-
2025-06-27 Улсын дээд шүүх
Нэхэмжлэгч “Эйкүсора” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумд нийт 2250 га талбай бүхий уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Тус сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/138 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн дээрх тусгай зөвшөөрөл бүхий “уурхайн талбайн” хэмжээгээр газрыг эзэмшүүлж шийдвэрлэжээ. Улмаар Дорноговь аймгийн Татварын газраас газрын төлбөрийг “уурхайн талбайн” хэмжээгээр ногдуулж, маргаан бүхий 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/147 дугаар “Өр хураах үйл ажиллагаа явуулах тухай” шийдвэрийг нэхэмжлэгчид хүргүүлсэн. Нэхэмжлэгч газрын маргаантай улмаас газрыг ашиглаагүй гэх үндэслэлээр газрын төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэж маргасан.
дэлгэрэнгүй -
2025-06-25 Улсын дээд шүүх
Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хөрөнгийн үнэлгээ нь хуулийн шаардлагыг зөрчсөн, үнэлгээ хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан байхад дуудлага худалдаа явуулсан нь хууль зөрчсөнд тооцогдоно. Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан...” гэж тайлбарласан.
дэлгэрэнгүй
Хариуцагч НШШГГ: “...Төлбөр төлөгч, авагч нар үнэлгээг харилцан тохиролцон тогтоож чадаагүй учраас хуульд зааснаар шинжээч томилж, үнэлгээг талуудад мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан тул хугацаа хэтрүүлж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, ...дуудлага худалдаа хуулийн дагуу явагдсан учраас нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж маргажээ. -
2025-06-19 Улсын дээд шүүх
Нэхэмжлэгч Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг Э жолоодон хот хоорондын замд явж байхад засмал зам дээр тэмээ гэнэт гарч ирснээр автомашиныг зогсоож амжилгүй тэмээг мөргөж, тээврийн хэрэгсэлд хохирол учирсан. Тэмээний өмчлөгч буюу хариуцагч Х-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид зааснаар торгох шийтгэл оногдуулж, шийдвэр хүчин төгөлдөр болсон тул тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохиролд 33,143,400 төгрөгийг Х-с гаргуулна...” гэж тайлбарласан.
дэлгэрэнгүй
Хариуцагч Х: “...тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасныг зөрчиж зам тээврийн осол гарган манай хээлтэй ингэн тэмээг дайрч хохирол учруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Монголчууд бид хэдэн зуун жилээр бэлчээрийн мал аж ахуй эрхэлж, аж амьдралаа залгуулж ирсэн уламжлалтай...” гэж маргажээ. -
2025-06-18 Улсын дээд шүүх
Нэхэмжлэгч А, Б нар “М” ХК-д холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “...Даатгалын гэрээний 2.11-д заасны дагуу зам тээврийн осол даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас гарсан тул учирсан хохирлын 80%-аар тооцож, нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй...” гэж тайлбарласан.
Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...нэхэмжлэгч нь өөрийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа араас нь шүргэсэн Toyota Sai маркийн тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гарсан байхад зогсож, дуудлага мэдээлэл өгөлгүй урсгал сөрж хөөн, эргэх үйлдэл хийхдээ бетонон хаалга мөргөж, өөртөө хохирол учруулан даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн тул Даатгалын тухай хууль, талуудын хооронд байгуулсан Даатгалын гэрээний дагуу нэхэмжлэгчид нөхөн төлбөр олгох үндэслэлгүй...” гэж маргажээ.
дэлгэрэнгүй -
2025-06-12 Улсын дээд шүүх
Иргэн М нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутгаас 58 ширхэг хуш, 40 ширхэг нарсны зулзаган ургацыг худалдан борлуулах зорилгоор зөвшөөрөлгүйгээр үндэстэй нь ухаж гарган гялгар цаасаар баглаж, Улаанбаатар хот руу тээвэрлэн явсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ.
дэлгэрэнгүй -
2025-05-14 Улсын дээд шүүх
Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны А/121 дүгээр захирамжаар “усны онцгой хамгаалалттай бүс, үерийн далангийн хамгаалалтын бүс, цахилгаан шугам, Сэлбэ, дунд голын байгалийн нөөц газартай давхацсан” гэсэн үндэслэлээр А-гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Иргэн А-гаас “2013 онд хуулийн дагуу газрыг шилжүүлж авсан, захиргаа газар олгохдоо хууль зөрчиж олгосон бол 5 жилийн дотор хүчингүй болгох эрхтэй, энэ хугацаа өнгөрсөн” гэж маргасан.
дэлгэрэнгүй -
2025-05-10 Улсын дээд шүүх
Нэхэмжлэгч Б-ээс Онцгой байдлын ерөнхий газарт холбогдуулан “30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, мөнгөн урамшуулал олгохыг даалгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
дэлгэрэнгүй -
2025-04-24 Улсын дээд шүүх
Иргэн А нь нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин огцом тоормослосны улмаас тус автобусны зорчигч Ц унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан байна. Анхан шатны шүүх А-г Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, ял шийтгэсэн. Мөн иргэний хариуцагч нийтийн тээврийн компаниас хохирогчийн эмчилгээний зардал болон хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт нийт 12,409,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц-д олгуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
дэлгэрэнгүй -
2025-01-20 Улсын дээд шүүх
Иргэн П.Х нь “иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр иргэний үнэмлэх дахин авах хүсэлт гаргасан байх бөгөөд улсын бүртгэлийн байгууллагаас “Иргэний үнэмлэхийн дүрмийн 2.7.1-д заасан улсын бүртгэлийн тогтоосон журам зөрчсөн” гэж үзэн, зөрчлийн хэрэг үүсгэж, 30000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Улмаар энэхүү зөрчлийн хэргийг хянасан прокуророос “зөрчлийн хэрэг биш” гэсэн үндэслэлээр уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.
дэлгэрэнгүй -
2025-01-09 Улсын дээд шүүх
Хариуцагч Засаг дарга нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу дуудлага худалдаа зохион байгуулж гуравдагч этгээдэд газрыг эзэмшүүлэхдээ дуудлага худалдааны зарыг өөрийн Тамгын газрын Фэйсбүүк хаяг болон мэдээллийн самбарт байршуулсан байна. Улмаар тухайн дуудлага худалдаанд оролцож чадаагүй нэхэмжлэгчийн зүгээс Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 7.1.3-т заасан газрын биржийн цахим системээр дуудлага худалдааны зарыг мэдээлээгүй, дуудлага худалдааны зарыг зохих журмын дагуу мэдээлэхгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулсан, Фэйсбүүк хаягт байршуулсан гэх дуудлага худалдааны зар нь хожим өөрчлөгдсөн гэдэг үндэслэлээр дуудлага худалдаанд оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж маргасан.
дэлгэрэнгүй -
2024-12-15 Улсын дээд шүүх
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзлээ.
дэлгэрэнгүй
Хяналтын шатны шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа хэрэгт холбогдсон хүмүүсийг эрхэлж байсан ажил, албан тушаалын байдал, холбогдсон хэргүүдийн хоорондоо харилцан хамааралгүй байдлыг харгалзан үзэж 5 үндсэн хэсэгт хуваан хураангуйлсан байдлаар хүргэж байна. -
Зорчих эрхийг хязгаарлах бүсийг хэт өргөн хүрээнд тогтоох нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй2024-11-01 Улсын дээд шүүх
Иргэн Ц.А нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн Б.Т-ийн жолоодон явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.А-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ялыг эдлэх хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх хязгаарлалт тогтоож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Хяналтын шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Ц.А-ийн зорчих эрхийг хязгаарлах бүсийг хэт өргөн хүрээнд тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж дүгнэн, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт орууллаа.
дэлгэрэнгүй -
2024-07-17 Улсын дээд шүүх
Нэхэмжлэгч хуулийн этгээд орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг газар дээрээ нийтийн зориулалттай орон сууцны байшин захиалан бариулж, уг байшинг Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан байна.
Тухайн орон сууцны оршин суугчид Сууц өмчлөгчдийн холбоо байгуулж, орчны газрыг ашиглах хүсэлтээ гаргаагүй. Мөн нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн хугацаа 2021 онд дуусгавар болсон бөгөөд хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй байна.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчээс 2022, 2023 оны газрын төлбөрийг нэхэмжилж, “... Сууц өмчлөгчдийн холбоонд газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж гараагүй байх тул төлбөрөөс чөлөөлөгдөхгүй. Иймд холбогдох материалыг бүрдүүлэн өгч, нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын эрхийг шилжүүлнэ үү” гэсэн байна. Үүнийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч маргажээ.
дэлгэрэнгүй -
2024-05-24 Улсын дээд шүүхИргэн П.Г, А.Т нар нь байгалийн ховор ургамал болох 1236.25 кг дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч хадгалан улмаар 2019 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Истана загварын тээврийн хэрэгсэлд ачиж нийслэлээс Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэн явсныг цагдаагийн байгууллага илрүүлсэн байна.Прокуророос тэдгээрийг байгалийн ховор ургамлын жагсаалтад орсон дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлджээ.дэлгэрэнгүй
-
2024-05-22 Улсын дээд шүүхНэхэмжлэгч Б нь “Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт хууль зөрчсөн, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа зөрчигдсөн, тус байгууллагад 26 жил ажилласан намайг оюуны өмчөөр мэргэшээгүй 4 сар ажилласан хүнтэй өрсөлдүүлж ажлаас чөлөөлсөн, ... газрын дарга болж болохгүй бол улсын байцаагчаар ажиллах эрхтэй” гэх зэргээр маргажээ.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
1 hour ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !