Шүүхийн шийдвэрийн хураангуй
Салбар:
Эрүүл мэнд & Спортын эрх зүй
6 шийдвэрийн хураангуй байна.
-
2024-05-14 Улсын дээд шүүхИргэн Д.Ц нь Коронавируст халдварын шинжилгээ өгөхөөр “Т” эмнэлгийн шинжилгээний түр цэгээр үйлчлүүлж байхдаа шатны гарцыг хулдаасаар битүүлсэн байдлыг анзааралгүй, “хана” гэж андууран түшсэний улмаас шатны уруу унан тархиндаа хүнд гэмтэл авч, нас баржээ. Энэ хэрэг явдал нь эмнэлгийн дарга С.Е, Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан Д.Б нарын хууль тогтоомжид заасан аюулгүй байдлыг хангах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэм буруугаас болсон хэмээн анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэж, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.дэлгэрэнгүй
-
2024-01-28 Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхД аймгийн Х сумын 100 жилийн ойн баяр наадамд нэхэмжлэгчийн нэр дээрээ уралдуулсан хар азарга аман хүзүү буюу 2 дугаар байранд уралдаж орж ирсэн байна. Сумын хурдан морины комисс нэхэмжлэгчийн хар азаргыг сэрвээний өндрөөр тэнцээгүй, 140 см-ээс илүү байсан тул цоллох, бай шагналыг олгох боломжгүй гэж үзжээ.дэлгэрэнгүй
-
2023-07-25 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхАхмад настан Ц нь “хөгшрөлтийн бүрэн бус болрын цийлт” оношоор нүдний эмнэлэгт үзүүлэн, хэвтэн “баруун, зүүн нүдний болор солиулах” мэс засалд орж эмчилгээний зардалд нийт 2 700 000 төгрөг төлж, уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нөхөн олгохыг шаарджээ.дэлгэрэнгүй
-
2023-03-18 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхИргэн “О” нь иргэн “Э”-д гоо сайхны үйлчилгээ үзүүлэхдээ “өөрийн хүсэлтээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах” зөвшөөрлийн хуудас дээр тухайн үйлчилгээнээс гарч болох хүндрэл эрсдлийг нэг бүрчлэн дурдаж, “Э”-ээс зөвшөөрөл авч гарын үсэг зуруулаагүй, хамар өндөрлөх тарилга хийх аргачлалын дагуу үйлчилгээ үзүүлээгүй, улмаар филлер тарилга хийхдээ судсыг нь дайрч хийснээс “Э”-ийн торлогийн судас нь бөглөрч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна.дэлгэрэнгүй
-
2022-11-09 Легал датаНэхэмжлэгч Д нь хариуцагч “Г” ХХК болон эмч Э нарт холбогдуулан гэм хорын хохиролд 1,143,600,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд талийгаач Х-н амь насны хохиролд 50,000,000 төгрөг, талийгаач Х-н ирээдүйд олох байсан орлого 280,952,822 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 13,600,000 төгрөг, нийт 344,552,822 төгрөгийг хариуцагч нараас хуваан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.дэлгэрэнгүй
-
2022-10-06 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхНэхэмжлэгч Ган нь хариуцагч Г.М эмнэлэгт холбогдуулан эмчилгээний илүү төлсөн зардал нэхэмжилсэн. Хариуцагч Г.М эмнэлэг нь нийтэд санал болгосон эмнэлгийн үйлчилгээний тарифийг 1 хоногийн 150.000 төгрөг, 200.000 төгрөг хэмээн бичиж, ханандаа ил харагдахуйц байдлаар байрлуулсан боловч ямар тохиолдолд 150.000 төгрөг, ямар тохиолдолд 200.000 төгрөгийн төлбөр авах талаар заагаагүй, энэ талаараа мөн шүүх хуралдаанд үндэслэл бүхий тайлбар гаргаагүй байна.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !