Бүтээлийн нэр
Нийтэд тустай үйл ажиллагаа, сайн дурын үйл ажиллагааны үр нөлөөтэй эрх зүйн зохицуулалт
Зохиогч
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Бусад
Бүтээлийн товч
Дэлхийн улс орнууд нийтэд тустай үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд, сайн дурынхны хувь нэмрийг хүлээн зөвшөөрч, нийгмийн эрэлт хэрэгцээг хангахад төрийн чиг үүргийг нөхөн гүйцэтгэх, түүний хүрч чадаагүй хэсэгт хүрч, үр дүнтэй үйлчлэх чадавхитай болохыг үнэлэх болжээ.
Нийтэд тустай үйл ажиллагаа ба сайн дурын үйл ажиллагааны үр дүнд нийтийн ашиг сонирхол биелдэг гэсэн ерөнхий ойлголт, хандлага байгаа хэдий ч нийтэд тустай үйл ажиллагааг бүхэлд нь тодорхойлон хумих боломжгүй бөгөөд улс орнууд өөрийн онцлог, хөгжлийн хүрсэн төвшинд тулгуурлан түүнийг хэрхэн зохицуулах асуудлыг чухлаар авч үзэж байна. Монгол Улсад нийтэд тустай үйл ажиллагаа, сайн дурын үйл ажиллагааны талаар тусгайлсан эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа хэдий ч энэ асуудал олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаагаар дамжин хэдийнэ анхаарал татсан асуудал болжээ.
Энэ судалгааны хүрээнд холбогдох олон улсын гэрээ, олон улсын байгууллагаас гаргасан зөвлөмж, аргачлал зэрэг эрх зүйн баримт бичиг болон тухайн харилцааны эрх зүйн орчин сайн хөгжиж буй Европын зарим орнууд, түүний дотор хуулийн зохицуулалтын нийтлэг болон онцлог байдлаар нь Итали, Испани, Польш, Унгар, Чех гэсэн улсуудын эрх зүйн зохицуулалтыг сонгон авч түүхчлэх, харьцуулах, хууль зүйн техник, хууль тайлбарлах аргуудыг ашиглан судаллаа. Судалгааны үр дүнд Ашгийн бус байгууллагуудын Европын Төв (European Center for Non-Profit Law)-ийн гаргасан харьцуулсан судалгаанууд болон НҮБ-ын зөвлөмжид тулгуурлан харьцуулан судалсан орнуудад зохицуулдаг нийтлэг асуудлууд /сайн дурын үйл ажиллагааны тодорхойлолт ба хамрах хүрээ, сайн дурын ажилтны эрх үүрэг, сайн дурын үйл ажиллагааны хариуцлага, сайн дурын үйл ажиллагаа явуулах байгууллага, сайн дурын үйл ажиллагааг урамшуулах арга ажиллагаа/-ын хүрээнд сайн дурын үйл ажиллагааны үр нөлөөтэй эрх зүйн зохицуулалтыг тодруулж санал, зөвлөмж боловсруулав. Санал, зөвлөмжүүд нь зөвхөн судалгааны үр дүнд тулгуурлан боловсруулсан судлаачдын байр суурийг илэрхийлнэ.

Түлхүүр үг
нийтийн ашиг сонирхол, иргэний нийгэм, иргэний нийгмийн байгууллага,сайн дурын үйл ажиллагаа, нийтэд тустай үйл ажиллагаа, сайн дурын ажилтан, Польш, Унгар, Испани, санхүүжилт, татварын хөнгөлөлт
Бичигдсэн огноо
2013-04-25
Хуудсын тоо
56
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2017-05-04
Товч мэдээлэл үзсэн
6859
Бүрэн эхээр нь үзсэн
79
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн
“Нийтэд тустай үйл ажиллагаа, сайн дурын үйл ажиллагааны үр нөлөөтэй эрх зүйн зохицуулалт” (2013), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/220
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !