-
2025-06-27 Улсын дээд шүүх
Нэхэмжлэгч “Эйкүсора” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумд нийт 2250 га талбай бүхий уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Тус сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/138 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн дээрх тусгай зөвшөөрөл бүхий “уурхайн талбайн” хэмжээгээр газрыг эзэмшүүлж шийдвэрлэжээ. Улмаар Дорноговь аймгийн Татварын газраас газрын төлбөрийг “уурхайн талбайн” хэмжээгээр ногдуулж, маргаан бүхий 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 01/147 дугаар “Өр хураах үйл ажиллагаа явуулах тухай” шийдвэрийг нэхэмжлэгчид хүргүүлсэн. Нэхэмжлэгч газрын маргаантай улмаас газрыг ашиглаагүй гэх үндэслэлээр газрын төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэж маргасан.
дэлгэрэнгүй -
2025-05-14 Улсын дээд шүүх
Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны А/121 дүгээр захирамжаар “усны онцгой хамгаалалттай бүс, үерийн далангийн хамгаалалтын бүс, цахилгаан шугам, Сэлбэ, дунд голын байгалийн нөөц газартай давхацсан” гэсэн үндэслэлээр А-гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Иргэн А-гаас “2013 онд хуулийн дагуу газрыг шилжүүлж авсан, захиргаа газар олгохдоо хууль зөрчиж олгосон бол 5 жилийн дотор хүчингүй болгох эрхтэй, энэ хугацаа өнгөрсөн” гэж маргасан.
дэлгэрэнгүй -
2025-03-28 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
Нэхэмжлэгч ХГ компани аялал жуулчлалын зориулалттай газар ашиглах эрхийн гэрчилгээг нь “төлбөрөө төлөөгүй, газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” үндэслэлүүдээр хүчингүй болгосон БОАЖС-ын 2023 оны А/230 дугаар тушаалтай “төлбөрийн үлдэгдэлгүй, газраа зориулалтаар нь ашиглахаар бэлтгэж холбогдох зураг төсөл хийлгэж, АТД батлуулж, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ, археологи, угсаатны зүйн судалгаа хийлгэсэн, эдгээр нөхцөл байдлыг тайлбарлах сонсох ажиллагаа хийгээгүй” гэж маргасан.
дэлгэрэнгүй -
2025-01-09 Улсын дээд шүүх
Хариуцагч Засаг дарга нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу дуудлага худалдаа зохион байгуулж гуравдагч этгээдэд газрыг эзэмшүүлэхдээ дуудлага худалдааны зарыг өөрийн Тамгын газрын Фэйсбүүк хаяг болон мэдээллийн самбарт байршуулсан байна. Улмаар тухайн дуудлага худалдаанд оролцож чадаагүй нэхэмжлэгчийн зүгээс Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 7.1.3-т заасан газрын биржийн цахим системээр дуудлага худалдааны зарыг мэдээлээгүй, дуудлага худалдааны зарыг зохих журмын дагуу мэдээлэхгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулсан, Фэйсбүүк хаягт байршуулсан гэх дуудлага худалдааны зар нь хожим өөрчлөгдсөн гэдэг үндэслэлээр дуудлага худалдаанд оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж маргасан.
дэлгэрэнгүй -
2024-11-05 Шүүхийн академи
Нийслэлийн Засаг дарга 2016 оны 3 сарын 25-ны өдрийн захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд 5 жилийн хугацаатай орон сууц, үйлчилгээний зориулалттай газар эзэмшүүлжээ. Газар эзэмших эрхийн хугацаа 2021 оны 3 сарын 25-ны өдөр дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс үргэлжлүүлэн газар эзэмших хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй байна.
дэлгэрэнгүй
Гэтэл татварын албанаас 2022, 2023 оны газар эзэмшсэний төлбөрийг төлүүлэхээр төлбөрийн нэхэмжлэлийг хүргүүлжээ. Харин нэхэмжлэгч хуулийн этгээд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газрын төлбөрийн нэхэмжлэлийг буцаан авах тухай хүсэлт гаргасан боловч “Сууц өмчлөгчдийн холбоонд газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж гараагүй байх тул газрын төлбөрөөс чөлөөлөгдөхгүй болно” гэх хариуг өгчээ. Иймд нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс газрын эрх зүйн харилцаа дуусгавар болсон тул төлбөр төлөх хууль зүйн үндэслэлгүй хэмээн маргаж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ. -
2024-09-20 Шүүхийн академи
Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “З” ХХК-д холбогдуулан хууль ёсны тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуул хийх ажилд саад болж буй зөвшөөрөлгүй барьсан үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
дэлгэрэнгүй -
2024-08-02 Легал дата
Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн орон сууцуудаа өргөтгөж талбайн хэмжээг нэмэгдүүлэн өөрчилж, улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргахдаа нэг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгэлийн хэлтэст буцаан өгч бүртгэлийг хүчингүй болгуулахгүйгээр өөрийн нэрээр хэвээр үлдээн бүртгэл давхардуулсан зөрчил гаргасан гэж үзэж, хариуцагч албан тушаалтан бүртгүүлсэн өргөтгөлийн талбайн хэсгийг хүчингүй болгох дүгнэлт гаргасан.
Нэхэмжлэгчээс “... өөрийн өмчлөлийн байрандаа үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зорилгоор засвар хийж өргөтгөн, тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу зөвшөөрлүүдийг зохих газруудаас нь авсан ...байхад улсын бүртгэлийг хүчингүй болгож өмчлөх эрхэд халдсан” гэж, хариуцагчаас “... орон сууцуудаа өргөтгөлийн хэсэгтэйгээ нийлүүлэн нийт 239.1 м.кв талбайтайгаар бүртгүүлэхдээ 2 тоот орон сууцны 000094912 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгэлийн хэлтэст буцаан өгч бүртгэлийг хүчингүй болгуулахгүйгээр өөр дээрээ авч үлдэн бүртгэл давхардуулсан зөрчлийг гаргасан нь тогтоогдсон тул ... зөвхөн улсын бүртгэлийн хуулиуд, газрын тухай хууль, орон сууцны тухай хууль тогтоомж зөрчиж бүртгүүлсэн өргөтгөлийн талбайн хэсгийг хүчингүй болгох дүгнэлт гаргасан ... нь хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.
дэлгэрэнгүй -
2024-07-26 Шүүхийн академи
Хариуцагч нь 2011 оны дугаар захирамжаар нэхэмжлэгчид Баянголын аманд, 1000 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлэх эрхийг 15 жилийн хугацаагаар олгосон бөгөөд ийнхүү эрх олгосноос хойш уг газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэн “газар эзэмших гэрээний үүргийг хүндэтгэн
үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.Нэхэмжлэгчээс “... бусдын хууль бус үйлдлийн улмаас тухайн газарт нэвтэрч орох, гарах боломжгүй байсан, энэ талаар гаргасан өргөдлүүдийг хариуцагч тус тус шийдвэрлэж байгаагүй, хариуцагч шийдвэр гаргахаас өмнө сонсох ажиллагаа явуулаагүй” гэж, харин хариуцагчаас “... газар эзэмших эрхтэй болсноос хойш 11 жил ашиглаагүй, газар эзэмших эрхийн нөхцөлийг удаа дараа зөрчсөн” гэж тус тус маргажээ.
дэлгэрэнгүй -
2024-07-17 Улсын дээд шүүх
Нэхэмжлэгч хуулийн этгээд орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг газар дээрээ нийтийн зориулалттай орон сууцны байшин захиалан бариулж, уг байшинг Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авсан байна.
Тухайн орон сууцны оршин суугчид Сууц өмчлөгчдийн холбоо байгуулж, орчны газрыг ашиглах хүсэлтээ гаргаагүй. Мөн нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн хугацаа 2021 онд дуусгавар болсон бөгөөд хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй байна.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчээс 2022, 2023 оны газрын төлбөрийг нэхэмжилж, “... Сууц өмчлөгчдийн холбоонд газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж гараагүй байх тул төлбөрөөс чөлөөлөгдөхгүй. Иймд холбогдох материалыг бүрдүүлэн өгч, нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын эрхийг шилжүүлнэ үү” гэсэн байна. Үүнийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч маргажээ.
дэлгэрэнгүй -
2024-06-17 JudilogyХариуцагч Э сумын Засаг дарга нь 2019, 2020 онуудад холбогдох захирамжийн дагуу нэр бүхий 6 иргэнд зуслангийн зориулалтаар тус бүр 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч Г байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Засаг даргыг өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзээд, газар эзэмших эрх олгосон захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагч нь Э сумын Засаг дарга нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн газар эзэмшүүлсэн; Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах нь төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээний асуудал байх тул Г байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж маргасан байна.дэлгэрэнгүй
-
2023-10-24 Шүүхийн академиНэхэмжлэгчид 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/188 дугаар тушаалаар дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутагт 0,76 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгосон. Ийнхүү эрх олгосноос хойш тус газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байсан бөгөөд маргаан бүхий тушаалаар “усны хамгаалалтын бүсэд орсон, голын бургас мод сүйтгэж, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулсан, дархан цаазат газрын нийтлэг дэглэм зөрчсөн” гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгожээдэлгэрэнгүй
-
2023-10-16 JudilogyНэхэмжлэгч 392 м.кв газар эзэмшдэг бөгөөд газар эзэмших хугацаа нь дуусах үед газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргажээ. Түүний хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хот байгуулалт, газар барилгажилтын асуудлыг судалж, санал дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж уг газар ирээдүйд барилгажихаар бол бусдын орц, гарцыг хаахаар байна хэмээн дүгнэжээ. Тус дүгнэлтийг үндэслэж Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчийн газраас орц, гарцыг хаах хэмжээгээр талбайг багасгаж буюу 228 м.кв газрыг эзэмших эрхийн хугацааг сунгажээ.дэлгэрэнгүй
-
2023-05-16 Легал датаМаргаан бүхий Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01А/164 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй, газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж, нэхэмжлэгч “М” ХХК....-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ. Нэхэмжлэгч “М” ХХК.... нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “...газар эзэмших эрхийн хугацааг дуусгавар болохоос өмнө хугацаа сунгуулах хүсэлт гаргаж байсан боловч шийдвэрлэхгүй хариу өгөхгүй байсан. Гэтэл Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон байхад хүчингүй болгосон захирамж гаргасан нь агуулгын илэрхий алдаатай буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д зааснаар илт хууль бус акт гэж үзэж маргажээ.дэлгэрэнгүй
-
2023-04-06 Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхАймгийн Засаг даргын 2022 оны А/209 дүгээр захирамжаар "... зочид буудлын зориулалттай 629 м.кв газар нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй” гэсэн үндэслэлээр урьд гаргасан 2019 оны А/162 дугаар захирамжийн "ХС” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ. Нэхэмжлэгч "ХС” ХХК эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.дэлгэрэнгүй
-
2023-03-29 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Э нь иргэн Т-д холбогдуулан аялал жуулчлалын зориулалттай газар ашиглах эрхийн өв залгамжлагчаар хүү З-г тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
1 hour ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !