Шүүхийн шийдвэрийн хураангуй
Салбар:
Нийтийн алба
10 шийдвэрийн хураангуй байна.
-
2024-07-01 JudilogyХариуцагч нь сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2021.08.02-ны өдрийн захирамжаар Э-г сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас халах шийдвэр гаргажээ.дэлгэрэнгүй
Иргэн Э нь захирамжийг эс зөвшөөрч шүүхэд хандаж, тус шүүхийн шийдвэрээр Э-д сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж хууль бус болохыг тогтоож, түүнийг албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,666,181 төгрөгийг ... Тамгын газрын төсвөөс гаргуулан олгохоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг үндэслэн Тамгын газраас нийт 6,666,181 төгрөгийг Э-ийн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалд тооцож олгосон байна.
ТАтХ-ийн 50.1, 50.2-т заасны дагуу хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 6,666,181 төгрөгийг буруутай албан тушаалтан О-гээс гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч нь үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан, 2021.11.20-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн тул ажлаас халсантай холбоотой өөрийн гаргасан шийдвэрийг шүүхэд бүрэн хамгаалах боломжгүй болсон, Иргэний хуулийн 498.2 дахь хэсэгт ...Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ. -
2024-05-22 Улсын дээд шүүхНэхэмжлэгч Б нь “Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт хууль зөрчсөн, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа зөрчигдсөн, тус байгууллагад 26 жил ажилласан намайг оюуны өмчөөр мэргэшээгүй 4 сар ажилласан хүнтэй өрсөлдүүлж ажлаас чөлөөлсөн, ... газрын дарга болж болохгүй бол улсын байцаагчаар ажиллах эрхтэй” гэх зэргээр маргажээ.дэлгэрэнгүй
-
2024-03-05 Шүүхийн академиНэхэмжлэгчийг Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, Зохиогчийн эрхийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон байна. Үүний дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Оюуны өмчийн газар, Соёл урлагийн газрын удирдлага хооронд харилцан тохиролцсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг Соёл урлагийн газарт хэлтсийн даргаар томилжээ.дэлгэрэнгүй
Нэхэмжлэгчээс “байгууллага хооронд шилжүүлэхдээ өөрөөс нь санал аваагүй” гэж, хариуцагчаас “нэхэмжлэгч нь өөрөө Соёл урлагийн газрын даргатай тохиролцож, тус газрын даргын албан бичгийг өөрийн биеэр авчирч өгсөн. Түүний дагуу 2 удирдлага хоорондоо санал солилцож, хууль журмын дагуу шилжүүлсэн. Нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн”, харин гуравдагч этгээдээс “сул орон тоонд зарласан төрийн жинхэнэ албан хаагчийн тусгай шалгалтад тэнцэж, нэрээ дэвшүүлснээр хуулийн дагуу томилогдсон” гэж тус тус маргажээ. -
2023-11-24 JudilogyНэхэмжлэгч А нь сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байгаад, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн буюу 60 нас хүрсэн тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг тус сумын Засаг дарга гаргажээ. Нэхэмжлэгч А шүүхэд хандаж, уг шийдвэрийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс А нь 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзлыг хангасан тул холбогдох хууль тогтоомжийг үндэслэн түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба уг чөлөөлсөн акт нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн маргасан.дэлгэрэнгүй
-
2023-06-01 Улсын дээд шүүхИргэн Ж нь төрийн албанд нийт 30 гаруй жил ажилласан, 2019 онд төрийн албанаас түр чөлөөлөгдөөд, 2021 онд эргэн орж, 2 жил орчим ажиллаад тэтгэвэрт гарах насанд хүрсэн тул Төрийн албаны тухай хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авах хүсэлтээ холбогдох захиргааны байгууллагад гаргажээ. Гэвч захиргаанаас “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2-т “... энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ.” гэж заасан байна, уг шалгуурыг хангахгүй байгаа тул тусламж олгох боломжгүй” гэсэн хариу өгсөн байна.дэлгэрэнгүй
-
2023-02-16 Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхДорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 26-ны Б/63 дугаар тушаалаар Сайншанд сумын Хөгжлийн бодлогын тасгийн Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.М-г “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж үзэн, төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.дэлгэрэнгүй
-
2023-02-10 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхНэхэмжлэгчийн зүгээс ... хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, энэ талаарх өргөдлөө зохих хугацаанд гаргасан, цаашид албан үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй болсон нь хэнд ч ойлгомжтой байхад тушаалыг буруу гаргасан, төрийн албанаас түр чөлөөлөх ёстой байтал бүр мөсөн чөлөөлсөн ... гэх зэрэг агуулгаар маргажээ.дэлгэрэнгүй
-
2022-12-26 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхБаянгол дүүргийн Засаг даргын 2021 оны А/127 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс Баянгол дүүргийн 89 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаа, сахилга хариуцлага, төсвийн хэмнэлтэд хяналт шалгалт хийсэн бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлтээр “...18,191.5 мянган төгрөгийн төсвийг үр ашиггүй зарцуулсан, цэцэрлэгийн эрхлэгч Б.Цолмонхүү нь хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй” зэрэг зөрчил гаргасан гэж үзэж, Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны Б/312 дугаар захирамжаар цэцэрлэгчийн эрхлэгч Б.Цолмонхүүг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.дэлгэрэнгүй
-
2022-12-24 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхИргэн Ц.А, С.Э нар нь Хүүхдийн анагаах мэргэшлийн зэрэг олгох шалгалтад оролцохоор холбогдох дүрэм журамд заасны дагуу материалаа бүрдүүлэн өгч, шалгалтад оролцох эрх олгогдсон байна. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 2/4505 дугаар албан бичгээр ирүүлсэн цар тахалтай холбоотойгоор шалгалтыг “зайн хэлбэрээр зохион байгуулах” чиглэл ирүүлсэн бөгөөд Монголын хүүхдийн анагаахын академиас шалгалтыг зохион байгуулахдаа тайлан хамгаалалт явуулахгүйгээр, нууц санал хураалтаар цахимаар зохион байгуулж, Ц.А, С.Э нар шалгалтад тэнцээгүй байна.дэлгэрэнгүй
-
2022-12-07 Улсын дээд шүүхБиеийн тамир, спортын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтад авсан оноогоор нэгдүгээрт Л.Н, хоёрдугаарт Ц.Б нар эрэмбэлэгдсэн байна. Хамгийн өндөр оноо авсан Л.Н нь өөр ажилд орох болсон учир уг албан тушаалд томилогдохоос өөрөө татгалзсан тул хоёрдугаар байранд орсон Ц.Б нь “тусгай шалгалтын онооны дарааллаар, дахин сонгон шалгаруулалт зарлахгүйгээр намайг нэр дэвшүүлэх ёстой” гэж, Төрийн албаны зөвлөл “сул орон тоо журмын дагуу нөхөгдөөгүй, ахлах мэргэжилтний албан тушаалд дахин сонгон шалгаруулалт зарлах ёстой” гэж тус тус маргажээ.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !