Шүүхийн шийдвэрийн хураангуй
Салбар:
Ашигт малтмал
7 шийдвэрийн хураангуй байна.
-
2024-09-20 Шүүхийн академи
Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “З” ХХК-д холбогдуулан хууль ёсны тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуул хийх ажилд саад болж буй зөвшөөрөлгүй барьсан үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
дэлгэрэнгүй -
2024-04-19 JudilogyНэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... 2020.01.22-ны өдрийн [***] дугаартай Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээний дагуу 2018 онд холбогдох 250,000,000 төгрөг, 2019 онд холбогдох 250,000,000 төгрөг, 2020 онд холбогдох 400,000 ам.доллартой тэнцэх 1,269,748,000 төгрөгийг сумын орон нутгийн хөгжлийн санд оруулах, тус гэрээний 2.1.12, 2.1.13-т зааснаар гэрээний үнийн дүнгийн 10 хувиар торгуулийн хариуцлага хүлээнэ. 2021, 2022 оны Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээгээ тус тус байгуулах үүрэгтэй” гэжээ.дэлгэрэнгүй
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “компани нь гэрээ байгуулсны дараа гэрээнд заасны дагуу сумын Засаг даргын тамгын газарт 50,000 ам.долларыг шилжүүлсэн. 2020 оны эхэн үеэс дэлхий даяар шинэ төрлийн корона вирусийн тархалт гарснаар гэрээнд заасан бүтээн байгуулалтын ажлыг явуулахад саад бэрхшээл учирснаар ИХ-ийн 221.2-т заасан нөхцөл байдал үүссэн. Сумаас тавьж буй гэрээний үнийн дүн хэт өндөр, 2018-2020 онд байгуулсан гэрээ нь бэлэглэлийн гэрээнд хамаарах тул төслийн барилгын ажлыг орон нутагт шилжүүлснээр байгуулагдсанд тооцогдож, нотариатаар гэрчлүүлснээр шаардах эрх үүснэ. Эдгээр шаардлагыг хангаагүй. Төсөл хэрэгжээгүйд сум, орон нутаг хариуцлага хүлээнэ. Гэрээнд ямар дансанд мөнгө шилжүүлэх талаар заагаагүй. Нэхэмжлэгч бэлэн мөнгө шаардах бус, төсөв тодорхойлон ажил хийхийг л шаардах эрхтэй. Нэхэмжлэгч тодорхой төсөв бүхий төсөл зохиож ирүүлээгүй. Анз ба торгуулийг давхардуулан шаардсан нь буруу. 2021 оны “Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ”-ний тухайд талуудын харилцан эрх тэгш, сайн дурын үндсэн дээр Сумтай яриа хэлэлцээр хийж уг гэрээг байгуулна” гэж маргасан байна. -
2024-02-02 Улсын дээд шүүх“Монгол ураниум ресурс” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “... ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “... хайгуулын ажлын үр дүнд илрүүлсэн ашигт малтмалын ордыг улсын бүртгэлд бүртгэж авсан атлаа тухайн талбайд хайгуулын ажил хийсэн манай компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь хууль бус” гэх агуулгаар маргажээ.дэлгэрэнгүй
-
2023-03-28 Легал датаАшигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “М э” ХХК-д Дорнод аймгийн Гурванзагал сумын “Чулуут” нэртэй газарт орших 3306.27 гектар талбайн ашигт малтмалын хайгуулын ... дугаартай тусгай зөвшөөрлийг олгож, энэхүү зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөр дуусгавар болохоор тусгагдсан. “М э” ХХК-аас 2022 оны 04 дүгээр сарын 05, 08-ны өдөр тусгай зөвшөөрлөө сунгуулах өргөдлийг захиргааны байгууллагад гаргасан байх бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 8/2165 дугаар албан бичгээр “... хугацаа дуусахаас 1 сарын өмнө эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг гаргаагүй” гэсэн үндэслэлээр хүсэлтийн дагуу шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байна.дэлгэрэнгүй
-
2023-03-14 Улсын дээд шүүх“Эрдэнэставан толгой” ХК-ийн 2017-2019 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын улсын байцаагч нараас хяналт шалгалт хийж, нийт 62 тэрбум төгрөгийн төлбөр тогтоосноос 13 тэрбум төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг нэхэмжлэгч хуулийн этгээд эс зөвшөөрч, маргажээ. Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 342 дугаар тогтоолоор баталсан журмаар экспортолсон, экспортлохоор ачуулсан ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан тооцохоор тогтоож, 2019 оны 3 дугаар улирлын тайланд энэ журмыг баримтлахаар зохицуулжээ.дэлгэрэнгүй
-
2022-12-16 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхАшигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр “хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэх үндэслэлээр “Х” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан, “Х” ХХК-ийн төлөөлөгчөөс “... хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг захиргааны байгууллагын зүгээс анхааран үзээгүй, хуульд заасан гүйцэтгэвэл зохих ажиллагааг хэрэгжүүлээгүй, мэдэгдлийг зохих этгээдэд хүргүүлээгүй, ... миний нөхөр буюу тус компанийн гүйцэтгэх захирал тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх байсан хугацаанд өвчний улмаас нас барсан, захиргааны байгууллагаас ирүүлсэн албан бичгийг хүлээн аваад энэ талаар мэдсэн, тус компанийг өвлөн авч, улсын бүртгэлд бүртгүүлснээр компанийг төлөөлөх эрхтэй болж тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжтой болсноор төлбөрийг төлсөн” гэж тайлбарлан тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргажээ.дэлгэрэнгүй
-
2022-08-10 Легал дата“А” ХХК нь ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “А” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр төлөх хугацаа болсон байна. “А” ХХК “манай компани хөрөнгө оруулагч нар Ковид-19 цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаанд оролцох, хөрөнгө оруулалт оруулах боломжгүй болж компани маань санхүүгийн хүнд байдалд орсон, тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрөө хугацаанд нь төлөх боломжгүй байгаа тул төлбөр төлөх хугацааг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан боловч тус газраас төлбөр төлөх хугацааг хойшлуулах боломжгүй гэх хариу өгч, тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлээр “А” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !