Ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн бол экосистемд хохирол учруулсанд тооцно
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүх Эрүүгийн хэргийн танхим
Шүүхийн шийдвэрийн тойм: №48 /ЭХТ-17/ 2024.05.24
Төлөв: Хүчинтэй
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Иргэн П.Г, А.Т нар нь байгалийн ховор ургамал болох 1236.25 кг дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч хадгалан улмаар 2019 оны 04 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Истана загварын тээврийн хэрэгсэлд ачиж нийслэлээс Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэн явсныг цагдаагийн байгууллага илрүүлсэн байна.
Прокуророос тэдгээрийг байгалийн ховор ургамлын жагсаалтад орсон дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлджээ.
Анхан шатны шүүх П.Г, А.Т нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ялын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, 1236.25 кг дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийн үнэ болох 61,812,500 төгрөгийг болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 8,000,000 төгрөгийг тус тус хувь тэнцүүлэн шүүгдэгч нараас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулсан байна.
Дэрвэгэр жиргэрүү ургамлын модлог үндэс нь газрын хөрсний чийгийг барьж экосистемийн тэнцвэрийг хадгалах үүрэгтэй төдийгүй үндсээр нь түүсэн тохиолдолд дахин төлждөггүй тул тухайн орчмын хөрс сийрэгжин доройтож цөлжилт үүсгэдэг онцлогтой.
Мал аж ахуй болон хүний хүчин зүйлээс шалтгаалж дэрвэгэр жиргэрүү ургамлын тархац, нөөц багасаж, устаж болзошгүй эрсдэлд орсон тул Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад хамруулсан.
Иргэн ховор ургамлыг зөвхөн ахуйн болон судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглаж болох ба судалгаа, шинжилгээ, ахуйн зориулалтаар түүж бэлтгэсэн ургамлыг орлого олох зорилгоор бусдад борлуулахыг хориглосон байхад П.Г, А.Т нар нь дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг бусдад цааш нь худалдах зорилготойгоор худалдан авч, тээвэрлэж явсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийсэн боловч тэдгээрт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ, хязгаарлалтын бүсийг хэт өргөн буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна.
Зорчих эрхийг хязгаарлах ялын үндсэн үзэл санаа нь ял шийтгүүлсэн этгээдийг гэрт буюу байнга амьдрах газарт нь тусгаарлах хэлбэрээр хэрэгжиж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр зүй зохистой, зөв амьдралд ороход нь туслалцаа үзүүлэх, гэмт хэрэг дахин үйлдэх зан үйлээс татгалзуулах, урьдчилан сэргийлэх, хохирогч бусад хүнийг хамгаалах зорилготой тул шүүгдэгч нарын оршин суугаа газар буюу Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлахаар өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Тойм бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан /илтгэгч/
Холбоосууд:
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !