Шүүх нотлох баримтын хангалттай байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэнэ
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: Дугаар 2024/ХШТ/104
Шүүхийн шийдвэрийн огноо: 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр
Шүүхийн шийдвэрийн төлөв: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгосон.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ:
Шүүгдэгч нь таарамжгүй харьцааны улмаас А-г хэвлийн тус газарт нь нэг удаа өшиглөж биед нь элэг, цөсний хүүдий гэмтээсэн хэвлийн битүү гэмтэл, элэгний гялтан, цөсний орчмын цусан хураа, хэвлийн хөндийд шингэн хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР:
1. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт2 зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.
2. Давж заалдах шатны шүүх мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хөдөлбөргүй тогтоож чадаагүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.
3. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч прокурор хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “Давж заалдах шатны шүүхээс хохирогчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болж чадахгүй, эргэлзээ бүхий байна гэснийг зөвшөөрөх үндэслэлгүй байна. Шүүгдэгч нь хохирогчтой маргалдаж түүний хэвлий рүү нэг удаа өшиглөж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг төгссөнөөс хойших үйл хөдөлгөөний талаарх хохирогчийн зөрүүтэй байдлаар хэлсэн үгийг шүүх хэргийг хэрэгсэхгүй болгоход ач холбогдолтой гэж үнэлж шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй” гэжээ.
4. Хяналтын шатны шүүхээс хэргийг хянаад шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурор нь шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах арга хэмжээг бүрэн хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэжээ. (31).3
5. Анхан шатны шүүхээс “хэрэг гарсан орон байранд үзлэг хийх, гэрч хохирогч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан. (33).
6. Прокуророос шүүгчийн захирамжид тусгагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагааг огт биелүүлэхгүйгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсний дагуу хоёр шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д заасан4 журмыг зөрчсөн байна. (35).
7. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэнэ. (36).
8. Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар бөгөөд шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь түүнийг шүүхээр бодитой, үнэн зөв хянан шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг. (37).
9. Шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц хохирогч, гэрч нарын мэдүүлгийг бүрэн бодитойгоор харьцуулан үзэлгүй орхигдуулсан, зөвхөн хэргийн төгсгөл, үр дагаварт тулгуурласан байдлаар хэргийн үйл баримтыг эргэлзээтэй тогтоосон прокурорын шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасан журмын дагуу зөвтгүүлэх байтал хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг гүйцэд тогтоолгүйгээр хянан шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэжээ.
---o0o---
1 Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу.
2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг. “1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”.
3 “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.
4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх “1.Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
4 days ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 week ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Шүүхийн академи
2025-06-10 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2025-06-10 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Шүүхийн академи
2025-06-09 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2025-06-09 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !