Бүтээлийн нэр
Төрийн албан хэрэг хөтлөх үйл ажиллагааг хуулиар зохицуулах шаардлага байгаа эсэх, гадаадын зарим улсын эрх зүйн орчин, туршлага
Зохиогч
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Захиргааны эрх зүй
Бүтээлийн товч
Ардчилсан тогтолцоонд шилжин орсноос хойш албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд бүтцийн болон агуулгын шинэчлэл, өөрчлөлт орох хэрэгцээ шаардлага гарч ирсэн юм. Төрийн өмч давамгайлсан, төвлөрсөн удирдлагатай өмнөх нийгмийн үед нийгэм эдийн засаг, улс төр, төрийн захиргааны бүхий л шатанд архив, албан хэргийг хөтлөн явуулах, зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, хадгалах, ашиглах үйл ажиллагаа нь зуун хувь төрийн оролцоотой үйл ажиллагаа байсан гэж хэлж болно. Шилжилтийн нийгмийн үед архив, албан хэрэг хөтлөлтийн ажиллагаанд оролцогч субьектүүдийн төрөл, тэдгээрийн эрх үүрэг, үйл ажиллагааны хүрээ өөрчлөгдсөнтөй холбоотой Архивын тухай хууль2 болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шинэчлэл хийгдэж ирсэн байх бөгөөд цаашид ч хийгдэх шаардлага байсаар байна.
Тухайлбал Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөлийн 2011 оны 3-р сарын 2-ны хуралдаанаас гарсан зөвлөмжид архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаатай холбогдолтой хууль тогтоомж, арга зүйн баримт бичгүүдийг шинэчлэн боловсруулах тухай дурдаад мэдээлийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас баталсан мэдээллийн сангийн аюулгүй байдлын бодлого боловсруулах, архивын баримтыг цахим хэлбэрт оруулах тухай тогтоолуудын хэрэгжилтийг зохион байгуулах тухай заасан. Үүнээс үзвэл архив, албан хэрэг хөтлөлтийг цахим хэлбэрт оруулах үйл ажиллагаа, түүний хэрэгжих нөхцөл одоогийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд ямар түвшинд тусгасныг судлах нь эрх зүйн орчинг цаашид боловсронгуй болгох ажиллагаанд чухал юм. Түүнчлэн шилжилтийн үеийн нөхцөл байдлаас үүссэн бодит үр дагавар, сургамж тэдгээрийг одоогийн хууль тогтоомжийн хүрээнд зохицуулах боломж байгаа эсэхийг авч үзэх нь уг судалгааны үндсэн асуудал болох төрийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг хуулиар зохицуулах шаардлага байгаа эсэх талаар тодорхой санал дүгнэлт хийхэд ач холбогдолтой юм. Үүний тулд баримт бичгийг ангилах, шилжүүлэх, хадгалах, устгах зэрэг үндсэн процессын үйл ажиллагааны туршид иргэдийн мэдээлэл олж авах эрхийг хангах, нууц хадгалах, хариуцлагын тогтолцоотой холбоотой зохицуулалтыг бусад улсуудын хууль, тогтоомж, практик туршлагатай харьцуулан авч үзэв. Судалгааг төрийн албан хэрэг хөтлөлтийн талаар тусгай хуультай улсууд болох АНУ, Япон, Солонгос, Их Британи болон тусгай хуульгүй ОХУ, ХБНГУ-ын онцлог зохицуулалтыг Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд харьцуулан дүгнэх аргаар гүйцэтгэсэн болно.

Түлхүүр үг
төрийн алба, төрийн албан хэрэг хөтлөлт, цахим албан хэрэг хөтлөлт, архив, баримт бичгийг ангилах
Бичигдсэн огноо
2013-05-07
Хуудсын тоо
74
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2017-05-04
Товч мэдээлэл үзсэн
5401
Бүрэн эхээр нь үзсэн
65
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн
“Төрийн албан хэрэг хөтлөх үйл ажиллагааг хуулиар зохицуулах шаардлага байгаа эсэх, гадаадын зарим улсын эрх зүйн орчин, туршлага” (2013), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/221
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
1 hour ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !