-
2024-09-30 Judilogy
Эх Т.Р нь 2009.12.25-ны өдөр төрсөн, охин Т.Т-ийн нэр дээр 2011.09.28-ны өдөр “Х” ХХК-ийн салбарт “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хүүхдийн хадгаламж нээлгэсэн. Уг дэвтрийн гүйлгээ болон банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд тус хуримтлал нь төрөөс хүүхдэд олгож буй “Хүүхдийн мөнгө” буюу дөрвөн хүүхдэд төрөөс сар бүр олгодог 20,000 төгрөгөөс бүрдсэн байна.
дэлгэрэнгүй
Улмаар Т.Т-ийн эх Т.Р нь 2018.11.06-ны өдөр “Х” ХХК-ийн салбараас Хадгаламж барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу 18,000,000 төгрөгийг зээлж авахдаа дээрх “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хүүхдийн хадгаламжийг барьцаалсан ба гэрээний хугацааг 2019.09.27-ны өдөр дуусахаар заажээ. Түүнчлэн гэрээний 1.2.4-т “...гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зүйл нь зээлдэгчийн хугацаат хадгаламж дахь түүний өмчлөлийн мөнгөн хөрөнгө байна” гэж заасан ба барьцаалуулж буй хадгаламжийн дүн 20,081,223.79 төгрөг байв.
Зээлдэгч Т.Р нь 2019.05.01-ний өдөр, түүний нөхөр Х.Т нь 2019.04.28-ны өдөр зуурдаар нас барж, тэдний 1-10 насны бүтэн өнчин дөрвөн хүүхдийн хууль ёсны асран хамгаалагчаар ах нь болох Х.Т (нэхэмжлэгч)-г тогтоосон.
“Х” ХХК-ийн салбараас зээлдэгч Т.Р-ийн хадгаламж барьцаалж авсан зээл нь 326 хоногоор хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж түүний охин Т.Т-ийн “Боловсрол-Хүүхдийн Ирээдүй” хадгаламжийн данснаас 2019.09.28-ний өдөр 21.249.500 төгрөгийг суутгаж зээлийг төлүүлсэн байна.
Улмаар хууль ёсны асран хамгаалагч болох Х.Т нь хариуцагч “Х” ХХК-ийн салбарт холбогдуулан бага насны бүтэн өнчин Т.Т-ийн хадгаламжийн данснаас зөвшөөрөлгүй суутгаж авсан 21,249,500 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлдэгч Т.Р болон “Х” ХХК-ийн салбарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээл болон хүүгийн хамт нийт 34,975,798.65 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ. -
2023-06-01 Улсын дээд шүүхИргэн Ж нь төрийн албанд нийт 30 гаруй жил ажилласан, 2019 онд төрийн албанаас түр чөлөөлөгдөөд, 2021 онд эргэн орж, 2 жил орчим ажиллаад тэтгэвэрт гарах насанд хүрсэн тул Төрийн албаны тухай хуульд заасан нэг удаагийн буцалтгүй тусламж авах хүсэлтээ холбогдох захиргааны байгууллагад гаргажээ. Гэвч захиргаанаас “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2-т “... энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ.” гэж заасан байна, уг шалгуурыг хангахгүй байгаа тул тусламж олгох боломжгүй” гэсэн хариу өгсөн байна.дэлгэрэнгүй
-
2023-03-10 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхИргэн А нь аймгийн сумын нэгдэл дундын үйлдвэрт арматурчинаар ажиллаж байснаар буюу хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байжээ. Нийгмийн даатгалын ерөнхий газраас төлөвлөгөөт хяналт шалгалт хийх явцад иргэн А-ын тэтгэвэр тогтоох үндэслэл болсон "аймгийн сумын нэгдэл дундын үйлдвэрт арматурчинаар ажилласан” болохыг тогтоосон шүүхийн шийдвэр нь бодит байдалд гараагүй хуурамч болох нь илэрчээ.дэлгэрэнгүй
-
2022-11-23 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Оч нь “РБ” ХХК-нд гоо сайханчаар ажиллаж байсан, ажил олгогч “РБ” ХХК нь Очийг гоо сайханчаар ажиллуулж эхэлсэн хугацаанаас хойш нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байна. Иргэн Очоос “РБ” ХХК-д холбогдуулан, “жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3 339 810 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, “ … миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс … нийгмийн даатгалаас тэтгэмжээ авч чадаагүй” гэжээ.дэлгэрэнгүй
-
2022-11-23 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхНийгмийн даатгалын байгууллагаас “… нийгмийн даатгалын санд учирсан хохирол 8,820,900 төгрөгийг Архивын байгууллагаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “… архивын байгууллагын албан тушаалтан архивын лавлагааг хуурамчаар үйлдсэний улмаас нийгмийн даатгалын санд хохирол учирсан тул хохирлыг архивын байгууллагаас нэхэмжилнэ” гэжээ. Архивын байгууллага нь “… хуурамч баримт бүрдүүлэн тэтгэврийн мөнгийг хувьдаа ашигласан иргэн Ганаа уг төлбөрийг хариуцан төлөх ёстой, тухайн архивын лавлагааг гаргасан албан тушаалтан нь одоо манай байгууллагад ажиллахгүй байгаа, … нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоохдоо баримтыг дутуу шалгасан тул хохирол төлбөрийг манайх хариуцах үндэслэлгүй” гэх зэргээр маргажээ.дэлгэрэнгүй
-
2022-11-07 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн Амар нь өндөр насны тэтгэвэрт гарсан үндэслэлээр хуульд заасан журмын дагуу төрийн албан хаагчид олгодог 36 сарын сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжид 26,940,400 төгрөг авсан, уг тусламжийг түүний ажиллаж байсан байгууллага болох “Д” ТӨХК-аас олгохдоо хүн амын орлогын албан татвар 10 хувь буюу 2,694,040 төгрөгийг суутган авсан байна.дэлгэрэнгүй
-
2022-09-29 Улсын дээд шүүхНийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалаар баталсан “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 2.6-д “... жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн иргэнд эмнэлгийн хуудсыг ... жирэмсний 31-32 долоо хоногтойд ... олгоно”, 4.8.2-т “... жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй тохиолдолд /эмнэлгийн хуудас бичиж олгохгүй/” гэж тус тус заасан байна. Иргэн Сувдаас “... жирэмсний 31-32 долоо хоногтойд эмнэлгийн хуудас олгоно гэж хязгаарласнаар жирэмсний 36-37 долоо хоногтой надад эмнэлгийн хуудас олгоогүйгээс тэтгэмжээ авч чадаагүй, журмын дээрх заалтууд нь жирэмсэн эхийн тэтгэмж авах эрхийг зөрчсөн” гэж үзэж, уг заалтуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !