Бүтээлийн нэр
Монгол Улсын Үндсэн хууль дахь хуваарилалтын шударга ёс: Өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Эрх зүйн онол & Философи, Үндсэн хуулийн эрх зүй, Захиргааны эрх зүй, Иргэний эрх зүй
Бүтээлийн товч
Уг судалгааны ажлын эхний бүлэгт эрх зүй, улс төр, эдийн засаг, ёс суртахууны философи зэрэг нийгэм, хүмүүнлэгийн ухааны олон салбарт хамаарах ойлголт, үндэслэлийг авч үзсэн. Тухайлбал, улс төрийн философич Жон Роулсын боловсруулсан “шударга ёс бол шударга байдал” онолын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үүрэг, тэр дундаа бэлэглэл, өв залгамжлалын татварыг хэрэгжүүлэх боломж, үндэслэлийг судалсан. Мөн либертари үзлийн төлөөлөгч, улс төрийн философич Роберт Нозикийн шүүмж, үндэслэлийг Роулсын онолтой харьцуулан дүн шинжилгээ хийж, нийгмийн шударга ёсны үндэслэл бүхий хувилбарыг дэвшүүлсэн бөгөөд либерал ардчилсан үндсэн хуульт улсад тохирох шийдлийг санал болгосон.

Хоёрдугаар бүлэгт өв залгамжлал, бэлэглэлийн албан татварыг хэрэгжүүлэхгүй байгаа нь хууль зүй болон нийгэмд ямар үр дагавар үүсгэж байгааг авч үзсэн. Тухайлбал, эдийн засагт түгээмэл хэрэглэгддэг Жини-индексээр нийгмийн тэгш бус байдлыг хэмжих, үл хөдлөх хөрөнгө худалдсаны орлогоос зайлсхийх зорилгоор халхавчилсан хэлцэл байгуулах, компанийн хувьцаа бэлэглэх, өв залгамжлуулах үед татвараас зайлсхийх зэрэг асуудлыг хөндсөн.

Гуравдугаар бүлэгт өв залгамжлал, бэлэглэлийн татварыг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох зорилгоор Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (ЭЗХАХБ)-аас сүүлийн гурван жилд гаргасан дүгнэлт, зөвлөмжүүдийг судалсан. Үүнд ЭЗХАХБ-ын гишүүн улс орнууд өв залгамжлал, бэлэглэлийн татварыг хэрхэн, ямар хувь хэмжээгээр хэрэгжүүлдэг талаарх анализ, дүгнэлтүүд багтсан.
Түлхүүр үг
Шударга ёсны зарчим, өв залгамжлал, бэлэглэл, татвар, улс төр ба эрх зүйн философи
Бичигдсэн огноо
2023-05-28
Хуудсын тоо
63
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-11-25
Товч мэдээлэл үзсэн
403
Бүрэн эхээр нь үзсэн
30
Эшлэлийн тоо
130
Санал болгож буй эшлэлийн загвар
Т.Лхагважаргал “Монгол Улсын Үндсэн хууль дахь хуваарилалтын шударга ёс: Өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар” (2023), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2174
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

1. Монгол Улсын Татварын Ерөнхий хууль, Төрийн мэдээлэл эмхэтгэл: 2019 он, №22.

2.  П.Одгэрэл, Татварын эрх зүйн ерөнхий анги, 2019, 18. 3Liam Murphy and Thomas Nagel, The Myth of Ownership; Taxes and Justice (Oxford: Oxford University Press, 2002),

3. Robert E. Goodin, The Oxford Handbook of Political Science, (Oxford University Press 2006), at David G.Duff, Tax Policy and the Virtuous Sovereign, (Oxford University Press, 2017), 167.

4. OECD (2021), Inheritance Taxation in OECD Countries, OECD Tax Policy Studies, No. 28, OECD Publishing, Paris, 2. https://doi.org/10.1787/e2879a7d-en.

5. Мөн тэнд.

6. Энэхүү судалгааны хавсралт №01-д Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, доктор Г.Алтанзаяатай хийгдсэн уулзалтын протоколын дэлгэрэнгүйг харна уу. -Асуулт: Татварын эрх зүйгээр мэргэшсэн судлаачийн хувьд та өв залгамжлал, бэлэглэлийн татварыг Монгол Улсад хэрэгжүүлэх нь зөв гэж бодож байна уу? Г.Алтанзаяа: “Үүнийг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой. Ийм сэдвээр нарийвчилсан судалгаа хийж байгаа нь маш сайн бөгөөд хэрэгтэй юм. Өв залгамжлал, бэлэглэлийн албан татварыг хэрэгжүүлэхгүй байгаа учир бид бүхэн бэлэглэлээс үүдэлтэй далд эдийн засгийг хөгжүүлж байна. Иймд энэ хууль бол нийгмийн шаардлага болчхоод байгаа. Цаашлаад авлига, хээл хахууль гарч байгаа бол энэ хуулиар дамжуулан хөрөнгийг бүртгэлжүүлэх асуудал яригдаж байгаа учир авилга, хээл хахуулийг бууруулахад ч нэмэртэй юм.”

7. Н.Лүндэндорж, Монгол Улсын Үндсэн хууль шинжлэх ухааны тайлбар, 2022, 39.

8. Ж.Жаргал. (2023). ЖОН РОУЛЗЫН ЗҮЙ ЁСНЫ ОНОЛ. Political Studies, 5(325 (51), 36–44. Retrieved from https://journal.num.edu.mn/ps/article/view/3734

9. Э.Отгонзул, Монгол Улсын татварын бодлого ба Үндсэн хуулийн үзэл баримтлал, Law in Action, дугаар 1, (УБ хот 2023), 20.

10. Г.Алтанзаяа, Татвар, III хэвлэл, ( УБ хот 2021), 106.

11. П.Одгэрэл, Татварын эрх зүй, 17.

12. Судалгааны хүрээнд доктор, профессор Г.Алтанзаяатай уулзаж асуулга хийсэн бөгөөд ЭЗХАХБ ын орнуудад өв залгамжлал, бэлэглэлийн албан татварыг хэрхэн хэрэгжүүлж байгаагийн онцлог юу вэ? ЭЗХАХБ, өөрөөр хэлбэл “OECD”-ийн орнууд юуны учир эдийн засгийн нэгдэл үүсгэн, зохицуулалтад орж явж байгаа вэ? Гэх асуултад Г.Алтанзаяа: Ер нь ЭЗХАХБ-ийн BEPS гэдэг хөтөлбөр монголд хэрэгжээд явж байгаа бөгөөд үүний гол зорилго нь татвараас зугтах, зайлсхийхийн эсрэг 15 төлөвлөгөөг улс орнууд дагаж мөрдөж байна. Тэгээд энэ хамтралын гол зорилго нь дэлхий өөрөө нэг л систем учир дэлхий дээр татварын харилцаа гэдэг бол уялдаатай явахаас өөр аргагүй гэдэг олон улсын байгууллагууд үүсгээд явж байгаагийн нэг нь ЭЗХАХБ юм. Тийм учраас бол ЭЗХАХБ бол дэлхийн хэмжээнд татварын бодлого удирдлагыг гаргаж, чиглүүлж буй гол байгууллага юм. Иймд энэ байгууллагын үзэл баримтлал, чиглэл бол дэлхий дээрх татварын онол болон үзэл баримтлалыг тодорхойлж байгаа гэж хэлж болно. Иймд ЭЗХАХБ-аас гарч ирж буй судалгаанууд бол дэлхийн улс орнуудыг хамруулан нэг систем, нэг хүн төрөлхтөн гэдэг хүрээн дор байгаа учир бид үүнд нэгдэж явахаас өөр аргагүй байгаа.

13. Роберт Поль Вольф, Философийн тухай, англи хэлнээс орчуулсан Б.Батчулуун (2021), 161.

14. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.1-д заасан үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогын нийт дүнгээс (17.1.1), энэ хуулийн 17.1.1-д заасан орлогын дүнд 2 хувиар (21.2.1) тооцож албан татвар төлөхөөс тойрч иргэд хооронд бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тохиолдол гардаг. Энэ асуудлыг шүүхийн шийдвэр, уг асуудлыг хөндсөн илтгэлүүдэд дүн шинжилгээ хийх замаар болон статистик мэдээлэлд тулгуурлан харуулах болно.

15. “Justice: Search Online Etymology Dictionary.” Etymology. Accessed May 19, 2023. https://www.etymonline.com/search?q=justice.

16. Адам Свифт, Улс төрийн философи (Мөнхийн үсэг хэвлэл 2014), Жон Роулс, Улс төрийн либерализм (ХЗҮХ хэвлэл 2016).

17. “Justice”-ийг шударга ёс, “fairness”-ийг шударга байдал гэж оноолт хийх хувилбарыг энэ судалгаанд үргэлжлүүлэн ашиглана. Үүний гол шалтгаан нь философич Жон Роулс өөрийн шударга ёсны онолоо “Justice as Fairness” гэж нэрлэн, хөгжүүлсэнд орших юм. Роулсын онолыг монгол хэлээр тайлбарлаж, хэрэглэхэд аль болох төөрөгдөл үүсгэхээргүй байх хувилбарыг сонгох нь нэн чухал асуудал юм. Цаашилбал, монгол хэл нь холбоо үг үүсгэх замаар тухайн дан үгээс тэс өөр, эсхүл өргөн утгыг илэрхийлэх үгийг бий болгодог онцлогтой. Жишээ нь хууль (нэр үг), төр (нэр үг), шударга (тэмдэг нэр), дээдлэх (үйл үг) гэх монгол хэлний дан үгс нь хууль ёс (нэр үг), төр ёс, шударга ёс, хууль дээдлэх ёс гэх холбоо үгсээс утга, агуулгын хувьд ялгаатай байна. Монгол хэлний холбоо үг үүсгэх онцлогийг хууль зүйн ухаанд хэрэглэгдэх, нөлөөлөх байдлаар судалгаа хийх, хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй хууль тогтоомжид буй холбоо үгсийн утгыг тодруулах нь хууль тодорхой байх, цаашлаад хууль хэрэглэхэд хялбар, ойлгомжтой байхад нөлөөлж болох талтай.

18. Жишээ нь доктор Д.Батчулууны оноолтыг дараах нийтлэлээс харж болно. Д.Батчулуун, (2016.10.09), “Зүй ёсны онол”, news.mn, 2023 оны 05 сарын 5-нд үзсэн, https://news.mn/r/747829/. Мөн түүний англи хэлнээс орчуулсан: Жон Роулс, Улс төрийн либерализм (ХЗҮХ хэвлэл 2016), 42 45; Адам Свифт, Улс төрийн философи (Мөнхийн үсэг хэвлэл 2014), 27-34-г харна уу.

19. Н.Лүндэндорж, Монгол Улсын Үндсэн хууль шинжлэх ухааны тайлбар, 2022, 39.

20. John Rawls, A Theory of Justice (Harvard University Press, 1971), 3.

21. Х.Харт, Ж.Остин зэрэг позитивистууд хуулийн хэм хэмжээг зөвхөн горим (rule)-оор хязгаарлах онолууд дэвшүүлж байсан ч аливаа горим нь хэцүү хэргүүдийг шийдвэрлэхэд тус болдоггүй бөгөөд ийм хэргүүдийг шүүгч үзэмжээрээ шийдвэрлэж шинэ жишиг тогтоохоос өөр аргагүй гэж үзэж байв. Гэвч эрхийг чухлаар авч үзэх тухай онолыг боловсруулсан Р.Дворкин хууль зүйн хэм хэмжээнд зарчим багтдаг бөгөөд шүүгч эрх зүйн зарчмыг хэрэглэн шийдвэр гаргадаг гэдгийг тодорхой баталсан байдаг. Гэвч энэ хэсэгт Дворкин Хартын маргааныг авч үзэхгүй учир Dworkin, Ronald M. (1967) "The Model of Rules," University of Chicago Law Review: Vol. 35: Iss. 1, Article 3, Ronald Dworking, Law’s Empire (Harvard University Press, 1986)- г харна уу.

22. Robert Alexy, A Theory of Constitutional Rights (Oxford University Press, 2010), 44.

23. Dieter Grimm, Constitutionalism: Past, Present, and Future (Oxford University Press, 2016), 168.

24.  Гипотез нь – горимын хэрэгжих нөхцөл байдлыг заадаг. Үүнд: Орон зай, цаг хугацаа, субъект хамаарна.

25. Диспозиц нь – горимоор эрх олгосон, үүрэг болгосон, зөвшөөрсөн, хориглосон, тодорхойлсон, тунхагласан байдлыг илэрхийлнэ.

26. Нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэх (lex-specialis), горимын зөрчилдөөн (conflict of rules)-с сонгох гэх мэт.

27. Ronald Dworking, Taking Rights Seriously (Harvard University Press, 1978), 26.

28. Robert Alexy, The Argument from Injustice: Reply to Legal Positivism (Oxford University Press 2002), 70.

29. Ronald Dworking, Law’s Empire (Harvard University Press, 1971), Robert Alexy, A Theory of Constitutional Rights, (Oxford University Press, 2010) Dieter Grimm, Constitutionalism: Past, Present, and Future (Oxford University Press, 2016).

30. Dieter Grimm, Constitutionalism: Past, Present, and Future, 161-183.

31. Адам Свифт, Улс төрийн философи, (орч: Б.Батчулуун, УБ 2016), 27.

32. Aristotle, The Nicomachen Ethics, (Oxford University Press, 2009), 84-86.

33, Samuel Fleischaker, A Short History of Distributive Justice (Harvard University Press, 2004)-г харна уу.

34. “Justice as fairness”. Доктор Б. Батчулуун, профессор Н.Лүндэндорж, профессор О. Мөнхсайхан нар ‘Justice’-ийг зүй ёс, ‘Fairness’-ийг шударга ёс гэж оноон хэрэглэхийг дэмжиж ирсэн нь тэдний бүтээл, бичвэрүүдээс харагддаг. Гэвч судлаач Үндсэн хуулийн нэр томъёо болох шударга ёсыг ‘justice’-аар төлөөлүүлэн хэрэглэх, шударга байдлыг ‘fairness’-ээр оноон ойлгох нь зүйтэй гэж үзсэн учир санаатайгаар дээрх эрдэмтдийн оноолтоос татгалзсан болохыг энд цохон тэмдэглэх нь зүйтэй.

35. Энд шударга ёсны тухай бусад үндэслэл бүхий ухагдахуунууд байж болохыг үгүйсгээгүй бөгөөд философи, хууль зүй, улс төрийн салбарт нэгэнт хүлээн зөвшөөрөгдөж, үнэлэгддэг хоёр эрдэмтний онолыг харьцуулан судлах замаар үндэслэл бүхий хувилбарыг сонгож, шударга ёсны зарчмыг тайлбарлах оролдлогыг гаргаж байгаа юм.

36. Philosophy overdose, “interview with Ronald Dworkin on Justice,” Youtube video, 0:52, March 26, 2022, https://www.youtube.com/watch?v=gySLm3Z1OvA&t=603s. 23 Д.Батчулуун, (2016.10.09), “Зүй ёсны онол”, news.mn, 2023 оны 05 сарын 5-нд үзсэн, https://news.mn/r/747829/.

37. Шударга ёс (justice) болон шударга байдал (fairness) хоёрыг Роулс шууд адилтгаж үзсэн хэрэг биш гэдгийг энд тодруулах нь зүйтэй. Тэрбээр шударга ёсны зарчмуудыг бий болгоход процедурын хувьд цэвэр, шударга байдал бүхий нөхцөлийг төсөөлөн, тухайн нөхцөлөөс шударга ёсны зарчмуудыг тодорхойлох боломжтой арга зүйг ингэж нэрлэсэн юм.

38. John Rawls, A Theory of Justice. 7.

39. Адам Свифт, Улс төрийн философи, 37.

40. Мөн тэнд.,

41. Роулсын хийсвэрлэлийн арга зүйн гайхалтай тал нь энэ арга зүйг ашиглан хэн ч уг байрлалд байгаа хүмүүсийг дурын А, Б шударга ёсны зарчмуудыг сонгоно гэх үндэслэл дэвшүүлж болох байдал юм. Гагцхүү тэрхүү зарчмууд нь практик оюун ухааны шалгуурыг давж чадах хэмжээний боловсруулагдсан буюу товчхондоо үндэслэлтэй байдлаараа эрэмбэлэгдэнэ (жишээ нь Роулс гэхэд өөрийн шударга ёсны ухагдахуун дээр 50 жил ажиллаж, өөрийн ухаант амьдралаа зориулсан байна).

42. John Rawls, Justice as Fairness, (Harvard University Press, 2001), 44.

43. XVII зууны Германы (тухайн үед Пруссын эзэнт улс гэх нэртэй байсан) Иммануэл Кантын үүргийн буюу деонтологич ёс суртахууны онолын байр суурийг нэрлэсэн хэлбэр.

44. John Rawls, A Theory of Justice, 3-4.

45. Мөн тэнд., 78.

46. Мөн тэнд., 60, 83, 303.

47. Мөн тэнд., 303.

48. Адам Свифт, Улс төрийн философи, 39.

49. John Rawls, A Theory of Justice, 154.

50. Мөн тэнд, 153.

51. Мөн тэнд, 154.

52. Мөн тэнд, 279.

53. John Rawls, Justice as Fairness, 51.

54. John Rawls, A Theory of Justice, 278.

55. Адам Свифт, Улс төрийн философи, 46.

56. Энэ нь бичвэрийн судалгааны арга зүй хэсэгт дурдагдсан Карл Попперийн боловсруулсан фалсификацийн арга зүйг ашиглахаар оролдож буй хэлбэр юм. Онолын түвшинд Жон Роулсын шударга ёсны онолд суурилж, дүгнэлт гаргах бол түүний эсрэг онол, шүүмжийг харгалзаж үзэх нь дээрх арга зүйд нийцэх юм.

57. Robert Nozick, Anarchy, State, and Utopia (New York: Basic Books, 1974), 149–231.

58. Мөн тэнд., 161.

59. Мөнд тэнд., 162.

60. Мөн тэнд,, 168.

61. Мөн тэнд., 169.

62. Адам Свифт, Улс төрийн философи, 51.

63. Robert Nozick, Anarchy, State, and Utopia, 149.

64. Нозик Анархи ёс, Төр, Утопи номынхоо эхний зургаан бүлгийг яагаад анархизмыг зөвтгөж болохгүй вэ гэх байр суурийг хамгаалахад зориулсан.

65. Мөнд тэнд., 28-29.

66. Адам Свифт, Улс төрийн философи, 46.

67. Robert Nozick, Anarchy, State, and Utopia, 159.

68. Мөн тэнд, 47. 56 Мөнд тэнд., 230-31.

69. Адам Свифт, Улс төрийн философи, 49-50.

70. Anne L.Alsott, ‘Equal Opportunity and Inheritance Taxation’, 121(2) Harvard Law Review(1996) 419.

71. John Rawls, A Theory of Justice, 277-278.

72. OECD (2021), Inheritance Taxation in OECD Countries, 2.

77. Д.Түмэнхишиг, Өрхийн орлогын тэгш бус байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн дүн шинжилгээ, магистрын ажил, (СЭЗИС, 2020) 7.

78. Мөн тэнд.,

79. UNICEF. 2018. National Gini Index, Retrieved from https://www.unicef.cn/en/figure-27-national-gini index-20032017

80. Otgontugs Banzragch et al, Poverty and Inequality During Covid-19 , UNDP 2021, 21. Retrieved from https://www.undp.org/mongolia/publications/mongolia-poverty-and-inequality-during-covid-19-using-big data-study-report; Д.Түмэнхишиг, Өрхийн орлогын тэгш бус байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн дүн шинжилгээ, 40.

81. Мөн тэнд., iv.

82. 1992 оны Монгол Улсын Татварын ерөнхий хууль, https://legalinfo.mn/mn/detail/7110 (Сүүлд 2023 оны Гуравдугаар сарын 15-нд нэвтэрсэн)

83. Сангийн дэд сайд С.Пүрэв: Шинээр 17 төрлийн татвар бий болох ямар ч үндэслэлгүй: https://www.mnb.mn/i/10003 (Сүүлд 2023 оны 03 сарын 05-нд нэвтэрсэн)

84. Монгол Улсын 2002 оны төвлөрсөн төсвийн тухай хуулийн төслийн нэгдэх хэлэлцүүлэг, Улсын Их Хурлын 2001 оны намрын чуулганы 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэл;

85. Сангийн дэд сайд С.Пүрэв (2013.10.24): Шинээр 17 төрлийн татвар бий болох ямар ч үндэслэлгүй: https://www.mnb.mn/i/10003 (Сүүлд 2023 оны 03 сарын 05-нд нэвтэрсэн)

86.  Монгол Улсын татварын ерөнхий хууль, хүн амын орлогын албан татварын хуулийн зарим заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн тогтоол. 1993.03.13, https://legalinfo.mn/mn/detail?lawId=1057 (Сүүлд 2023 оны 03 сарын 04-нд нэвтэрсэн)

87. Отгонзул.Э (2023), Монгол Улсын татварын бодлого ба Үндсэн хуулийн үзэл баримтлал, Law in Action, дугаар 1, 13.

88. Татвараас зайлсхийх тохиолдол гарч байгаа нь энэ асуудлыг бий болгох нь тодорхой учир үүнийг дэлгэрүүлэн авч үзэхгүй.

89. Уг хүснэгтийг дам байдлаар дараах эх сурвалжаас авсан болно. П.Нармандах, Бэлэглэлийн гэрээний бодит төрх (ikon.mn), (Сүүлд 2022 оны 10 сарын 25-нд нэвтэрсэн, https://ikon.mn/opinion/26z7)

90. П.Нармандах, Бэлэглэлийн гэрээний бодит төрх (ikon.mn), (Сүүлд 2022 оны 10 сарын 25-нд нэвтэрсэн, https://ikon.mn/opinion/26z7)

91. Аман асуулгын аргыг ашиглан ТЕГ-ын харъяа Баянхонгор аймгийн татварын хэлтсийн хуулийн хуулийн хэлтсийн дарга Д.Мөнх-Эрдэнээс албан бус байдлаар тодруулга хийсэн болно.

92. Мөн тэнд.,

93. Б.Гүнбилэг (Ph.D), Бакалаврын судалгааны ажлын шүүмжлэгч багш, сэдвийн шүүмж дэх 2-р хэсгийг харна уу.

94. Б.Тэмүүлэн, Б.Буянхишиг, Э.Энхзул, Иргэний эрх зүйн ерөнхий анги, УБ хот 2018, 144.

95. Ё.Кают нар, Иргэний хуулийн шинжлэх ухааны тайлбар, УБ хот 2015, 96.                               

96. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 183/2016/00844/И, /2017.03.02/, https://shuukh.mn/single_case/93747?daterange=2020-01 01%20-%202023-05-17&id=1&court_cat=1&bb=1.

97. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх,102/2022/02337/И,/2023.03.07/,https://shuukh.mn/single_case/126091?daterange=2020-01 01%20-%202023-05-17&id=1&court_cat=1&bb=1

98. Иргэний хэргийн давж заалдах шүүхийн магадлал: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, 101/2018/00761/И, /2022.02.28/, https://shuukh.mn/single_case/20333?daterange=2020 01-01%20-%202023-05-17&id=2&court_cat=1&bb=1,

99. Иргэний хэргийн давж заалдах шүүхийн магадлал: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, 135/2020/01040/И, /2021.05.24/, https://shuukh.mn/single_case/18506?daterange=2020-01-01%20-%202023-05 17&id=2&court_cat=1&bb=1

100. Улсын дээд шүүхийн тогтоол: Улсын дээд шүүх, 184/2019/01565/И, 2021-03-23, https://shuukh.mn/single_case/7891?daterange=2021-01-01%20-%202023-05 17&id=3&court_cat=1&bb=1

101. Хуульчдын холбоо, Ж.Дөлгөөн Хувьцаат компанийн хувьцааг өв залгамжлахад тулгамдаж буй асуудал, эрдэм шинжилгээний хурлын лекц 5, фэйсбүүк бичлэг, 2023 оны 05 сарын 08, https://www.facebook.com/watch/?v=255030797015501 (Сүүлд 2023 оны 05 сарын 19-нд нэвтэрсэн).

102. Монголын “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь Монгол улсад үнэт цаасны хадгаламжийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 100% төрийн өмчит хуулийн этгээд юм. 1991 онд Монголын хөрөнгийн бирж үүсгэн байгуулагдахад “Төлбөр тооцоо хадгаламжийн алба” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд Монгол улсын засгийн газрын 2003 оны 72 тоот тогтоолоор “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК бие даасан байгууллага болон өргөжиж, үнэт цаасны бүртгэл, хадгаламж болон төлбөр тооцооны үйлчилгээг эрхлэн гүйцэтгэж байв. 2015 оны 4 дүгээр сарын 13-нд Засгийн газрын 147 тоот тогтоолын дагуу “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК болон “Арилжааны төлбөр тооцоо ҮЦК” ХХК болгон хуваасан.

103. Хуульчдын холбоо, Ж.Дөлгөөн Хувьцаат компанийн хувьцааг өв залгамжлахад тулгамдаж буй асуудал, эрдэм шинжилгээний хурлын лекц 5, фэйсбүүк бичлэг, 06:29, 2023 оны 05 сарын 08, https://www.facebook.com/watch/?v=255030797015501 (Сүүлд 2023 оны 05 сарын 19-нд нэвтэрсэн).

104. Мөн тэнд.,

105. Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бүртгэх үйл ажиллагааны журам, “ҮЦТХТ” Төрийн өмчит ХХК –ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06 тоот тогтоолын хавсралт.

106. Мөн тэнд.,

107. П.Нармандах, Бэлэглэлийн гэрээний бодит төрх (ikon.mn), (Сүүлд 2022 оны 10 сарын 25-нд нэвтэрсэн, https://ikon.mn/opinion/26z7)

106. OECD.org. “List of OECD Member Countries - Ratification of the Convention on the OECD,”. Accessed April 5, 2023. https://www.oecd.org/about/document/ratification-oecd-convention.htm

107. Parliament.mn. “Инфографик: ‘Татварын Асуудлаар Захиргааны Туслалцаа Харилцан Үзүүлэх Тухай Конвенц’ Соёрхон Батлах Тухай Хуулийн Танилцуулга,” May 13, 2020. Accessed April 6, 2023. https://www.parliament.mn/nn/10985.

108. Base erosion and profit shifting-Татварын суурийг гажуудуулах, ашгийг шилжүүлэх

109. oecd.org. “Монгол үндэстэн дамнан татвараас зайлсхийх явдалтай тэмцэх нь,” 2020. Accessed March 25, 2023. https://www.oecd.org/tax/tax-global/tackling-multinational-tax-avoidance-in-mongolia MN.pdf.

110. Өв залгамжлуулсны албан татвар нь аливаа этгээдийг нас барах үед өв залгамжлалын эрхээ хэрэгжүүлсний татвар юм. The estate tax is a tax on your right to transfer property at your death, retrieved from, https://www.irs.gov/businesses/small-businesses-self-employed/estate-and-gift-taxes.

111. OECD (2021), Inheritance Taxation in OECD Countries, 9.

112. Улс орнуудын татварын тогтолцоог ерөнхийд нь гурван бүлэгт хувааж болох бөгөөд дараах байдалтай байна. Прогрессив: орлого, хөрөнгийн түвшин нэмэгдэх бүрд төлөх татварын хэмжээ нэмэгдэх тогтолцоо. Пропорциональ: орлого болон хөрөнгийн хэмжээнээс үл хамааран бүх хүнд ижил түвшний татвар ногдуулах тогтолцоо юм. Регрессив: бага орлоготой хүмүүс өндөр орлоготой хүмүүстэй харьцуулахад илүү өндөр хувийн жингээр татвар төлөх тогтолцоо юм.

113. OECD (2021), Inheritance Taxation in OECD Countries,. 9.

114. Мөн тэнд.,                                                                                                           

115. House of Representatives (1932, 8).’ David Joulfaian, The Federal Gift Tax: History, Law, and Economics. OTA Paper 100, US Department of the Treasury, 2007, https://www.irs.gov/pub/irs soi/11pwcompenaddgift.pdf.

116. OECD (2021), Inheritance Taxation in OECD Countries, 137.

117. Хавсрал № 02 дахь ЭЗХАХБ-ын 24 гишүүн улсын татварын хувь хэмжээ, холбогдох жини индексийг дүрсэлсэн хүснэгтийг харна уу.

118. Мөн тэнд., 9.

119. Мөн тэнд.,                                                             

120. Мөн тэнд.,

121. https://www.ey.com/en_br/tax-guides/worldwide-estate-and-inheritance-tax-guide. “Worldwide Estate and Inheritance Tax Guide 2022, South Korea” 2022. Accessed April 15, 2023. Судалгаанд орсон хүснэгтийг монгол хэл дээр буулгахад зай, хэмжээний хувьд тохироогүй учир дээрх тайланд орсон хэлбэрээр нь энд харуулав.

122. bbc.com. “Samsung Heirs to Pay Record Inheritance Tax,” April 28, 2021. Accessed March 4, 2023. https://www.bbc.com/news/business-56911094.

123. Г.Алтанзаяа, Татвар, 81.

124. Мөн тэнд.,

125. Мөн тэнд.,

126. OECD (2021), Inheritance Taxation in OECD Countries, 63.

127. Мөн тэнд, 63-64.

128. Мөн тэнд, 64.

129. Taxfoundation.org. “Estate and Inheritance Taxes around the World,” March 17, 2015. Accessed April 7, 2023. https://taxfoundation.org/estate-and-inheritance-taxes-around-world/.

130. Worldbank.com. “Gini Index - OECD Members.” Accessed May 10, 2023. https://data.worldbank.org/indicator/SI.POV.GINI?locations=OE&view=chart.