Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2024-05-20 Judilogy
    1) Шүүгдэгч Э нь 2017, 2018 онд О аймгийн Орон нутгийн өмчит газарт худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус аймагт орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх зарим барилгын засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендерт оролцох шалгуурыг хангаагүй, нэг ангид хамт сурч байсан Б захиралтай “З” ХХК-ийг захиалагч О аймгийн Засаг даргын тамгын газартай 4 удаагийн гэрээгээр нийт  126,603,050 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг; мөн тендерт оролцох шалгуурыг хангаагүй, хувийн харилцаа холбоотой Б захиралтай “А” ХХК-ийг захиалагч О аймгийн Засаг даргын тамгын газартай 5 удаагийн гэрээгээр нийт 102,384,965 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг тус тус шууд байгуулахад албан тушаалын байдлаа ашиглан нөлөөлж, бусдад хууль бусаар давуу байдал бий болгосон, гэмт хэрэгт;
    2) Шүүгдэгч Б нь 2017-2018 онд О аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнээр ажиллаж байхдаа өөрийн эхнэр Д болон хувийн харилцаа холбоотой А нарын тус бүр 50 хувийн хувьцаа эзэмшдэг “Р” ХХК-ийг захиалагч О аймгийн Засаг даргын тамгын газартай 3 удаагийн гэрээгээр нийт 147,841,617 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг, мөн А эзэмшлийн “Г” ХХК-ийг захиалагч О аймгийн Засаг даргын тамгын газартай 2 удаагийн гэрээгээр нийт 46,266,024 төгрөгийн ажлын гэрээ тус тус байгуулахад албан тушаалын байдлаа ашиглан нөлөөлж, өөртөө болон бусдад хууль бусаар давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
    дэлгэрэнгүй
  • 2024-03-11 Judilogy
    Гомдол гаргагч нь 2020 оны Монгол Улсын Их Хурлын Сонгуульд нэр дэвшсэн бөгөөд Хариуцагч нь Гомдол гаргагчийг МУИХСтХ-ийн 51.4-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоног (2023.06.16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр уг хугацааг 15 хоног болгон өөрчилсөн)-ийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хууль (“ЗтХ”)-ийн 17.1.21-т  “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн” гэж заасны дагуу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. 
    Гомдол гаргагч нь тус шийтгэлийн хуудас нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөчсөн тул хүчингүй болгуулахаар гомдол гаргав. 
    дэлгэрэнгүй
  • 2023-05-17 Шүүхийн академи
    Нэхэмжлэгч З.Т нь 2020 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, сонгуулийн зардлын данс нээлгэсэн бөгөөд уг данснаас сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэхээр бэлнээр зарлага гаргасан байна. Энэхүү үйлдэлтэй холбогдуулан Увс аймгийн Татварын улсын байцаагч сонгуулийн зардлын данснаас бэлнээр зарлага гаргасан нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гэж үзэн торгох шийтгэл оногдуулжээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-01-17 Шүүхийн академи
     Нэхэмжлэгч нараас “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай”, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолуудын Х.Д-д холбогдох хэсэг, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” тогтоолын Х.Д-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг тус аймгийн сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэл гаргасан. 
    дэлгэрэнгүй