Бүтээлийн нэр
ХМХ | Гэрээний аль нэг нөхцөлийн утга ойлгомжгүй бол гэрээний ерөнхий агуулга, бусад нөхцөлтэй харьцуулан утгыг тодорхойлно
Зохиогч
Тэмдэглэл
ХМХ | Хэргийн мэдээллийн хуудас нь шүүхээр шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон, хууль хэрэглээний нэгдмэл байдлын хангах, эрх зүйг хөгжүүлэхэд ач холбогдолтой маргаануудын товч дүн шинжилгээний цуврал
Хэлбэр
Мэдээллийн хуудас
Салбар
Иргэний эрх зүй, Гэрээ & Үүргийн эрх зүй
Бүтээлийн товч
Талууд 2017 онд Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу Нэхэмжлэгч нь 100,000,000 төгрөгт багтаан хөрөнгө оруулалт хийх, Хариуцагч нь өөрийн өмчлөлийн тус бүр 1,000 м.кв талбайтай, халаалт, усалгааны төхөөрөмжөөр тоноглогдсон өвөл, зуны 4 ширхэг хүлэмжийг байгаа газраас нь нүүлгэн Нэхэмжлэгчтэй тохиролцсон газарт барих, Хамтран ажиллах гэрээ байгуулагдсанаас хойш 1 сарын дотор өргөст хэмх тарих, даршлах, борлуулах үйл ажиллагааг явуулах үүргийг тус тус хүлээсэн. Ийнхүү талууд өргөст хэмх тарих, даршлах, борлуулах, хэлбэрээр 5 жил хамтран ажиллаж ашгаас 49 хувийг Хариуцагч, 51 хувийг Нэхэмжлэгчид хуваарилахаар тус тус тохиролцжээ. Өмнөх түүх. Хүлэмж байршуулсан газрыг гэрээний хугацаа дуусах хүртэл бусдад худалдах, барьцаалахыг хориглосон байтал Хариуцагч нь барьцаанд тавьсан байсан бөгөөд барьцаа хөрөнгийг хураах асуудал гарч ирсэнтэй холбоотой Нэхэмжлэгч нь Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгө оруулалт болох 108,672,000 төгрөгийг Хариуцагчаас гаргуулахаар 2019 онд шүүхэд хандсан. Нэхэмжлэгч нь үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзаж байгаа гэх боловч Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн талаар болон Нэхэмжлэгч нэмэлт хугацаа өгөх шаардлагагүй гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ. Тус шийдвэрт “энэ шийдвэр нь ... хамтын үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлэх, эсхүл хамтран ажиллах гэрээг дуусгавар болгохтой холбоотой зохих ажиллагааг хийхэд саад болохгүй юм” гэжээ. Нэхэмжлэгчийн үндэслэл. Дээрх маргаанаас хойш талууд нэгдсэн шийдэлд хүрээгүй, хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй бөгөөд Хамтран ажиллах гэрээний 3.2-т “Энэхүү хүлэмжүүд баригдаж дуусгавар болсны дараагаар 4,000 м.кв хүлэмжийн 51 хувь нь [Нэхэмжлэгч]-ийн өмчлөлд үлдэнэ” гэж тохиролцсоны дагуу 2 ширхэг хүлэмжийг гаргуулж өгнө үү. Хариуцагчийн үндэслэл. Хамтран ажиллах гэрээ нь нэг талаас үйл ажиллагааны зардлуудыг гаргах, нөгөө талаас хүлэмжүүдээ тогтсон газарт аваачиж бариад түүндээ нарийн ногоогоо тариад, даршлаад, борлуулах хэлбэрээр хамтран ажиллах зорилготой байсан. Түүнээс Нэхэмжлэгч хүлэмжийг авахаар гэрээ байгуулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Түлхүүр үг
Хамтран ажиллах гэрээ, гэрээ тайлбарлах, хүсэл зоригийг тайлбарлах, гэрээ, гэрээний эрх зүй, гэрээ дуусгавар болох
Бичигдсэн огноо
2025
Хуудсын тоо
3
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2025-06-10
Товч мэдээлэл үзсэн
63
Бүрэн эхээр нь үзсэн
1
Санал болгож буй эшлэлийн загвар
Judilogy “ХМХ | Гэрээний аль нэг нөхцөлийн утга ойлгомжгүй бол гэрээний ерөнхий агуулга, бусад нөхцөлтэй харьцуулан утгыг тодорхойлно” (2025), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2418
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх