-
2025-04-14 Judilogy
Нэхэмжлэгч Б нь 1996.04.03-ны өдөр Бодь гэх оноосон нэрийг баталгаажуулан авч 1996.04.12-ны өдөр Бодь ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэл гэрчилгээг авсан.
Улмаар 1996.04.25-ны өдөр Бодь ХХК нь иргэн Н.Баясгалан, М.Зоригт нартай хамтран Бодь-Интернэшнл ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. Ийнхүү Бодь-Интернэшнл ХХК-ийг үүсгэн байгуулах гэрээ болон дүрэмд “... цаашид компани салбар болон харъяа компани байгуулах тохиолдолд оноосон нэрэнд “Б” гэх тодотгол хэрэглэж болох ...” талаар зохицуулалт орсон бөгөөд талууд Бодь цамхаг ХХК, Бодь даатгал ХХК зэрэг хэд хэдэн Бодь гэх нэр орсон хуулийн этгээдийг үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд нийт бизнесийн үйл ажиллагаандаа Бодь Групп гэх нэг брэндинг ашиглаж байв. Түүнчлэн БОДЬ Групп, BODI group гэх барааны тэмдгүүдийг Бодь-Интернэшнл ХХК-иас мэдүүлэг гарган авсан байна.
Хожим 2013 онд Бодь ХХК-ийн үүсгэн байгуулагч Б, Бодь-Интернэшнл ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагчид болон Н.Баясгалан, М.Зоригт нар бизнесийн хамтын үйл ажиллагаагаа дуусгаж, Бодь ХХК-ийн үүсгэн байгуулагч Б нь Бодь цамхаг ХХК, Бодь даатгал ХХК-ийг 100 хувь эзэмшиж, харин Н.Баясгалан, М.Зоригт нар Бодь-Интернэшнл ХХК-ийг эзэмшихээр болжээ.
Үүнтэй холбоотойгоор Бодь гэх нэрийг хэн, хэрхэн ашиглах талаарх маргаан гарсан.
дэлгэрэнгүй -
2025-03-18 Judilogy
Татварын ерөнхий газраас “Х” ХХК-ийн 2012-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаж, 8,093,019,484 төгрөгийн төлбөр тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогчид тооцооллын маргаангүй, харин хууль хэрэглээний хувьд тогтоосон төлбөрийг төлөх эсэхэд маргасан байна. Татварын улсын байцаагч нараас “Ногдол ашиг хувь нийлүүлэгч нарт олгохдоо суутгагчийн үүрэг биелүүлээгүй” гэж, 17,209,782,000 төгрөгийн зөрчилд, нөхөн төлбөр 2,753,565,300, торгууль 826,069,690, алданги 550,713,060 төгрөгийн төлбөр тогтоосон. “Х” ХХК-иас “Банкны тусгайлсан зохицуулалтын хүрээнд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50 тэрбум болгож өсгөх үүрэг хүлээж, энгийн хувьцааны нэрлэсэн үнийг 5000 төгрөгөөс 8000 төгрөг болгон өсгөсөн. Энэ нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн болохоос ногдол ашиг хуваарилаагүй, ногдол ашгийг хувьцаанд хөрвүүлнэ гэдэг нь тухайн хүнд тодорхой тооны хувьцаа нэмж хөрвүүлэх тухай ойлголт” гэж маргажээ.
дэлгэрэнгүй -
2025-02-14 Judilogy
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иймд “Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай “М” ХХК-ийн Хятад талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашиг төлөх гэрээ”-ний дагуу “М” ХХК болон түүний хувьцаа эзэмшигч Т.Н, Б.А нараас 370,000 ам.доллар буюу 1,052,494,600 төгрөг гаргуулах, “М” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх болон гүйцэтгэх захирал Б.А-ийн бүрэн эрх тус тус дуусгавар болсныг тогтоолгох, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахыг тус компанид даалгах, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Б”-ийн нэр “Б” болж өөрчлөгдсөнийг компанийн дүрэмд өөрчлөлт оруулан тусгаж, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гаргах, дүрэмд орсон өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг “М” ХХК болон хувьцаа эзэмшигч Т.Н, Б.А нарт даалгах гэж тус тус тодорхойлсон, хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...2012.10.27-ны өдрийн “Монгол-Хятадын хамтарсан “М” ХХК-ийн Хятадын талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашгийг төлөх гэрээ”-ийн 3-т заасны дагуу 370,000 ам.доллар буюу 1,052,494,600 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм. ...“М” ХХК-ийн дүрмийн 6-р зүйлийн 6.1-д “Компанийн эрх барих дээд байгууллага нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар “хувьцаа эзэмшигчдийн хурал” байна гэж баталгаажуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлага нь урьдчилж компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэгдэх ёстой асуудал юм. “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь хамгийн сүүлд 2017 онд Хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж чадаагүй шалтгаан нь Хятадын хөрөнгө оруулагч нар нь дахин Монгол улсад ирээгүй, утсаар болон мэйлээр харьцах боломжгүй, ямар ч сураггүй байсантай холбоотой..., Хятадын талын хөрөнгө оруулалтаар орж ирсэн үйлдвэрийн тоног төхөөрөмж нь стандартын бус, эвдрэл гэмтэл ихтэй байсан тул Монголд ирсэн цагаас нь хойш байнгын өндөр өртгөөр засвар үйлчилгээ хийгдэж төлөвлөгдөөгүй зардлууд их гарсны дээр Монгол Улсад үүссэн санхүүгийн хямрал, адил төрлийн үйлдвэрүүд хэд хэдээр байгуулагдснаас бараа бүтээгдэхүүний борлуулалт муудаж, компани ашиггүй ажилласан. ... Татварын актаар тогтоогдсон төлбөрийг төлж барагдуулсан зэрэг санхүүгийн хүндрэлтэй асуудлууд үүсч хувьцаа эзэмшигч нарын ногдол ашгийн асуудлыг шийдвэрлэх ямар ч боломжгүй явсаар ирсэн. Энэ асуудлыг тухай бүрт нь Хятадын талын хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагч нарт мэдэгдэж, компанийн нөхцөл байдлыг танилцуулж байсан” гэж маргасан.
дэлгэрэнгүй -
2025-02-04 Judilogy
Талууд 2016.06.15-ны өдөр “хувьцаа худалдах-худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх” гэрээ байгуулж, хариуцагч нь “Х” ХХК-ийн 50 хувийн буюу 10,905 ширхэг нэг бүрийн үнэ 10,000 төгрөг, нийт 109,500,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг худалдах, нэхэмжлэгч нь хувьцааны мөнгийг 2016.06.15-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон. 2016.06.15-ны өдрийн 7 дугаартай хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр нэхэмжлэгчийг тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр нэмж оруулан, компанийн шинэчилсэн дүрмийг баталж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Харин нэхэмжлэгч нь гэрээнд заасан төлбөрийг төлөөгүй үйл баримт хэрэгт байгаа баримтаар тогтоогдсон.
дэлгэрэнгүй
Нэхэмжлэгч нь “хариуцагч “Х” ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдахдаа компани бусдад төлөх ямар нэгэн өр төлбөр, маргаантай асуудал огт байхгүй гэсэн боловч шүүхийн шийдвэрээр их хэмжээний өртэй болох нь тогтоогдсон. ИХ-ийн 59.1-д заасан хууран мэхэлж хэлцэл байгуулсан. Надаар зээл авхуулж 650,000,000 төгрөгийн зээлийг авсан атлаа компанийн үйл ажиллагаанд огт оролцуулаагүй. Хариуцагч нь энэ бүгдийг мэдээд надаас хувьцааны үнийг огт шаардаж байгаагүй. Цаашид хариуцагчтай хамтран ажиллахгүй хувьцааг нь буцаан өгөх зорилготой” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ заажээ. Хариуцагч нь гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, маргасан ба хувьцааны үнэ 109,050,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан боловч нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.01.07-ны өдрийн 102/ШШ2016/00409 дугаар шийдвэрээр хариуцагч “Х” ХХК-аас 423,593,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.12.01-ний өдрийн 183/ШШ2016/01243 дугаар шийдвэрээр хариуцагч “Х” ХХК-аас 155,915,159 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д, мөн шүүхийн шүүгчийн 2018.02.08-ны өдрийн 183/ШШ2018/00341 дүгээр захирамжаар хариуцагч “Х” ХХК-аас 91,015,843 төгрөгийг гаргуулан Ю.Д-д олгохоор зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.01-ний өдрийн 210/МА2023/01910 дугаар магадлалаар хариуцагч “Х” ХХК-аас 800,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож тус тус шийдвэрлэсэн баримт хэрэгт авагдсан. -
2024-07-16 JudilogyНэхэмжлэгч Д.Р нь “С” ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч, хариуцагч “Э Э Э” ХХК нь тус компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч болно. “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч хариуцагч “Э Э Э” ХХК нь Монгол Улс (“МУ”)-ын хуулийн этгээд бөгөөд түүний хувьцаа эзэмшигч нь гадаад улсын хуулийн этгээд “Э Э Э И Л” компани, гүйцэтгэх захирал нь Израйл Улсын иргэн, тус хэргийн өөр нэгэн хариуцагч Я Ж П болно. Нэхэмжлэгчийн зүгээс хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоолгож, тус хурлаас гарсан шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан ба энэ хүрээнд хурлын зарыг зохих журмын дагуу хүргэсэн эсэх, хувьцаа эзэмшигч “Э Э Э” ХХК-ийг төлөөлөн хурал зарлах эрх итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгогдсон эсэх нь маргааны зүйл болжээ.дэлгэрэнгүй
-
2024-02-22 JudilogyХүсэлт гаргагч компани нь Дампуурлын тухай хууль (“ДтХ”)-ийн 4.1 дэх хэсэгт “өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно” гэж заасны дагуу татвар болон нийгмийн даатгалын нийт 112,754,453.4 төгрөгийн өр төлбөртэй бөгөөд энэ нь Компанийн өөрийн хөрөнгийн 10 хувиас хэтэрсэн гэж үзэн төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгах хүсэлтийг гаргажээ.Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх явцад Компанийн авлагын талаарх мэдээллийг гаргуулахад санхүүгийн тайландаа 566,996,000 төгрөгийн бусад авлагатай гэж тусгасан байв. Уг авлагыг хэрэг гүйцэтгэгч дүгнэлтдээ “Компани нь хамаарал бүхий этгээдүүддээ өрөмдлөгийн ажлын гэрээний туслан гүйцэтгэх гэрээ байгуулан ажил гүйцэтгэж өгсөн бөгөөд тус гэрээний авлагаар бүртгэсэн” гэжээ.дэлгэрэнгүй
-
2023-10-26 Шүүхийн академиНэхэмжлэгч Г-д найз Э нь “Д” ХХК-г худалдан авах саналыг тавьсан бөгөөд улмаар тус компанийн захирал Д-тэй уулзаж, түүний үйлдвэртэй танилцсан. Компанийн тоног төхөөрөмжүүд, машин механизм, газар, үл хөдлөх хөрөнгүүдийг хамтад нь 300,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, төлбөрийг нэхэмжлэгч Г болон Э нар хоёр тэнцүү хувааж төлөхөөр болсон. Г нь өөрийн 150,000,000 төгрөгийн 100,000,000 төгрөгийг хариуцагч Д-ын дансанд 2021 оны 06 сарын 05-ны өдөр, 06 сарын 06-ны өдөр 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Г нь компаниа шилжүүлж авахаар Э болон Д нар луу залгахад утсаа авахгүй алга болсон. Улмаар Г нь компанийн нэрийг хэн дээр байгааг шалгахад “Д” ХХК-ийн 100 хувийн хувьцааг хамтран худалдан авагч Э-д шилжүүлэн өгсөн байх тул Д-ээс өөрийн шилжүүлсэн 150,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.дэлгэрэнгүй
-
2022-11-03 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхИргэн Эрдэнээс “ … “Х” Банкны эрх хүлээн авагчаар ажилладаг намайг тус Банкны эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн нь үндэслэлгүй, түүнчлэн “Х” Банкны охин компани болох “А” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр иргэнийг бүртгэж байгаа нь үндэслэлгүй, эцсийн өмчлөгч нь хуулийн этгээд буюу “Х” банк байх боломжтой, харин “Х” банкны хувьд Монголбанкнаас банкны эрх хүлээн авагч томилогдсон банк тул түүнд эцсийн өмчлөгч байх боломжгүй” гэх зэрэг үндэслэлээр “Х” Банк болон “А” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр иргэн Э-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандсан, хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаас “хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч нь иргэн байхаар хуульд заасан тул дээрх хуулийн этгээдүүдийн эцсийн өмчлөгчөөр иргэн Э-ийг бүртгэсэн нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.дэлгэрэнгүй
-
2022-10-24 Улсын дээд шүүхИргэн Цэцэг шүүхэд хандаж “… 2007 онд “АХ” ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлийн байгууллагад хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар нь миний бие бүртгүүлсэн боловч компани үүсгэн байгуулагдсан цагаас үйл ажиллагаанд нь огт оролцоогүй, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлээгүй. Бид шүүхийн шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан, тэр үед Бат нь “компанийг өөрийн нэр дээрээ шилжүүлж авна” гэж мэдүүлсэн байдаг боловч одоог хүртэл компаниа шилжүүлэн аваагүй. Үүний улмаас би уг компанийн өмнөөс бусдын өмнө хариуцлага хүлээж, өр төлбөрийг нь төлөх болоод байна. Иймд Батыг “АХ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоож өгнө үү” гэжээ.дэлгэрэнгүй
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-07 Мэдээллийн хуудасдуудаж байна !