Бүтээлийн нэр
“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайлан
Тэмдэглэл
Энэхүү үнэлгээний тайланг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар "Оюуны-Инноваци" ТББ-ын судлаачид хамтран гүйцэтгэв.
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Судалгааны баг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын дагуу ажлын даалгаварт заасан дараах агуулгын хүрээнд энэхүү үнэлгээг хийж гүйцэтгэлээ:

1.Нийтлэг асуудал;
2.Хөтөлбөрийг хамтран хэрэгжүүүлэгч байгууллагуудаас ирүүлсэн нэгдсэн тайланд дүн шинжилгээ хийх;
3.Биет бус эрх зүйн хөтчийн тогтолцоо /e-khutuch.mn, 1800-1202 тусгай дугаарын үйлчилгээ, “эрх зүйн хөтөч” пэйж хуудас/-г бий болгож бэхжүүлсэн байдалд хийсэн дүн шинжилгээ хийх;
4.Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтын агуулга, хөтөлбөр, сургалтын хэрэглэгдэхүүн болон иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хийгдсэн контентод хийсэн дүн шинжилгээ хийх;
5.Социологийн судалгаа хийх. Энэ хүрээнд бүх аймаг болон нийслэлийн Засаг дарга нарт албан бичиг хүргүүлж, “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг үнэлэх зорилгоор 2484 иргэн, 626 сургагч багш, хөтчөөс анкетын асуулгаар мэдээлэл цуглуулан авч дүн шинжилгээ хийлээ.

Түүнчлэн, хөндлөнгийн үнэлэлт, дүгнэлтэд үндэслэн хөтөлбөрийн хэрэгжилтийг үр нөлөөтэй болгох чиглэлээр дүгнэлт, саналыг боловсруулсан болно.
Түлхүүр үг
Биет бус эрх зүйн хөтчийн тогтолцоо, e-khutuch.mn, 1800-1202 тусгай дугаар, эрх зүйн хөтөч, бүх нийтийн эрх зүйн боловсрол
Бичигдсэн огноо
2024-03-29
Хуудсын тоо
53
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2025-04-21
Товч мэдээлэл үзсэн
37
Бүрэн эхээр нь үзсэн
2
Санал болгож буй эшлэлийн загвар
Оюуны Инноваци ТББ ““Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээний тайлан” (2024), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2371
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх