Шүүхийн шийдвэрийн хураангуй
Салбар:
Өрсөлдөөний эрх зүй
5 шийдвэрийн хураангуй байна.
-
2024-02-28 Шүүхийн академиНэхэмжлэгч нь гурилын үйлдвэрлэл явуулдаг бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тус компанид “буудайн гурилын үндсэн түүхий эд болох улаан буудайн үнэ болон бусад зардал өсөөгүй байхад хэрэглэгчдийн өргөнөөр худалдан авдаг дээд болон нэгдүгээр гурилын үйлдвэрийн үнийг үндэслэлгүйгээр нэмж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн нь нотлогдсон” гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар 20,000,000 (хорин сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.дэлгэрэнгүй
-
2024-01-10 JudilogyНэхэмжлэгч нь мах, махан бүтээгдэхүүний худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2021 онд шатахууны олдоц хомс үед мах худалдаж авсан тохиолдолд ойролцоо байрлах шатахуун түгээх станцаас шатахуун худалдан авах эрх өгөх урамшуулал зарлажээ. Энэ нь ӨтХ-д заасан хэрэглэгчийг хохироох худалдааны арга хэрэглэсэн, барааг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар борлуулсан гэх зөрчилд хамаарч байна хэмээн үзэж ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагчаас Зөрчлийн тухай хууль (“ЗтХ”)-ийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасны дагуу 20.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.Нэхэмжлэгч нь дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргав.дэлгэрэнгүй
-
2023-11-17 Шүүхийн академиГомдол гаргагч хуулийн этгээдэд 2022.06.11-ний өдрөөс 2022.06.26-ны өдрийг хүртэлх цементийн нийлүүлэлт багассан хугацаанд цемент худалдан борлуулахдаа үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэх үндэслэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Гомдол гаргагч нь “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх зөрчилд гомдол гаргагчийн үйлдэл хамаарахгүй, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг төрөөс хүчээр тогтоох гэж оролдох нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр үнэ тогтдог чөлөөт эдийн засгийн зарчимд огт нийцэхгүй” гэж маргаан үүсгэв.дэлгэрэнгүй
-
2023-09-11 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхШударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар нь арилжааны банкнуудыг ипотекийн зээл олгохдоо шимтгэл авсныг буруутгаагүй, харин шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж шийтгэлийн хуудас бичиж, ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авахыг даалгах” зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавар бичсэн байна.дэлгэрэнгүй
-
2023-09-04 Шүүхийн академиШударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь “тусгай дугаараар эд мөнгөний хонжворт сугалааг худалдан борлуулахдаа хэрэглэгчийг байгууллагын болон бүтээгдэхүүний үнэ, тарифын мэдээллээр хангаагүй” нь үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргагч компанийг 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Гомдол гаргагч компани нь “мессежний үнийг цахим хаяг болон шууд нэвтрүүлгээр мэдээлсэн, мессеж нэг бүрд мэдээлэх талаар хууль, журмаар зохицуулаагүй” гэж, хариуцагчаас “мессежний үнийг мэдээлээгүй, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэж тус тус маргажээ.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !