-
2025-06-12 Улсын дээд шүүх
Иргэн М нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутгаас 58 ширхэг хуш, 40 ширхэг нарсны зулзаган ургацыг худалдан борлуулах зорилгоор зөвшөөрөлгүйгээр үндэстэй нь ухаж гарган гялгар цаасаар баглаж, Улаанбаатар хот руу тээвэрлэн явсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ.
дэлгэрэнгүй -
2025-06-10 Шүүхийн академи
Шүүгдэгч нь таарамжгүй харьцааны улмаас А-г хэвлийн тус газарт нь нэг удаа өшиглөж биед нь элэг, цөсний хүүдий гэмтээсэн хэвлийн битүү гэмтэл, элэгний гялтан, цөсний орчмын цусан хураа, хэвлийн хөндийд шингэн хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2025-05-19 Judilogy
Шүүгдэгч О нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн орчим Х аймгийн Ж сумын нутаг дэвсгэрт байх 4 замын уулзварт гарсан зам тээврийн ослын улмаас үүссэн маргааны явцад хохирогч Б-гийн эрүүл мэндэд хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
дэлгэрэнгүй
Шүүгдэгч Л нь мөн тус ослын улмаас тус нутаг дэвсгэрт Цагдаагийн хэлтсийн гадна хохирогч О (өмнөх үйлдлийн шүүгдэгч)-тэй маргалдахдаа гэдэс рүү нь өшиглөж умайн булчингийн чангарал, зулбахыг завдалт, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон. -
2025-05-19 Judilogy
Шүүгдэгч нь согтуурсан үедээ амь хохирогчтой маргалдан, өөрөөсөө холдуулах зорилгоор “түлхэх” үйлдэл хийх үед хохирогч сандлын түшлэг дээр унаж, түшлэгийн босоо төмөрт зоогдож нас барсан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүх хуралдаанд “Бусдыг санаатай алах гэм буруутай үйлдэл нь энэ хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй, эргэлзээтэй” тул “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү гэсэн хүсэлт гаргажээ.
дэлгэрэнгүй -
2025-05-12 Шүүхийн академи
Шүүгдэгч Э нь Монгол Улсын өнчин эмийн бүртгэлд бүртгэгдсэн Авастин (Bevacizumab) тариаг Энэтхэг Улсаас худалдан авч, гар тээшиндээ хадгалан Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн яамны зохих зөвшөөрөлгүйгээр 2017 оны 01 болон 04 дүгээр саруудад Монгол Улсын хилээр нэвтрүүлж импортолсон. Уг тариаг шүүгдэгч өөрийн 100%-ийн хувьцааг нь эзэмшдэг А ХХК-ийн нэрийн өмнөөс 2017 оны 09 болон 10 дугаар саруудад эмнэлгүүдэд худалдан түгээсэн гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2025-04-24 Улсын дээд шүүх
Иргэн А нь нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин огцом тоормослосны улмаас тус автобусны зорчигч Ц унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан байна. Анхан шатны шүүх А-г Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, ял шийтгэсэн. Мөн иргэний хариуцагч нийтийн тээврийн компаниас хохирогчийн эмчилгээний зардал болон хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт нийт 12,409,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц-д олгуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
дэлгэрэнгүй -
2025-04-21 Judilogy
Шүүгдэгч Б “Эм барих” мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй атлаа 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Фэйсбүүк нийтийн цахим сүлжээгээр дамжуулан хохирогч Н-тай холбогдож, түүнд үр хөндөлт хийх ажилбарт хэрэглэдэг 6 ширхэг “мизо***” эмийг 600,000 төгрөгөөр худалдан борлуулж, уг эмийг хэрхэн хэрэглэж үр хөндөлт хийх талаар заавар зөвлөгөө өгч, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө хохирогч Н уг эмийг хэрэглэн үр хөндөлт хийх үйл явцыг гар утас болон фэйсбүүк мессенжерийн цахим сүлжээгээр дамжуулан хянаж, удирдан явуулах үед 24-25 долоо хоногтой буюу 6 сартай жирэмсэн Н умайн хөндийгөөс цус алдаж нас баржээ.
Шүүгдэгч нь үр хөндөх явцад аль эмийг хэзээ, хэрхэн хэрэглэх, дүлэх явцад амьсгалаа зөв авах, гэр дотроо алхах, халуун юм уух, доош харж хэвтэх талаар зөвлөгөө өгч, хохирогчийн биед илэрч буй мэдрэмж, зовуурь, мөн ургаас тусдаа эхэс гарсан эсэх талаар асуумж авч, доош гарсан зүйлийн зургийг дарж явуулахаас гадна бичсэн чатаа устгах, цус ихээр алдах үед нь дутуу төрсөн гээд эмч дуудахыг сануулсан агуулга бүхий мессеж явуулсан байна.
дэлгэрэнгүй -
2025-03-31 Judilogy
Шүүгдэгч Д, М нар нь 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас зодолдож, улмаар зодооныг салгахаар ирсэн иргэн А -ын зүүн гуянд шүүгдэгч М нь хутгалж хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Д нь шүүгдэгч М-д олон тооны зулгаралт, цус хуралт бүхий мөн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад тус хэргийн мөрдөгч нь хохирогч А, М нарын сэтгэцэд учирсан хохирлыг өөрөө үнэлж, хэмжээг хөдөлмөрийн хөлсийг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 5,280,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд шүүгдэгч Д-н өмгөөлөгч хяналтын шатны гомдол гаргажээ.
дэлгэрэнгүй -
2025-03-22 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
П.Батчулуун нь “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэгт холбогдсон. Баянгол дүүргийн прокурорын газраас: П.Батчулууныг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхдаа замд зам тээврийн осолд орж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирж хагалгаанд орж, тархины үхэлтэй болохыг тодорхойлсон А-н ар гэрийн хүмүүсээс зөвшөөрөл авалгүйгээр /зөвшөөрсөн эрхтнээс өөр/ эд, эрхтнийг нь авсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
дэлгэрэнгүй -
2025-02-17 Шүүхийн академи
Нэхэмжлэгч нь 2006 онд гарааш худалдан авчээ. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны шийдвэрээр “нэхэмжлэгчийн эзэмшлийн 13 м.кв талбай бүхий гараашны газарт газар эзэмших захирамж гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгах тухай” шаардлагыг хангасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны магадлалаар хэвээр үлдээж, хуулийн хүчин төгөлдөр болжээ. Шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2012 онд Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчид дээр дурдсан 13 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэх эрхийг олгож, улсын бүртгэлийн байгууллага гараашийг 2012 онд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгожээ. Газар эзэмших эрхийн хугацаа 2017 онд дуусгавар болох үед Нийслэлийн Засаг дарга холбогдох захирамжаар нэхэмжлэгчийн дээрх газрын эзэмших эрхийг 15 жил байхаар сунган, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэж, газар эзэмших эрхийн гэрчилгээг дахин олгосон байна.
Гэвч Нийслэлийн Засаг дарга 2022 оны захирамжаараа “нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх” байршлуудыг хавсралтаар баталсан ба уг захирамжид нэхэмжлэгчийн гараашны газар багтжээ.Иймд нэхэмжлэгчээс “... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, хууль ёсны зөвшөөрлийн дагуу эзэмшиж байсан, газрын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй, эрх бүхий байгууллагаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй гараашны газрыг үндэслэлгүйгээр үгүйсгэж, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн” гэж, хариуцагчаас “ ... иргэний газар эзэмших эрх дуусгавар болоход иргэн уг газрыг чөлөөлөх үүрэгтэй, маргаан бүхий захирамж үндэслэл бүхий захиргааны акт болно” хэмээн тус тус маргажээ.
дэлгэрэнгүй -
2025-02-14 Шүүхийн академи
Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж эсрэг урсгалд хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж улмаар өөрийн жолоодож байсан тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан 4 настай төрсөн охиныхоо эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2025-02-13 Шүүхийн академи
Шүүгдэгч Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон “Хужиртын даваа”-г уруудаж яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн А, Г нарын амь насыг хохироосон мөн Д-гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2025-02-12 Шүүхийн академи
Шүүгдэгч нь худалдааны төв дотор хохирогчийн гээгдүүлсэн ... банкны цахим картыг олж, тус картыг АТМ-д уншуулан өөрийн данс руу 2,300,000 төгрөгийг шилжүүлэн авсан хэрэгт холбогджээ.
дэлгэрэнгүй -
2025-02-11 Шүүхийн академи
Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг халуун усны газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч хохирогчийг түлхэн унагаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хууль (2015)-ийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
дэлгэрэнгүй -
2025-01-27 Judilogy
(1) Шүүгдэгч Б нь С аймгийн З сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр А-т “хадлан бэлтгэх гэрээ байгуулж өгөх асуудлыг зохицуулах” хүсэлтийн дагуу Х сумын нутаг дэвсгэрээс хадлан хадуулах зөвшөөрөл авч өгнө гэж 500,000 төгрөг авсан,
(2) Шүүгдэгч З нь С аймгийн Х сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгээр сард тус сумын нутаг дэвсгэрт гэрээгүйгээр өвс хадаж хадлан бэлтгэсэн гэх шалтгаанаар иргэн А болон түүнтэй хамтран хадлан бэлтгэсэн хүмүүсийн өвснөөс 1 машин буюу 500 ширхэг боодлын 3,000,000 төгрөгийн үнэ бүхий өвсийг газрын төлбөрт барьцаалж, хураан авч улмаар худалдан борлуулж, мөнгийг өөрт авсаны улмаас шүүгдэгч нар хахууль авах болон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус холбогджээ.
дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
1 hour ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !