Шүүхийн шийдвэрийн хураангуй
Салбар:
Арилжаа & Бизнесийн эрх зүй
3 шийдвэрийн хураангуй байна.
-
2024-02-22 JudilogyХүсэлт гаргагч компани нь Дампуурлын тухай хууль (“ДтХ”)-ийн 4.1 дэх хэсэгт “өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно” гэж заасны дагуу татвар болон нийгмийн даатгалын нийт 112,754,453.4 төгрөгийн өр төлбөртэй бөгөөд энэ нь Компанийн өөрийн хөрөнгийн 10 хувиас хэтэрсэн гэж үзэн төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгах хүсэлтийг гаргажээ.Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх явцад Компанийн авлагын талаарх мэдээллийг гаргуулахад санхүүгийн тайландаа 566,996,000 төгрөгийн бусад авлагатай гэж тусгасан байв. Уг авлагыг хэрэг гүйцэтгэгч дүгнэлтдээ “Компани нь хамаарал бүхий этгээдүүддээ өрөмдлөгийн ажлын гэрээний туслан гүйцэтгэх гэрээ байгуулан ажил гүйцэтгэж өгсөн бөгөөд тус гэрээний авлагаар бүртгэсэн” гэжээ.дэлгэрэнгүй
-
2022-09-06 Шүүхийн академиНэхэмжлэгч “С ББСБ” ХХК нь “Б.М”, “М.Т” нараас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн төлбөрт үндсэн зээл 6 213 940 төгрөг, зээлийн хүү 4 518 298 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 903 660 төгрөг, нийт 11 635 897 төгрөгийг хариуцагч М.Т, Б.М нараас гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч “Б.М”, “М.Т” нар төгөлдөр хуурыг хөгжмийн сургалтын төвийн үйл ажиллагаа жигдрээгүй шалтгааны улмаас зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй. Нэхэмжлэгч байгууллагын зээл хариуцсан ажилтанд удаа дараа энэ нөхцөл байдлаа хэлж, хүүг зогсоож, хугацаа хойшлуулах, эсхүл зээлийн гэрээг цуцлах талаар хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Нэхэмжлэлээс хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.дэлгэрэнгүй
-
2022-05-02 Легал датаНэхэмжлэгч Б.О нь хариуцагч “Ф К” ХХК нар 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн БЗГ/18/01/13 дугаартай зээлийн гэрээгээр 30 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 07-08 УБИ улсын дугаартай Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашиныг “Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх заалтын дагуу “Ф К” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, Б.О нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлсэн тохиолдолд “Ф К” ХХК автомашины өмчлөх эрхийг Б.О-д буцаан шилжүүлэх, зээлийн гэрээний үүргийг зөрчсөн бол “Ф К” ХХК нь автомашиныг үл маргах журмаар шилжүүлэн авч, зах зээлд түргэн борлогдох үнээр худалдаж, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангаж, өөрт учирсан хохирлоо үл маргах журмаар нөхөн төлүүлэхээр тохиролцжээ.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
1 hour ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !