Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2024-11-15 Judilogy

    Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан:
    ● Ээжийгээ Хавдар судлалын эмнэлэгт нарийн шинжилгээ өгч хэвтэн эмчлүүлэхээр урьд ажилласан илүү цагаа 2023.04.11/12-ны өдрийн хооронд биеэр эдлэх тухай  хүсэлтийг мэйлээр гаргаж, байгууллагын зүгээс хүсэлтийг хүлээн авч, чөлөө олгосон тул ажил тасалсан гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй, компанийн нэр хүнд, эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, ямар нэг үйлдэл гаргаагүй.

    Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбараар маргасан:
    ● Т хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, албан тушаалын үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас байгууллагад хохирол учруулсан, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан, эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллаагүй, хуурамч баримт бичиг бүрдүүлж, чөлөө, тэтгэмж авсан, эмнэлгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хууль бусаар ашиг хонжоо олсон, бусдад дарамт шахалт үзүүлсэн, хууль тогтоомжид нийцэхгүй шийдвэр гаргасан, компанийн нэр хүнд, нийтийн эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, компанийн инженер техникийн ажилтнууд онцгой нөхцөлд буюу үйлдвэрийн үйл ажиллагаа шууд доголдох, зогсохуйц нөхцөл байдал үүссэн үед удирдлагаас өгсөн зүй ёсны шаардлага, үүрэг даалгаврыг биелүүлээгүй, биелүүлэхээс татгалзсан, ажлын байраа орхисон.

    ХтХ-ийн 154.2.1-д зааснаар нэхэмжлэгч Т нь хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр “Ц” ХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан боловч хуульд заасан хугацааны дотор маргааныг шийдвэрлээгүй тул шүүхэд ханджээ.

    Хэргийн баримтаас үзэхэд “Ц” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.04.**-ний өдрийн Б/*** дугаар тушаалаар хөдөлмөрийн дотоод журам, ажилтны ёс зүйн дүрэм, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан  ноцтой зөрчил гаргаж, ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

    Нэхэмжлэгч Т  нь хувийн чөлөө олгохыг хүссэн хүсэлтийг 2023.04.10-ны өдөр цахимаар гаргаж, байгууллагын удирдлага чөлөө олгохыг зөвшөөрсөн, түүнчлэн чөлөөний хугацаанд эмнэлэгт байсан тухай баримт хэрэгт авагджээ.

    дэлгэрэнгүй
  • 2024-08-29 Шүүхийн академи

    Нэхэмжлэгч Т нь хариуцагч “Э ” ХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн   болохыг   тогтоолгож,   урьд   эрхэлж   байсан   ажилд   эгүүлэн тогтоолгох,   ажилгүй   байсан   хугацааны   цалин   хөлстэй   тэнцэх   хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөн дэвтэрт нөхөн бичүүлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасан.  Нэхэмжлэгч  нь    “...  бэлгийн  дарамт  үзүүлсэн  сахилгын ноцтой зөрчил гаргасныг нотлоогүй байхад Ёс зүй ашиг сонирхлын хорооны дүгнэлтийг  үндэслэн  ажлаас  чөлөөлсөн  нь  хууль  бус...”  гэж,  хариуцагч  нь“... ажилтан Т нь Хөдөлмөрийн гэрээний 4.5.13-т заасан ажилтанд бэлгийн дарамт үзүүлсэн буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан нь ажилтан Г болон Т нарын камерын бичлэг,   хоорондоо харилцсан цахим захидал, гэрчүүдийн мэдүүлгээр болон Ёс зүй ашиг сонирхлын хорооны 01 тоот дүгнэлтээр тогтоогдсон..., ...хууль зөрчөөгүй, гүйцэтгэх захирлын ... тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй” гэж тус тус маргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2024-07-23 Judilogy

    Нэхэмжлэгч нь Хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу уурхайд тэсэлгээчнээр ажиллаж байсан.  
    Нэхэмжлэгчийн зүгээс 2022.01.01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар уртын ээлжийн ажиллах, амрах хоногийг 14, 14 болгосноор нэг сард ажиллавал зохих цаг 112 цаг (8цаг*14хоног) болсон бөгөөд 112-с илүү цаг ажилласан тохиолдолд нөхөн амраах эсхүл нэмэгдэл хөлс өгөх ёстой атал Хариуцагч нь өөрийн дотоод журмаараа нэг сард 168 цагаас илүү ажилласан тохиолдолд нэмэгдэл хөлс олгохоор хуулиас давсан, хуульд нийцээгүй зохицуулалт хийсэн тул нэг сард 56 цаг (168цаг – 112цаг)-т ногдох нийт 3 сарын нэмэгдэл хөлсийг гаргуулах шаардлага гаргав.
    Хариуцагч нь ердийн ажилтан нэг өдөрт 8 цаг, сард 168 цаг ажиллах тул уртын ээлжийн ажилтан нэг сард 168 цагаас илүү ажилласан тохиолдолд илүү цагийн хөлс олгоно, мөн ажилтны үргэлжлэн амрах амралтын 14 хоногт илүү цагийг нөхөн амраасан гэж үзэх тул хуульд заасан нэмэгдэл хөлс олгох урьдач нөхцөл хангагдаагүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлав.

    дэлгэрэнгүй
  • 2024-03-04 Judilogy
    Ажил олгогч нь уртын ээлжийн хуваариар ажилладаг ажилтнуудын нэг цагийн үндсэн цалинг тооцохдоо 1 жилд нийт 52 долоо хоног, 1 долоо хоногт ажиллах ажлын цагийг 40 цаг гэж тооцоод 52*40=2,080 цаг буюу жилд ажилтан ердийн 2,080 цаг ажиллах ёстой гэж тогтоосон. Уг тооцоололд Бямба, Ням гарагуудыг хасаж тооцож байгаагийн адилаар, тухайн жилийн ажлын өдөр таарч буй нийтээр амрах баярын өдрүүдийг хасаж тооцох нь зүйтэй. Талуудын хооронд байгуулсан хамтын гэрээ болон ажил олгогчийн баталсан дотоод журмын дагуу нийтээр амрах баярын өдөр ажилласан цаг нь илүү цагт тооцогдож, ажилтанд түүний үндсэн цалингаас тооцож цагийн хөлсийг 2 дахин нэмэгдүүлж олгохоор заасан. 
    дэлгэрэнгүй
  • 2024-02-15 Judilogy
    Талууд харилцан тохиролцсоноор ажилтан буюу нэхэмжлэгчийн 1 сарын үндсэн цалин нь 5,233,322.55 төгрөг байна. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн үйлчлэлийн үед 28/14 горимоор ажиллаж байгаад, 2022.01.01-ний өдрөөс Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан 14/14 хоногийн уртын ээлжээр ажиллаж эхэлсэн. 
    дэлгэрэнгүй
  • 2024-01-18 Judilogy
    “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021.07.06-ны өдрийн 25 дугаар тогтоолоор тус компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн баталж, үүнд нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Хангамж худалдан авалтын хэлтэс” нь “Хангамж, худалдан авалт, дэд бүтцийн газар” болж, мэргэжилтний орон тоог 3 байсныг 2 болгож цөөрүүлсэн, үүний дагуу гүйцэтгэх захирал 2021.08.09-ний өдрийн 1 тоот тушаалаар нэхэмжлэгч Ц-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. Улмаар нэхэмжлэгч ээлжийн амралттай байсан тул түүнд тус тушаалын талаар албаны даргаар дамжуулан мэдэгдэхэд “хот орох боломжгүй байгаа тул миний өмнөөс гарын үсэг зураад авчих” гэж хариу өгснөөс гадна 2021.08.11-ний өдөр 2 сарын тэтгэмж олгохыг хүссэн өргөдлийг ажил олгогчид гаргаж байжээ. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдээгүй гэх үндэслэлээр маргаж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. 
    дэлгэрэнгүй
  • 2024-01-05 Judilogy
    Ажил олгогч (“хариуцагч”) нь ажилтан (“нэхэмжлэгч”)-ы иргэний үнэмлэх дээрх төрсөн огноог үндэслэж “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3 дахь хэсэгт заасны дагуу ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тус шийдвэр гарснаас хойш ажилтан нь шүүхэд нас тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, ажилтны төрсөн өдрийг тогтоож шийдвэрлэсэн ба үүний дагуу ажилтан нь 60 нас хүрээгүй болохыг тогтоосон. Ийнхүү ажилтан нь хөдөлмөрийг гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин хариуцагч нь дээрх шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгчийг иргэний үнэмлэхийг үндэслэн Хөдөлмөрийн хуулийн 40.1.3-т заасныг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул тушаалыг хууль бус гэх үндэслэл болохгүй хэмээн маргадаг. 
    дэлгэрэнгүй
  • 2023-11-24 Judilogy
    Нэхэмжлэгч А нь сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байгаад, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн буюу 60 нас хүрсэн тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг тус сумын Засаг дарга гаргажээ. Нэхэмжлэгч А шүүхэд хандаж, уг шийдвэрийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс А нь 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзлыг хангасан тул холбогдох хууль тогтоомжийг үндэслэн түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба уг чөлөөлсөн акт нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн маргасан. 
    дэлгэрэнгүй
  • 2023-08-01 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Иргэн М нь шүүхэд хандаж, өөрийн ажиллаж байсан компанид холбогдуулан, “… урьд эрхэлж байсан албан тушаал болох Дотоод хяналтын ахлах ажилтны ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, өөр ажилд шилжүүлэн томилсны улмаас үүссэн цалингийн зөрүү 1,850,202 төгрөгийг гаргуулах, энэ зөрүүгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нэрийн дансанд цалингийн зөрүүгээр нөхөн төлөлт хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэл гаргасан, хариуцагч компани нь “… компанийн ТУЗ-өөс шинэ бүтэц баталсан, зарим ажилтнуудыг өөр ажилд сэлгэн ажиллуулах асуудал яригдсан, мөн нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсч болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өөр ажилд томилсон… тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-07-31 Улсын дээд шүүх
    Иргэн А өндөр насны тэтгэмж тогтоолгож байгаатай холбогдуулан олгох тэтгэмжид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 68,084,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Тэрбээр нэхэмжлэлийн үндэслэлдээ “...ажил олгогч ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д заасан “...дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасантай зөрчилдөж байна. Иймд 20 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 68,084,000 төгрөгийн тэтгэмжийг гаргуулж өгнө үү...” гэсэн байна. Хариуцагч хариу тайлбартаа “...Хөдөлмөрийн тухай хуульд дээрх үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хэмжээний тэтгэмжийг олгохоор тусгасан хэдий ч нэг сарын тэтгэмж үү, эсхүл түүнээс дээш хугацаа гэдэгт ямар хугацаа хамаарах талаар нарийвчлан зохицуулаагүй, харин дээрх зохицуулалтыг  үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх зохицуулалтыг Хамтын гэрээгээр зохицуулсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 8 дугаар бүлэг нь тэтгэвэр тогтоолгож буй ажилтанд олгох тэтгэмжийн хэмжээг зохицуулсан. Нэхэмжлэгч нь үйлдвэрийн газарт 31 жил 3 сар ажилласан, Хамтын гэрээний 8.11.5-д зааснаар 30 буюу түүнээс дээш жил ажилласан ажилтанд 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор зохицуулсан тул нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж маргажээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-06-01 Улсын дээд шүүх
    Иргэн Ж нь төрийн албанд нийт 30 гаруй жил ажилласан, 2019 онд төрийн албанаас түр чөлөөлөгдөөд, 2021 онд эргэн орж, 2 жил орчим ажиллаад тэтгэвэрт гарах насанд хүрсэн тул Төрийн албаны тухай хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авах хүсэлтээ холбогдох захиргааны байгууллагад гаргажээ. Гэвч захиргаанаас “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2-т “... энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ.” гэж заасан байна, уг шалгуурыг хангахгүй байгаа тул тусламж олгох боломжгүй” гэсэн хариу өгсөн байна.
    дэлгэрэнгүй
  • 2023-05-04 Шүүхийн академи
    Нэхэмжлэгч байгууллагын ажилтан нь Төв аймгийн Борнуур суманд томилолтоор ажиллаад буцах замдаа согтууруулах ундаа хэрэглэж, машин жолоодсоны улмаас зам тээврийн осолд оржээ. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус ажилтан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин  жолоодож  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас түүнтэй хамт явсан 2 зорчигчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзэн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага ногдуулсан байна.
    дэлгэрэнгүй
  • 2023-03-24 Улсын дээд шүүх
    Нэхэмжлэгч В нь орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан хариуцагч “Э” ХХК-ийн захирлын тушаалыг үндэслэлгүй гэж үзэж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  Давж заалдах шатны шүүх  “орон тоо цөөрсөн болох нь тогтоогдсон боловч ажил олгогч нь  Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 30 хоногийн өмнө мэдэгдэх үүргээ зөрчсөн”  гэж дүгнэн, нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц адил чанарын ажил албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-03-23 Улсын дээд шүүх
    Нэхэмжлэгч Ц хариуцагч “ДСЦТС” ХК-д холбогдуулан  “ажил олгогч орон тоо хасагдсан шалтгаанаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо тэтгэмжийг эрчим хүчний салбарын хамтын хэлэлцээрт заасан 24 сарын хугацаанд авсан дундаж цалингаар бус байгууллагын хамтын гэрээнд заасан 12 сарын үндсэн цалингаар тооцож олгосныг зөвшөөрөхгүй” гэж марган, тэтгэмжийн зөрүүд 33,618,332.5 төгрөг нэхэмжилсэн.
    дэлгэрэнгүй
  • 2022-11-25 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    “Б” ХХК-ийн захирал нь ажилтан Д-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан, Д уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандан “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
    Хариуцагч “Б” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөнө” гэж хуульд зааснаар ажилтан Д-д ажлаас чөлөөлөхийг мэдэгдэж, талууд харилцан тохирсон тул  хууль зөрчөөгүй” гэж маргасан.
    дэлгэрэнгүй