Шүүхийн шийдвэрийн хураангуй
Гаргасан газар:
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
6 шийдвэрийн хураангуй байна.
-
2023-08-07 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхИргэн А нь иргэн Г, Д нарт холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, алдангид нийт 463,934,417 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг иргэн Г, Д нар эс зөвшөөрч маргасан ба иргэн Д анх зээлийн гэрээ байгуулахад хамтран зээлдэгчээр ороогүй, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээж аваагүй тул хариуцахгүй гэжээ.дэлгэрэнгүй
-
2023-03-28 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхНэхэмжлэгч Б-ээс иргэн Ц-д холбогдуулан “… иргэн У болон Ц нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг болон барьцааны эрх дуусгавар болсныг тус тус тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэгт авагдсан баримтуудаар, нэхэмжлэгч Б нь иргэн У-д 2 өрөө орон сууцаа худалдаж, орон сууцны өмчлөх эрхийг У-д шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч У нь орон сууцны үнийг гэрээний дагуу төлөөгүй, улмаар уг орон сууцыг иргэн Ц-д барьцаалж зээл авсан боловч зээлээ мөн төлөөгүй байна.дэлгэрэнгүй
-
2022-11-27 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхИргэн Од шүүхэд хандан, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул нийт 86,850,000 төгрөгийг Хангайгаас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгчээс “… зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 45,000,000 төгрөг, зээлийн хүү 12,900,000 төгрөг, алданги 28,950,000 төгрөгийг Хангай төлөх үүрэгтэй” гэж, Хангайгаас “… үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, 6,700,000 төгрөгийн хүүгийн үлдэгдэл байгаа, Иргэний хуульд заасан анз тооцох зохицуулалтын дагуу 45,000,000 төгрөгийн 50 хувиар алданги тооцох ёстой” гэж маргажээ.дэлгэрэнгүй
-
2022-11-17 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх“Мэргэн” ХХК иргэн Хангайгаас түрээсийн төлбөрт 8,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч Хангай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учраас хүчин төгөлдөр бус, иймд 8,500,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй” гэх агуулгаар маргажээ.дэлгэрэнгүй
-
2022-10-04 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхИргэн Мөнхийг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг шүүх тогтоож, түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, энэ шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг “Ү” ХХК-аас гаргуулан Мөнхөд олгож шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 01-ний өдрийн дээрх шийдвэрийг “Ү” ХХК нь 2021 оны 12 сарын 08-ны өдөр биелүүлж, Мөнхийг ажилд нь эгүүлэн томилсон тушаал гаргаж, шийдвэрт дурдсан цалин хөлстэй тэнцэх олговрыг түүнд олгосон байна. Улмаар Мөнх шүүхэд дахин хандаж, 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны буюу шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилд нь эгүүлэн томилсон тушаал гаргасан өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг “Ү” ХХК-аас гаргуулахаар шаардсан.дэлгэрэнгүй
-
2022-08-02 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхНэхэмжлэгч Анар /иргэний нэрийг өөрчилж бичсэн болно/ нь хариуцагч Банкинд холбогдуулан, зээл олгохдоо зээлийн дүнгийн 1 хувийн шимтгэл авахаар заасан гэрээний заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, шимтгэлд суутгасан 559,000 төгрөгийг Банкнаас гаргуулах, мөн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, зээлийн хүүд төлсөн 10,665,213 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !