Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй бол даатгуулагчид учирсан хохирлыг бүрэн хариуцаж төлнө
Туршилтаар
Шийдвэрийн дугаар: 2021.12.01-ний өдрийн 102/ШШ2021/03167
Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон.
2022.09.29 шийдвэр-Хураангуй 4
Иргэн Оч нь “РБ” ХХК-нд гоо сайханчаар ажиллаж байсан, ажил олгогч “РБ” ХХК нь Очийг гоо сайханчаар ажиллуулж эхэлсэн хугацаанаас хойш нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байна.
Иргэн Очоос “РБ” ХХК-д холбогдуулан, “жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3 339 810 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, “ … миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс … нийгмийн даатгалаас тэтгэмжээ авч чадаагүй” гэв.
Нэхэмжлэгч Оч нь 2021 оны 05-р сарын 04-ний өдөр хүүхэд төрүүлсэн бөгөөд нийгмийн даатгалаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж аваагүй болох нь баримтаар тогтоогдсон, түүнчлэн ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогджээ.
Хуульд зааснаар ажил олгогч ажилтныг нийгмийн даатгалд заавал даатгуулж, шимтгэл төлөх үүрэгтэй. “РБ” ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс ажилтан Оч нь жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авч чадаагүй хохирсон байх тул даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж шүүх үзэв.
Иймд, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин 834 952 төгрөг, хуульд зааснаар 4 сарын хугацаагаар тооцож 3 339 810 төгрөгийн хохирлыг ажил олгогч “РБ” ХХК-иас гаргуулж шийдвэрлэлээ.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр үзэх бол ЭНД дарна уу.
Хураангүй бэлтгэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан
шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
1 day ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
6 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !