Шүүхийн шийдвэрийн хураангуй
Гаргасан газар:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
10 шийдвэрийн хураангуй байна.
-
2023-08-17 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхБаянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны авто машины зогсоолын хажууд байрлуулсан хогийн цэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны 18 цаг 20 минутын орчимд гал гарч, иргэн А-гийн эзэмшил, өмчлөлийн 00-00 УБ... улсын дугаартай автомашин шатсан байна. Иргэн А нь гал гаргасан гэх Б-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, шатсан автомашины төлбөрт 31,800,000 төгрөг нэхэмжилжээ.дэлгэрэнгүй
-
2023-03-29 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхНэхэмжлэгч А, Б нар хариуцагч О ХХК-д холбогдуулан зуучлалын хөлснөөс илүү авсан 169,881,837 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч тал “нэмэгдсэн өртгийн албан татварт төлнө, компани өрөнд орох нөхцөл үүссэн” гэх үндэслэл зааж нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргасан.дэлгэрэнгүй
-
2023-01-27 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхН ХХК нь ТӨХ, Буянт-Ухаа олон улсын нисэх буудалтай 2008 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө буюу кофе шопын /Coffee Shop/ зориулалттай талбайг түрээслэн одоог хүртэл тасралтгүй 13 жил ажиллуулдаг. Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг Эрдэнэ-Уул Тахилт толгойд шинэ нисэх буудлын үйл ажиллагаа шилжихтэй холбоотойгоор манай байгууллагад /Coffee Shop/ кофе шопын зориулалттай талбайг шинэ Олон улсын нисэх онгоцны буудалд үргэлжлүүлэн түрээслэх боломжгүй гэж Олон улсын нисэх онгоцны буудалд талбай түрээслэх гэрээ-г шинэ ОУ-ын нисэх онгоцны буудал ашиглалтанд орох хүртэл хугацаагаар түрээсийн гэрээг байгуулсан.дэлгэрэнгүй
-
2023-01-27 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхА нь нэгэн дүүргийн Газрын албанд холбогдуулан албадан чөлөөлсөн газрын эзэмших эрхийг олон жилийн өмнө хүнээс худалдаж авсан, хэдийгээр миний бие тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээгүй автогаражийн зориулалтаар ашиглаж байсан боловч дүүргийн Газрын албатай газар ашиглах тухай гэрээ байгуулж, холбогдох төлбөрийг жил бүр төлж байхад төрийн захиргааны байгууллагаас гэнэт газар чөлөөлөх шийдвэр гарч, миний автогаражийг буулгасан тул нөхөн төлбөрт 10,000,000.00 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.дэлгэрэнгүй
-
2023-01-26 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Гэрэлээс иргэн Тулгад холбогдуулан “хүүхдийн тэтгэлэг” гаргуулах нэхэмжлэл гаргасныг Тулга эс зөвшөөрч, “охин Энэрэлийн одоо байгаа асрамжийг өөрчлүүлэх”-ээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ. Хэрэгт авагдсан баримтаар, иргэн Гэрэл, Тулга нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч байх хугацаанд 2014 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр охин Энэрэл төрсөн бөгөөд тэд зан харилцааны таарамжгүй харилцааны улмаас 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа, охин Энэрэл нь эхийн асрамжид амьдарч байгаа нөхцөл тогтоогджээ.дэлгэрэнгүй
-
2022-12-12 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Сод нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор, 1987-1992 онуудад Улаанбаатар хотын нэгэн рестораны нарийн боовны цехэд шарагчаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Иргэн Содыг тухайн ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал болон бусад баримт архивт хадгалагдан үлдээгүй тул тэрээр өөрийн ажиллаж байсан байдлаа хамт ажиллаж байсан 2 хүнээр гэрчлүүлэхээс өөрөөр нотлох боломжгүй талаар шүүхэд тайлбарласан байна.дэлгэрэнгүй
-
2022-11-23 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхНийгмийн даатгалын байгууллагаас “… нийгмийн даатгалын санд учирсан хохирол 8,820,900 төгрөгийг Архивын байгууллагаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “… архивын байгууллагын албан тушаалтан архивын лавлагааг хуурамчаар үйлдсэний улмаас нийгмийн даатгалын санд хохирол учирсан тул хохирлыг архивын байгууллагаас нэхэмжилнэ” гэжээ. Архивын байгууллага нь “… хуурамч баримт бүрдүүлэн тэтгэврийн мөнгийг хувьдаа ашигласан иргэн Ганаа уг төлбөрийг хариуцан төлөх ёстой, тухайн архивын лавлагааг гаргасан албан тушаалтан нь одоо манай байгууллагад ажиллахгүй байгаа, … нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоохдоо баримтыг дутуу шалгасан тул хохирол төлбөрийг манайх хариуцах үндэслэлгүй” гэх зэргээр маргажээ.дэлгэрэнгүй
-
2022-11-23 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Болдоос “… автомашинд мөргүүлж, биед гэмтэл учирсан эрүүл мэндийн үйлчилгээ, оношлогоонд гарсан зардал, хохирол … төгрөгийг жолооч Батаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхэд ханджээ.дэлгэрэнгүй
-
2022-10-09 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Моломын өмчлөлийн байр нь “Т” СӨХ-нд харьяалагддаг, тэрээр 25 сарын хугацааны СӨХ-ны төлбөрийг төлөөгүй байна. “Т” СӨХ нь шүүхэд хандаж, сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, ашиглалттай холбогдох зардалд 800,000 төгрөгийг сууц өмчлөгч Моломоос гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч Молом нь нэхэмжилсэн төлбөрийг төлөхгүй гэж маргахгүй ба харин “Т” СӨХ-ны үйл ажиллагаанаас болж хохирол амссан тул түүний нэхэмжилсэн төлбөрөөс хасуулах хүсэлтэй гэх агуулгатай тайлбар гаргажээ.дэлгэрэнгүй
-
2022-08-04 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхБ, Х нар нь хамтран амьдарч байх хугацаандаа Х-гийн нэр дээр зээлийн гэрээг байгуулан, лизингээр машин худалдан авч, зээлээ хамтран төлж байсан боловч тэд салжээ. Салсны дараа Б машинаа унаж, зээлийн төлбөрөө төлж байтал Х машиныг нь нууцаар ачуулан авч яваад, зээлийн төлбөрийн үлдэгдэл 8,535,064 төгрөг төлж, машины гэрчилгээг өөрийнхөө нэр дээр авчээ. Б шүүхэд хандаж, Х-оос машины зээлийн төлбөрт төлсөн 10,880,452 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэхэд, Х 2 жил машиныг унаж хэрэглэсэн тул зээлийн хүү, элэгдэл хорогдлыг төлөх ёстой гэж маргажээ.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !