Бүтээлийн нэр
ХМХ | Хайгуулын тусгай зөвшөөрөл нь хайгуулын талбайг эзэмших эрхийг үүсгэх үү?
Зохиогч
Тэмдэглэл
ХМХ | Хэргийн мэдээллийн хуудас нь шүүхээр шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон, хууль хэрэглээний нэгдмэл байдлын хангах, эрх зүйг хөгжүүлэхэд ач холбогдолтой маргаануудын товч дүн шинжилгээний цуврал
Хэлбэр
Мэдээллийн хуудас
Салбар
Байгаль орчины эрх зүй,
Иргэний эрх зүй,
Ашигт малтмал,
Газрын эрх зүй
Бүтээлийн товч
Үйл баримт: Нэхэмжлэгч “М” ХХК нь Хэнтий аймгийн Д сумын “Х улаан” гэх газарт орших 1006.02 га талбайг хамарсан хайгуулын талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл (гэрчилгээ)-ийг 2024.02.04-ний өдрийг хүртэл хугацаагаар эзэмшиж байгаа. Хариуцагч “З” ХХК нь тус хайгуулын талбайд байршилтай үйлдвэрлэлийн зориулалттай 1932 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Хариуцагч нь нэхэмжлэгч компанийн хайгуулын талбайд зөвшөөрөлгүйгээр жонш баяжуулах үйлдвэр барьсан. Тус компанид үйлдвэрээ нүүлгэн шилжүүлж газрыг чөлөөлөх талаар удаа дараа шаардлага тавьж, эрх зөрчсөн үйлдлээ таслан зогсоохыг шаардсан ч баяжуулах үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэхгүй үйл ажиллагаа явуулсаар байгаа нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өөрийн хууль ёсоор эзэмшиж буй талбайгаа эзэмших, ашиглах эрхэд саад учруулж байна.
Хариуцагчийн хариу эсэргүүцэл: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагч нь сэндвичин барилга буюу баяжуулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулаад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Тэгэхээр хууль, ёсны дагуу эзэмшиж, өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгө юм. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ашигт малтмал хайх эрхийг олж авч байгаа хайгуулын тусгай зөвшөөрлийн эзэмшил талбай нь бусдын эзэмшил болон өмчлөх эрхтэй давхцахгүй байх гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.

Түлхүүр үг
үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөгч, тусгай зөвшөөрөл эзэмшигч, хайгуулын талбай, эзэмших эрх, шаардах эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, эзэмшил, бусад эрх
Бичигдсэн огноо
2025-01-13
Хуудсын тоо
4
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2025-01-13
Товч мэдээлэл үзсэн
674
Бүрэн эхээр нь үзсэн
17
Санал болгож буй эшлэлийн загвар
Judilogy
“ХМХ | Хайгуулын тусгай зөвшөөрөл нь хайгуулын талбайг эзэмших эрхийг үүсгэх үү?” (2025), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2244
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
10 hours ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !