Үндсэн зээл төлөгдөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсдэг тул үндсэн зээлийн төлбөрийг илүү хүнд нөхцөлтэй шаардлага болно
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ЖИШИГ ХУРААНГУЙ
(Банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлийн гэрээний маргаан)[1]
САНАМЖ: Энэхүү хураангуй нь гагцхүү олон нийтэд мэдээлэл болгох зорилготой бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь давж заалдах шатны шүүхийн магадлал болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 210/МА2021/00524
Шүүхийн шийдвэрийн огноо: 2021 оны 03 сарын 22-ний өдөр
Нэхэмжлэгч: “Б.М”, “М.Т” нар
Хариуцагч: “С ББСБ” ХХК
Шүүхийн шийдвэр: Банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлийн гэрээний үүрэгт харицагчдаас 11 635 897 төгрөг гаргуулах тухай.
Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
Маргааны төрөл: Банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлийн гэрээ.
Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос: http://new.shuukh.mn/irgendavah/6158/view
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
- Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-аас “Б.М”, “М.Т” нар төгөлдөр хуур худалдан авах зорилгоор 18 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж төгөлдөр хуурын үнэ 7 499 900 төгрөг зээлсэн.
- Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК нь “Б.М”, “М.Т” нараас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн төлбөрт үндсэн зээл 6 213 940 төгрөг, зээлийн хүү 4 518 298 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 903 660 төгрөг, нийт 11 635 897 төгрөгийг хариуцагч М.Т, Б.М нараас гаргуулах нэхэмжлэл гаргасан.
- Хариуцагч “Б.М”, “М.Т” нар төгөлдөр хуурыг хөгжмийн сургалтын төвийн үйл ажиллагаа жигдрээгүй шалтгааны улмаас зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй. Нэхэмжлэгч байгууллагын зээл хариуцсан ажилтанд удаа дараа энэ нөхцөл байдлаа хэлж, хүүг зогсоож, хугацаа хойшлуулах, эсхүл зээлийн гэрээг цуцлах талаар хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Нэхэмжлэлээс хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.
ХУУЛИЙН ХЭМ ХЭМЖЭЭ, ХЭРЭГЛЭЭ
- Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК нь хариуцагч “Б.М”, “М.Т” нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11 635 897 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
- Хариуцагч “Б.М”, “М.Т” нар 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “С ББСБ” ХХК-аас 6 599 900 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар төгөлдөр хуур өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан байна.
- Талуудын хооронд Иргэний хуулийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан болон давж заалдах шатны шүүхээс үзсэн байна.
- Шүүхээс нэхэмжлэгч нь хариуцагчийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь хэтрүүлэн төлсөн нийт 1 500 000 төгрөгийг үндсэн үүрэгт нь тооцохгүйгээр нэмэгдүүлсэн хүүд тооцон авч, хариуцагчаас үндсэн зээлд 6 213 940 төгрөг, зээлийн хүүд 4 518 298 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 903 660 төгрөг, нийт 11 635 897 төгрөг шаардсан нь үндэслэлгүй гэж үзсэн байна.
- Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-д “Зээлдүүлэгч нь зээлийн төлбөрийг хийлгэхдээ эхний ээлжинд зээлийн нэмэгдүүлсэн хүү болон хүүгийн төлбөрийг хийлгэж, дараа нь үндсэн зээлийг төлүүлнэ.” гэж заажээ.
- Гэрээний энэхүү заалт нь үүрэг гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэх дарааллыг хуульд тогтоосноос өөрөөр тогтоон хязгаарласан шинжтэй байна.
- Иргэний хуулийн 216.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ” гэж, 216.2 дах хэсэгт “Хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ” гэж заасан.
- Өөрөөр хэлбэл, хугацаа хэтэрсэн үүрэгтэй холбоотой төлөгдөж буй төлбөрөө зээлийн гэрээний дагуу үүсэх үндсэн болон нэмэлт үүргийн алинд суутгуулахыг сонгох, илүү хүнд нөхцөлтэй үүрэгт тооцуулах эрхийг үүрэг гүйцэтгэгчид хуулиар олгогдсон байна.
- Үндсэн зээл төлөгдөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсдэг тул үндсэн зээлийн төлбөрийг илүү хүнд нөхцөлтэй шаардлага гэж шүүхээс үзсэн байна.
- Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8-д зааснаар стандарт нөхцөл бүхий гэрээний санал хүлээн авагч тал нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэн байгаа тохиолдолд “нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн” бол уг стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байхаар заасан.
- Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.” гэж заасан.
- Талууд хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн талаар тохиролцсон боловч гэрээнд хүүгийн хэмжээг заагаагүй нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй.
- Хариуцагч “Б.М”, “М.Т” нар нэхэмжлэгч “С ББСБ” ХХК нь зээлийн эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлсэн байхад гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй, хэргийн баримтаар тогтоогдохгүй гэж шүүхээс дүгнэсэн байна.
ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ
- Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б.М, М.Т” нараас 11 635 897 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "С ББСБ” ХХК-д олгож, мөн улсын тэмдэгтийн хураамжид 201 124 төгрөг “Б.М, М.Т” нараас гаргуулж, нэхэмжлэгч "С ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
- Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн “8 235 336 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 400 561 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. ” гэж, “201 124 төгрөг гаргуулж” гэснийг “146 715 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
-оОо-
[1] Банк бус санхүүгийн байгууллагаас олгох зээлийн гэрээтэй холбоотой маргааны шүүхийн шийдвэрийн хураангуйг боловсруулахдаа Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 сарын 22 өдрийн 210/МА2021/00524 дугаар магадлал ашигласан болно.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
4 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !