Хүүхдийг асран хамгаалах үүргийг хэрэгжүүлэх журмыг шүүх тогтоов
Туршилтаар
Шийдвэрийн огноо, дугаар: 2022.07.27 101ШШ2022/03343
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2022.12.15. Шийдвэр-хураангуй-10
Иргэн Гэрэлээс иргэн Тулгад холбогдуулан “хүүхдийн тэтгэлэг” гаргуулах нэхэмжлэл гаргасныг Тулга эс зөвшөөрч, “охин Энэрэлийн одоо байгаа асрамжийг өөрчлүүлэх”-ээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар, иргэн Гэрэл, Тулга нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч байх хугацаанд 2014 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр охин Энэрэл төрсөн бөгөөд тэд зан харилцааны таарамжгүй харилцааны улмаас 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа, охин Энэрэл нь эхийн асрамжид амьдарч байгаа нөхцөл тогтоогджээ.
Шүүх маргааныг хэлэлцээд, охин Энэрэлийн эхийн асрамжид байгаа нөхцөлийг өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж, Тулгын гаргасан сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, охин Энэрэлийг 18 нас хүртэл нь сар бүр хуульд зааснаар тэжээн тэтгэхийг иргэн Тулгад даалгасан байна.
Иргэн Гэрэл, Тулга нар охин Энэрэлийн асрамжийг шийдвэрлүүлэхдээ хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах болон хуулиар хүлээсэн бусад үүргээ хэрхэн хэрэгжүүлэх талаар харилцан тохиролцоогүй учир Гэр бүлийн тухай хуульд зааснаар шүүх эцэг Тулгын хувьд дараах байдлаар охин Энэрэлийг асран хамгаалах үүргийг хэрэгжүүлэх журмыг тогтоов.
Сар бүр даваагаас бямба гараг хүртэл нэг удаа, сар бүр бямбаас ням гарагт хоёр удаа охин Энэрэлийг иргэн Тулга асрамждаа авч түүний сурч боловсрох, амралт чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх, эрүүл мэндэд анхаарч, амарч сувилуулах буюу эрүүл чийрэг өсгөн бойжуулах үүргийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Гэр бүлийн холбогдолтой маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулахгүй байх журамтай тул энэ шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх боломжгүй болно.
Хураангуй бичсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !