Бүтээлийн нэр
Газрын хэвлий, түүний баялгийн өмчлөлийн асуудал, эрхийн зөрчилдөөн
Зохиогч
Хэлбэр
Нийтлэл
Салбар
Газрын эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улсын газар нутгийн үнэмлэхүй дийлэнх хэсэг нь төрийн буюу нийтийн өмчид хамаарч буй хэдий ч тодорхой нэгж талбар газрын тухайд үүсдэг хэрэг маргаан нь захиргааны болон иргэний хэргийн статистик үзүүлэлтэд тогтмол өндөр хувийг эзэлж байна. Эдгээр нь ихэвчлэн ашигт малтмалын салбарт тусгай зөвшөөрөл эзэмшигч болон газрыг хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглаж буй этгээд, өөрөөр хэлбэл газрын хэвлий ашиглагч ба газрын өнгөн давхарга ашиглагчдын хооронд, эсхүл газар дээр барьсан барилгын өмчлөгч, газрын өнгөн давхаргын эзэмшигчдийн хооронд, эсхүл газар эзэмшигч ба газрын дээр баригдсан барилгад ипотекийн эрх бүхий этгээдийн хооронд, эсхүл хөрш зэргэлдээ газрын өмчлөгчдийн, эсхүл эзэмшигчдийн хооронд үүссэн маргаан байх нь түгээмэл байна.
Практикт үүсэж байгаа эдгээр асуудлыг хэм хэмжээний болон институтийн тогтолцооны түвшинд, түүхэн болон харьцуулсан судалгааны арга зүйгээр харж, шийдлийг хайх нь зүйтэй бөгөөд энэ нь дан ганц хууль зүйн ухааны, тэр дундаа гагц нийтийн эрх зүйн судалгааны зүйл байх боломжгүй. Учир нь газрын харилцаа нь улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхтэй холбоотой хэдий ч газрын хэвлийн ашиглалт, газрын гадаргууг өмчлөх, ашиглах харилцааг өмчийн эрх зүйн арга хэрэгслийн тусламжтай илүү нарийн зохицуулах боломжтой юм.
Тус нийтлэл гурван үндсэн хэсгээс бүрдэх ба эхний хэсэг хоёр үндсэн агуулгыг хөндөнө. Эхний дэд хэсгээр газрын хэвлийн баялаг нь өмчлөх эрхээс өргөн агуулгатай ойлголт болох тухайн улс орны, ард түмний дархан эрхэд хамаарахыг баталгаажуулсан олон улсын эрх зүйн зарчмыг авч үзсэн бол хоёр дахь дэд хэсгээр ашигт малтмал, байгалийн баялгийг өмчлөгчдийн эрхийг нийтийн ашиг сонирхлын үүднээс хязгаарлаж болох үндэслэлийг авч үзэв. Нийтлэлийн хоёр дахь үндсэн хэсэгт байгалийн баялгийн үр шимийг туйлын өмчлөгчдөд нь хэрхэн хүртээж буй өнөөгийн байдал, хүртэх эрхийг бодитой болгож буй эрх, тогтолцооны төрлийг авч үзэж, өмчийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагыг цухас дурдлаа. Төгсгөл хэсэгт эрх эзэмшигчдийн хооронд зөрчил үүсэх боломжтой цэгийг тодорхойлж, зөрчил үүсэх шалтгааныг томьёолсноороо шийдлийг хайхад дэмтэй гэж үзэв. Энэхүү нийтлэлийг бичигчийн докторын судалгааны ажлын 4 ба 7 дугаар бүлэгт нэгж талбарын газарт үүссэн эрх эзэмшигчдийн зөрчлийн асуудлыг хувийн эрх зүйн үүднээс гүнзгийрүүлэн авч үзсэн байдгийг тэмдэглэв.

Түлхүүр үг
Газрын хэвлий, газар, газрын өнгөн давхарга, газрын эрхийн зөрчил, байгалийн баялаг, газар эзэмших, газар ашиглах, газар өмчлөх эрх
Бичигдсэн огноо
2025-01-18
Хуудсын тоо
16
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2025-01-19
Товч мэдээлэл үзсэн
775
Бүрэн эхээр нь үзсэн
56
Эшлэлийн тоо
38
Санал болгож буй эшлэлийн загвар
Н.Баярмаа
“Газрын хэвлий, түүний баялгийн өмчлөлийн асуудал, эрхийн зөрчилдөөн” (2025), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2259
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
Barberis, Daniele, ‘Negotiating Mining Agreements: Past, Present and Future Trends, Kluwer Law International, London, 1998.
Hossain and Chowdhury, Permanent Sovereignty over Natural Resources in International Law.
Aileen McHarg, Property and the Law in Energy and Natural Resources.
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !