Анх зээл авахад оролцоогүй боловч хожим гэрээний нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурсан бол зээлийг хамтран хариуцах ёстой
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2023/01321 дугаар магадлал
Тоймын огноо, дугаар: 2023.07.20, №9
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Иргэн А нь иргэн Г, Д нарт холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, алдангид нийт 463,934,417 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг иргэн Г, Д нар эс зөвшөөрч маргасан ба иргэн Д анх зээлийн гэрээ байгуулахад хамтран зээлдэгчээр ороогүй, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээж аваагүй тул хариуцахгүй гэжээ.
Хэргийн баримтаас үзэхэд иргэн А нь иргэн Г-д 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 165,000,000 төгрөг зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулсан, үүнээс зарим хэсгийг Г буцаан төлсөн боловч үлдэх мөнгөн хөрөнгийг хугацаандаа төлөөгүй тул 2012 оны 12 дугаар сарын 24, 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тус тус зээлийн гэрээг сунгаж, хүү, алданги тохиролцсон байна.
Зээлийн гэрээний хугацаа дууссан тул талууд дахин тооцоо нийлж 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гэрээний сунгалт хийхдээ иргэн Д-г хамтран зээлдэгчээр оролцуулж, гарын үсэг зуруулжээ.
Анхан шатны шүүх хариуцагч Г, Д нараас зээлийн гэрээний үүрэгт 385,179,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч Д нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээж аваагүй, удаа дараа байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээний үүргийг хариуцах үндэслэлгүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, зээлийн зориулалтаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгөд хожим хүү тохиролцож нэмэлт гэрээ байгуулсан нь гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл болохгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч алдангийг зөвхөн тохиролцсон хугацаанаас хойших хугацаанд тооцох ёстой байхад нийт гэрээний хугацаанд хамааруулан тооцсон алдааг гаргасныг зөвтгөсөн.
Мөн иргэн Д нь анх зээлийн гэрээ байгуулахад оролцоогүй, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй боловч зээлийн гэрээний хугацааг сунгасан нэмэлт гэрээнд сүүлд хамтран зээлдэгчээр оролцсон тул зээлийн мөнгөн хөрөнгийг хамтран хариуцах үүрэгтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзсэн болно.
Шийдвэрийг бүтнээр нь унших бол энд дарна уу.
Тоймыг бэлтгэсэн: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах
Холбоосууд:
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !