн гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой хадгаламж эзэмшигч зайлшгүй олох байсан орлого буюу хадгаламжийн хүүгээ нэхэмжилсэн нь
Зохиогч
Тэмдэглэл
ХМХ | Хэргийн мэдээллийн хуудас нь шүүхээр шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон, хууль хэрэглээний нэгдмэл байдлын хангах, эрх зүйг хөгжүүлэхэд ач холбогдолтой маргаануудын товч дүн шинжилгээний цуврал
Хэлбэр
Мэдээллийн хуудас
Салбар
Иргэний эрх зүй, Арилжаа & Бизнесийн эрх зүй, Гэрээ & Үүргийн эрх зүй
Бүтээлийн товч
Эх Т.Р нь 2009.12.25-ны өдөр төрсөн, охин Т.Т-ийн нэр дээр 2011.09.28-ны өдөр “Х” ХХК-ийн салбарт “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хүүхдийн хадгаламж нээлгэсэн. Улмаар Т.Р нь 2018.11.06-ны өдөр “Х” ХХК-ийн салбараас Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу 18,000,000 төгрөгийг зээлж авахдаа дээрх “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хүүхдийн хадгаламжийг барьцаалсан. Гэвч Т.Р нь 2019.05.01-ний өдөр, түүний нөхөр 2019.04.28-ны өдөр зуурдаар нас барсан. “Х” ХХК-ийн салбараас зээлдэгч Т.Р-ийн хадгаламж барьцаалж авсан зээл нь 326 хоногоор хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж түүний охин Т.Т-ийн “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хадгаламжийн данснаас 2019.09.28-ний өдөр 21.249.500 төгрөгийг суутгаж зээлийг төлүүлсэн байна.
Улмаар Т.Т-ийн хууль ёсны асран хамгаалагч болох Х.Т нь хариуцагч “Х” ХХК-ийн салбарт холбогдуулан бага насны Т.Т-ийн хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй суутгаж авсан 21,249,500 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлдэгч Т.Р болон “Х” ХХК-ийн салбарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээл болон хүүгийн хамт нийт 34,975,798.65 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2022/01061 дугаартай тогтоолоор шийдвэрлэхдээ “Х” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбараас 21,249,500 төгрөгийг гаргуулан Т.Т-д буцаан олгожээ.
Иймд одоогийн маргааны хүрээнд нэхэмжлэгч Х.Т нь “Х” ХХК-ийн салбарт холбогдуулан 11,981,134.26 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, “...хариуцагч нь Т.Т-гийн Боловсрол хүүхдийн ирээдүй хадгаламжийн данснаас 21,249,500 төгрөг авч түүний эх Т.Р-гийн зээлийн төлбөр төлүүлсэн нь хууль бус байсныг өмнө нь шүүхийн шийдвэрээр тогтоож, уг мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд хадгаламжаас мөнгө авсан 2019.09.28-ны өдрөөс уг мөнгийг буцаан төлсөн 2023.03.09-ний өдөр хүртэлх хугацааны хадгаламжийн хүү аваагүй тул хохирлыг гаргуулж Т.Т-д олгоно уу” гэснийг хариуцагч эс зөвшөөрч, “...Т.Р-гийн зээлийн гэрээний хугацаа нь 2019.09.27-ны өдөр дууссанаар энэхүү барьцааны зүйлээс 21,249,500 төгрөгийг суутгасан боловч шүүхийн шийдвэрээр буцаан олгуулахаар шийдвэрлэсний дагуу банк мөнгийг төлсөн. Хүүхдүүдийн асран хамгаалагч Х.Т хадгаламжийн хамтран эзэмшигчийн хувьд гэрээг 2019.12.09-ний өдөр гэрээг цуцалж, үлдэгдэл мөнгийг авснаар гэрээ дуусгавар болсон тул уг хугацаанаас хойш хүү шаардах эрхгүй...” гэж маргажээ.
Түлхүүр үг
хүүхдийн хадгаламж, хадгаламж барьцаалсан зээл, хууль ёсны асран хамгаалагч, шаардлага, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, хадгаламжийн хүү, хүү шаардах эрх
Бичигдсэн огноо
2024-12-21
Хуудсын тоо
4
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-10-21
Товч мэдээлэл үзсэн
440
Бүрэн эхээр нь үзсэн
33
Санал болгож буй эшлэлийн загвар
Judilogy “ХМХ | Банк хадгаламжийн гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотой хадгаламж эзэмшигч зайлшгүй олох байсан орлого буюу хадгаламжийн хүүгээ нэхэмжилсэн нь” (2024), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2136
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх