Хариу мессеж илгээх үнийг мэдэгдээгүйг хэрэглэгчийн “үнэ”-ийн талаар мэдээлэл авах эрхийг зөрчөөгүй гэж үзнэ
(Захиргааны эрх зүйн маргаан[1])
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 001/ХТ2023/0020
Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 04 сарын 03 өдөр
Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь “тусгай дугаараар эд мөнгөний хонжворт сугалааг худалдан борлуулахдаа хэрэглэгчийг байгууллагын болон бүтээгдэхүүний үнэ, тарифын мэдээллээр хангаагүй” нь үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргагч компанийг 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Гомдол гаргагч компани нь “мессежний үнийг цахим хаяг болон шууд нэвтрүүлгээр мэдээлсэн, мессеж нэг бүрд мэдээлэх талаар хууль, журмаар зохицуулаагүй” гэж, хариуцагчаас “мессежний үнийг мэдээлээгүй, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэж тус тус маргажээ.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хууль (2017)-ийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1[2], Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль (2003)-ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4[3]-д заасныг тус тус үндэслэн гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.
2. Гомдол гаргагч нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам[4] (2021)-ын 5.4.10[5] дахь хэсэг нь илгээж буй мессеж бүрд үнэ тарифыг тусгах агуулгагүй атал давж заалдах шатны шүүхээс буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, бид үнийн талаарх мэдээллийг нууж хаасан, хэрэглэгчийг төөрөгдүүлэх үйлдэл огтоос гаргаагүй” гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан.
3. Хяналтын шатны шүүхээс гомдол гаргагчийг үүрэн холбооны хэрэглэгч нарт “сугалааны болон урамшууллын эрх 19000000 тусгай дугаарт хариу мессеж илгээснээр идэвхжих” талаар мессеж илгээхдээ “хариу мессеж илгээхэд төлөгдөх үнийн талаар мэдээлээгүй” нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан хэрэглэгчийн мэдээлэл авах эрхийг зөрчсөн гэж үзэхгүй гэжээ. (13)[6] Ийнхүү давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн бөгөөд дараах байдлаар тайлбарласан байна.
4. Гомдол гаргагч нь эд мөнгөний хонжворт сугалааг худалдах явцдаа телевизийн шууд нэвтрүүлэг, фэйсбүүкийн “Үндэсний сугалаа 19000000” хаягийн аль алинаар нь тусгай дугаар /19000000/-ын талаар болон тухайн тусгай дугаарт “мессеж илгээх үнэ 550 төгрөг” болох талаар мэдээлэл өгсөн нь тогтоогдсон тохиолдолд худалдан борлуулах үйл ажиллагааны нэг хэсэг үүрэн холбооны хэрэглэгч нарт урамшууллын талаар мэдээлэхдээ “хариу мессеж илгээхэд төлөгдөх үнийг мэдэгдээгүй”-г Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.2.4 дэх заалтыг буюу хэрэглэгчийн “үнэ”-ийн талаар мэдээлэл авах эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй. (15)
5. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон журамд тусгай дугаарт мессежийн үйлчилгээг ашиглах бүрд үнэ тарифыг мэдэгдэх талаар зохицуулаагүй. Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчил нь бараа бүтээгдэхүүний үнийг огт мэдээлээгүй, эсхүл худал мэдээлсэн тохиолдолд хамаарах бөгөөд гомдол гаргагчийн дээрх үйлдэл уг зөрчилд хамаарахааргүй байна.
6. Иймд хариуцагчийн шийтгэлийн хуудас нь хуульд нийцээгүй гэж үзжээ.
---o0o---
[1] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр үзэх бол энд дарна уу.
[2] Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчиж: 1.1.үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах;”
[3] Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг “Үйлдвэрлэгч барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө: 7.2.4. барааны нэр төрөл, үнэ;”
[4] Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 74 дүгээр тогтоолоор баталсан.
[5] Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журмын 5.4.10 “Өөрийн үйлчилгээний үнэ тарифыг ойлгомжтой хэлбэрээр нийтэд ил тод сурталчилна”
[6] “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !